Мэдээ мэдээлэл

Дуучин Мөөжигийн ‘’Хувь заяаны галт тэрэг’’цомог худалдаанд гарлаа

Дуучин Мөөжигийн ‘’Хувь заяаны галт тэрэг’’цомог худалдаанд гарлаа

Uyanga Kh Огноо: 2019-03-27 Сэтгэгдэл
"Өө өө хайрын минь ганц сарнай Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ..." "Хайрын сарнай" хэмээх дуугаар соло карьераа эхлүүлсэн дуучин Мөөжиг 2004 онд T.I хамтлагийг байгуулж hip-hop чиглэлээр дуулж эхэлсэн юм. 2011 онд бие даан уран бүтээлээ хийж эхлэсэн тэрээр 2013 онд анхны ‘’Хүсэл биелнэ’’ цомгийг гарган олны хүртээл болгож байсан билээ. Тэгвэл түүнээс хойш гаргасан дуунуудаа нэгтгэн 2-дахь бие даасан ‘’Хувь заяаны галт тэрэг’’ цомгоо гаргаж сонсогч та бүхнийхээ гар дээр тавьлаа. Уг цомогт ‘’Аж богдын харуул’’, ‘’Найзууд’’, ‘’Хайрын сарнай’’,’’ Хувь заяаны галт’’ тэрэг зэрэг түүний олон сайхан дуунууд багтжээ. Эрхэм та Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Мөөжигийн Хувь заяаны галт тэрэг цомгийг Hi-Fi рекордсын бүх салбаруудаас худалдан аваарай.
Дэлгэрэнгүй

МУСТА Төрсайханы Эрдэнэбаяр “Ааваа зорино” тоглолтоо хөдөө орон нутагт тоглохоор боллоо

Uyanga Kh Огноо: 2019-03-27 Сэтгэгдэл
МҮОНТ-ийн бүтээл "Тусгай салаа" киноны Дэндэвийн дүрээр танигдсан дуучин, жүжигчин, МУСТА Төрсайханы Эрдэнэбаяр "Ааваа зорино" анхны бие даасан тоглолтоо 2019 оны 3 дугаар сарын 15 Улаанбаатар паласын концертын их танхимд тоглосон билээ. Үзэгчдийн хайр хүндлэл итгэл даасан уран бүтээлч гэдэг нь тоглолтын явцад мэдрэгдэж байсан юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд хийсэн уран бүтээлүүдийнхээ дээжийг Монгол орны өнцөг булан бүрт суугаа урлагт хайртай зон олондоо тайлагнахаар "Ааваа зорино" тоглолтоороо 21 аймагаа тойрохоор хөдөө нутгийн зүг хүлгийн жолоогоо залж байна. Үзэгч түмний хайртай хүү Дэндэв нэрээрээ алдаршсан түүнд үзэгчдийн урам халуун алга ташилт өдөр бүр эрч хүч нэмдэг нь цаашдаа ч тайз дэлгэц, дууны олон сайхан уран бүтээлийг хийх итгэлийг өгдөг байна. Аян замыг тань сүү өргөн мялаая. Таныг урлагийн тэнгэр ивээх болтугай.   [video width="640" height="360" mp4="http://hi-fi.mn/wp-content/uploads/2019/03/Facebook-video-2257940874420209.mp4"][/video]
Дэлгэрэнгүй
АМЬД ХӨГЖМИЙН REDLINE ХАМТЛАГ

АМЬД ХӨГЖМИЙН REDLINE ХАМТЛАГ

Uyanga Kh Огноо: 2019-03-20 Сэтгэгдэл
Амьд хөгжмийн REDLINE хамтлаг нь 2017 оны 6 сард байгуулагдсан бөгөөд Synth pop урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Хамтлаг 4 хүний бүрэлдхүүнтэй . Дуучин, Төгөлдөр хуурч Ц.Тэгшбаяр, Хийлч Б.Баярцэнгэл, Аргил гитарчин, хөгжмийн найруулга Б.Идэрболд, Бөмбөрчин Э.Мөнхбаяр нар хамтран нэгэн хүсэл зорилгын дор уран бүтээлээ туурвиж байна.
Хамтлагийн гишүүд бүгд хөгжмийн боловсролтой бөгөөд Э.Мөнхбаяр нь 2008 онд ОХУ-ын Даргомижскийн нэрэмжит хөгжмийн коллежид цохивор хөгжмөөр, 2012 онд Толстовийн нэрэмжит багшийн их сургуульд цохивор хөгжмийн багш мэрэгжлээр төгссөн. Хийлч Б.Баярцэнгэл нь 2014 онд Г.Гончинсумлаагийн нэрэмжит Монгол улсын консерваторийг хийлч мэргэжлээр, 2017 онд СУИС-ийн хийл хөгжмөөр урлагийн бакалавр мэргэжлээр, Дуучин Ц.Тэгшбаяр 2014 онд СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль, 2018 онд СУИС концертмейстр мэргэжлээр, Аргил гитарчин Б.Идэрболд 2014 онд СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль, 2018 онд СУИС багш урлагийн боловсрол мэргэжлээр тус тус суралцан төгссөн.
Хамгийн анхны уран бүтээл “Silence” буюу "Аниргүй"  нь Pop урсгалаар хийгдсэн ба 2018 оны 12 сард клип сонсогчдод хүрсэн юм
Дараагийн уран бүтээл “Precious” буюу "Нандин" нь folk rock, classic чиглэлээр хийгдсэн ба энэхүү бүтээлээрээ үзэгчдэд хүний амьдралын хамгийн нандин зүйл гэж юу байдаг вэ? гэдгийг сонсох, харах мэдрэхүйгээр хэрхэн сонсогчдод хүргэх вэ? гэдэг зорилготой энэхүү уран бүтээлийг хийжээ.
Тун удахгүй REDLINE хамтлаг шинэ цомгоо сонсогчиддоо өргөн барихаар бэлдэж байна.

