Агирэ нь цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, сурроны замын хөдөлгөөнд баримтлах нийтлэг дүрэм, журмыг өмнөх нийтлэлээр танилцуулсан билээ. Энэ удаа тэдгээр тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд хуульд заасан ямар хариуцлага хүлээх талаарх мэдээллийг хүргэж байна.
Жолооч нь замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөн бол Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээж, хэрэв зөрчлийн улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд хохирлыг барагдуулах үүрэгтэй.
Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих тохиолдлуудыг зохицуулсан бөгөөд өмнөх нийтлэлтэй холбоотой замын хөдөлгөөний дүрэм, журмын зөрчилд дараах хариуцлага хүлээлгэхээр байна:
Бусад зөрчилд хамаарах хариуцлагын зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл хэсгээс энд дарж үзнэ үү.
Эрүүгийн тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 27.10.1-т тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол 450,000-5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулжээ. Энэ гэмт хэргийг (i) согтуурсан, мансуурсан үедээ, (ii) тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, (iii) хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж (iv) их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр байна. Мөн энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3-5 жил хүртэл хугацаагаар хасаж 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх бөгөөд (i) согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн эсхүл (ii) хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай байна.
Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүднээс замын хөдөлгөөний дүрмээ дагаж мөрдөнө үү.
« Өмнөх
« Дараах