Дэлгэрэнгүй
B.E.J ХАМТЛАГ

B.E.J ХАМТЛАГ

Uyanga Kh Огноо: 2019-03-20 Сэтгэгдэл
 Танил дотно УЛААН САРНАЙ дууны зохиогчид, 2000-аад оны дурсамжийн эзэд B.E.J хамтлагийг танилцуулъя. Тэд анх 1996 онд Эрдэнэт хотод B.E.J нэртэйгээр байгуулагдаж байжээ. Дуу хөгжимд дуртай залуус 1997 онд "Улаан сарнай" тоглолтоо Елкондор хамтлаг, ФМ 102.5, ФМ 107.5 хамтран Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад амжилттай зохион байгуулж байсан түүхтэй. 1996-2000 он хүртэл Улаан сарнай, Хунгийн зүүд, Хүүхэд нас , Огторгуйн хайр, Ийм нэгэн дурлал, Нас дуунууд нь хит болон эгшиглэдэг байсныг эргэн санаарай.
Үнэхээр ч үеийнхэндээ нэгэн цагийг зүрхний дуугаараа эгшиглүүлж чадсан B.E.J хамтлаг өөрсдийн сор дуунуудаараа анхны цомгоо гаргалаа. 4 жилийн хөдөлмөрөөр бүтсэн уг цомог дотроо 15 дуунаас бүрдсэн бөгөөд Хай-Фай рекордсын салбаруудаар худалдаалагдаж байна. Таны дуу хөгжмийн санд заавал байх ёстой цомог гэдэгт бүү эргэлзээрэй.

Дэлгэрэнгүй
R&B дуучин н.Лодкогийн анхны бие даасан “Гэргий” нэртэй VIP тоглолтоо ирэх сарын 8-нд болно

R&B дуучин н.Лодкогийн анхны бие даасан “Гэргий” нэртэй VIP тоглолтоо ирэх сарын 8-нд болно

Uyanga Kh Огноо: 2019-02-27 Сэтгэгдэл
Нэгэн цагт залуус биднийг дуу хоолойгоороо уярааж явсан “Мөнхийн реп” хамтлагийн дуучин Лхагваатай түүний хоолой тун төстэй. Залуу уран бүтээлчийн “5-хан минут” , “Чи аялгуу” “ Мөрөөдөл” зэрэг уран бүтээлүүд хэдийнээ хүүхэд залуусын сонорт хүрч, сэтгэлийг нь татаж чаджээ. Үүнийг “Youtube” хуудаснаас харж болох юм.     Тэгвэл уянгалаг сайхан хоолойтой,  R&B дуучин н.Лодко анхны бие даасан “Гэргий” нэртэй VIP тоглолтоо ирэх сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хийх нь ээ. Тус тоглолтонд Дэлхийн шилдэг зургаан бүжгийн хамтлагийн нэг болох “Mооn dance”  хүрэлцэн ирэх бөгөөд маш сонирхолтой гэнэтийн бэлэг барих юм. Түүнчлэн УРИЛГААР  “3 бүдүүн” хамтлагийн дуучин А. МөнгөнШагай , “No Name” хамтлагийн дуучин н.Оргил, “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа нар ая дуугаа өргөх юм. Ингээд нэгэн үдшийг амьд оркистр хөгжмийн аянд жаргаж, уянгалаг сайхан хайрын дуунуудаар сонороо мялаацгаая. Тоглолт Holiday Inn’s Ballroom- 2 дугаар давхарт 19:00 цагт болно.
Дэлгэрэнгүй
МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг шинэ уран бүтээлээрээ мэндчилж байна

МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг шинэ уран бүтээлээрээ мэндчилж байна

Uyanga Kh Огноо: 2019-02-25 Сэтгэгдэл

“Чингисийн хүүхдүүд” УСК-ны продюсерээр уригдан АНУ-д ажиллаж байгаад эх орондоо ирсэн Поп дивагийн тоглолт үргэлж шинэлэг болдог байсан талаар түүний байнгын үзэгчид одоо ч дурсдаг. Тэгвэл гавъяат маань тун удахгүй буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан  үзэгч, сонсогчиддоо "Хайр гэж" хэмээх маш шинэлэг амьд тоглолтоор бэлэг барих гэж байна.

https://www.facebook.com/altaa.mn/photos/a.1487784591496310/2241964936078268/?type=1&theater

Тус тоглолтийн ерөнхий зохион байгуулагчаар Монголдоо №1 "On’n Off" продакшн ажиллаж байна. Тоглолтын ерөнхий найруулагч СГЗ Н.Ононбат хэлэхдээ: "Тоглолт дуурь, поп, ардын дуу гэсэн гурван хэсэгтэй болно. Энэ нь дуучин Ж.Алтанцэцэгийн олон төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг, хосгүй авьяастайг илтгэдэг” гэжээ.

    Мөн тоглолтонд та бидний хүндлэл хайрыг хэдийнээ хүртсэн олон уран бүтээлчид ая дуугаа өргөх юм. Тухайлбал МУГЖ Б.Дашдондог, МУГЗ Никитон хамтлагийн Б.Батчулуун, МУГЖ Харанга хамтлагийн Х.Лхагвасүрэн, дуучин Чингис, Гомбосүрэн... нар оролцох бөгөөд эрэгтэй дуучидтай дуэт хийн, тоглолтоо чимэх аж.

Магадгүй та санаж байгаа бол 2000 онд Улсын циркт тоглосон “Одиссей” тоглолтонд хиймэл нүүр үүсгэн, завьтай дуулж, үзэгчдийг алмайруулж байсан нь одоо ч дахин давтагдаагүй байгаа юм. 2013 оны “Алтанцэцэг” тоглолтоо Монголд анх удаа 3D тайзан дээр хийж байсан нь тухайн үедээ төдийгүй одоо ч шинэлэг байх биз ээ.Ингээд түүний шинэхэн уран бүтээлийг хүлээн авч сонсоно уу

https://www.youtube.com/watch?v=gF1am10pkz8

 


Дэлгэрэнгүй
Монголын Казак залуу ДИМАШ КУДАЙБЕРГЕНОВ Дэлхийн Од болж байна

Монголын Казак залуу ДИМАШ КУДАЙБЕРГЕНОВ Дэлхийн Од болж байна

Uyanga Kh Огноо: 2019-02-22 Сэтгэгдэл
Казахстан улсын 23 настай залуу дуучин Димаш Кудайбергенов Азийн од болон гялалзаж эхлэв. Царай зүс, хоолойны цар хэмжээ дэлхийн хэмжээний од болоход ойрхон гэдгийг илтгэнэ.
Оддын өвчин тусаад буй гэнэ. Яалтай билээ. Казак, Монгол адилхан нүүдэлчид нэг нэгнийхээ түүхийг булаацалдах тохиолдолууд ч их.
Түүний энэ уянгалаг хоолой Монгол түмний уртын дууны орчин үеийн хэлбэр шиг сонсогдох нь ч бий. Сонсоорой залуусаа
 
Дэлгэрэнгүйг: http://miss.mn/209326.html

Дэлгэрэнгүй
Монгол дуучны CD борлуулалтаараа Японы топ 15-д багтав

Монгол дуучны CD борлуулалтаараа Японы топ 15-д багтав

Uyanga Kh Огноо: 2019-02-21 Сэтгэгдэл
1993 онд Япон улсын нийслэл Токио хотод зохиогдсон “Дэлхийн хүүхдийн дууны наадам”-д Монгол улсыг төлөөлөн оролцсон 12 настай охин “Ээж таныгаа мөнхрүүлэхсэн” хэмээх дуугаар оролцож, "Гран при" шагнал хүртэж олон нийтийн анхаарлыг татаж байсан .  Энэ бол Отгонхүүгийн Солонго юм. Тэрбээр тэмцээнд оролцсоныхоо дараа жил нь СD гаргаж "Эн Эйч Кэй", "Фүжи ТВ"-ээр гарч байлаа.     О.Солонго тухайн үеийн Хөгжим Бүжгийн Сургуулийг дүүргээд, төрөлх сургуульдаа багшилж байгаад Япон орныг зорьсон юм. Өдгөө Хөгжмийн зохиолчоор Осака хотын хөгжмийн дээд сургуулийг дүүргэсэн О.Солонго хөгжмийн чиглэлээрээ ажиллаж, өөрийн тоглолт, ФМ-ээр өөрийн нэвтрүүлэг цацах зэрэг ажил эрхэлж байна.   Харин өнгөрсөн 2018 оны 11 сөрын 21 нд гаргасан шинэ СD нь борлуулалтаараа Япон Улсад эхний 15-нд орж байна. Энэхүү цомгийн продюсороор Японы алдартай продюсор Акира Иноүэ ажиллажээ.     О.Солонго тун саяхнаас өөрийн хөгжмийн продакшнийг байгуулан ажиллаж байгаа юм.  Эх сурвалж: shuud.mn
Дэлгэрэнгүй
Говь нутгийн гоо үзэсгэлэн, Уртын дуучин Б. Батцэцэглэн

Говь нутгийн гоо үзэсгэлэн, Уртын дуучин Б. Батцэцэглэн

Uyanga Kh Огноо: 2019-02-20 Сэтгэгдэл

Эрхэм уншигч танд говь нутгийн үзэсгэлэнт  бүсгүй , эгэл даруухнаар хөдөлмөрлөдөг авъяаслаг  нэгэн  залуу уран бүтээлчийг танилцуулж байна. Энэ бол Уртын дуучин Б. Батцэцэглэн юм. Тэрээр 2013 онд СУИС-ыг “Уртын дуучин” мэргэжлээр төгсөж, өдгөө урлагийн их театрт  ажиллаж байна.

Түүний амжилтаас дурьдвал :

-Ардын дуучдын улсын уралдаанд хоёр ч удаа тэргүүн, дэд байранд орсон.

-2015 онд олон улсын хэмжээнд хийгдсэн Marco polo кинонд Монгол ардын уртын дуугаа дуулж дүрсээ мөнхөлсөн.

-Чингэсийн хүүхдүүд киноны дууг дуулсан бөгөөд энэ кино нь Сочи-гийн кино наадмаас шилдэг киноны хөгжим шагналыг хүртсэн байна. Ийнхүү Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж яваа уран бүтээлч бүсгүй маань  “Шүтээн” , “Ээнэгшин” жаргая хос цомгоо өлгийдөн авсан бөгөөд үзэгч, сонсогч нартаа тун удахгүй өргөн барихнээ.

"Ээнэгшин жаргая" цомог нь зохиолын дууны, "Шүтээн" цомог нь ардын дууны цомог бөгөөд хөгжмийн найруулгын хувьд өвөрмөц сайхан болжээ. Мөн  тус хоёр цомогт багтсан  дуунуудаараа “Хорголон нүдэн” теле концерт,  таван клип хийсэн.Үүнээс "Үлэмжийн чанар" дуундаа хийсэн клип нь мэндлээд удаагүй ч үзэгчдийн сэтгэлийг нилээдгүй хөдөлгөж байна.

 

Дээрх дууныхаа хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч продюссер Б.Чинбаттай хамтарч ажилласан нь тун шинэлэг, өвөрмөц болгожээ. Ятгын хатан хаан Мөнх-Эрдэнэ алтай ятгаараа хөг нэмж, "хөсөгтөн" хамтлагийн морин хуурч,хөөмийч Чулуунбат хөөмий хархираагаараа хүч түрсэн . Дуу бичлэгээ "New star" студид бичүүлсэн нь түүнийг уран бүтээлдээ  нилээдгүй чамбай ханддагийг харуулах бизээ.

Клипний хувьд "lemon" студи хийсэн бөгөөд ардын үндэсний хэв маягийг орчин үеийн залуучуудтай холбож өгсөн нь энгийн бөгөөд чамин, бас ч хорвоогийн элдэв зүйлийг эргэцүүлэхээр, бодогдуулахаар бүтээгджээ.

Улэмжийн чанар дууны хувьд Равжаа судлаач МУСГЗ Шартолгойн судалж, олж илрүүлсэн үгээр дуулсан.

Монголын радиогийн алтан сан хөмрөгөөс эрэл хайгуул хийж Урлагийн гавъяат зүтгэлтэн Солийн Цоодол, 1964 он Улсын гавъяат жүжигчин  Баатарын Лхамжав, 1969 он Дуучин Дамчаа нарын тухай тухайн цаг үед дуулж байсныг сонсон өөрийн хэв маягт оруулж дуулсан нь хэр их судалж уран бүтээлээ туурвидгийг харуулах нь дамжиггүй. Ингээд түүний хос цомгийн нээлтийг хүлээх л үлдлээ.

 Д.Равжаа - Үлэмжийн чанар - Уртын дуучин Батцэцэглэн


Дэлгэрэнгүй

“Хүмүүн” цомог хэрэглэгчдийн хүлээлтийг үүсгээд байна

Uyanga Kh Огноо: 2019-02-19 Сэтгэгдэл
Дэлхий хамтлагийн "Ертөнц" , "Байгаль" цомгууд нь
Дэлгэрэнгүй