Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль болон Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг төрөөс дэмжих бодлого, чиглэлийн дагуу хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, чадавхжуулах сургалт, хөнгөлөлттэй зээл зэрэгт хамрагдахын тулд Жижиг дунд үйлдвэр эрхлэгчээр (ЖДҮ) бүртгүүлэх, ЖДҮ эрхлэгчийн тодорхойлолтыг авсан байх шаардлага тулгардаг билээ.
Иймд, ЖДҮ эрхлэгчээр хэрхэн бүртгүүлэх талаарх мэдээллийг Агирэ хүргэж байна.
ЖДҮ эрхлэгчээр бүртгүүлэхийн тулд тухайн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь хувь иргэн бус Компани, Хоршоо, Нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байх шаардлагатайг анхаарна уу.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлтийг Нийслэл хотын харьяалалтай ААН-н хувьд Жижиг, дунд үйлдвэрийн газарт, орон нутгийн харьяалалтай ААН-н хувьд тухайн аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газарт гаргана. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэхтэй холбогдуулан үйлчилгээний хөлс, хураамж авах нь хориотой тул ямарваа нэг төлбөр хураамж төлөлгүйгээр үнэ төлбөргүй ЖДҮ эрхлэгчээр бүртгүүлэн, тодорхойлолт авах боломжтой.
Хүсэлтийг цахимаар эсвэл албан бичгээр биечлэн гаргана. Цахимаар хүсэлт гаргах бол www.e-mongolia.mn -ээр болон https://www.burtgel.sme.gov.mn/ цахим хуудаст бүртгүүлэн, хүсэлт илгээснээр тодорхойлолтоо шууд авах боломжтой. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Жижиг, дунд үйлдвэрийн газраас бэлтгэсэн цахимаар бүртгүүлэх заавартай ЭНД ДАРЖ танилцана уу.
Харин бичгээр гаргах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
№ | Хавсаргах баримт бичиг |
1 |
Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх тухай Хүсэлт /Нийслэлийн харьяалалтай ААН бол ЭНД ДАРЖ, Орон нутгийн ААН бол ЭНД ДАРЖ хүсэлтээ шуурхай угсран авах боломжтой/; |
2 | Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; |
3 |
Ажилтныг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;
|
4 |
Өмнөх оны ААН-ийн орлогын албан татварын тайлан /www.e-tax.mn TT-02/;
|
5 |
Санхүүгийн баталгаажсан тайлан /www.e-balance.mof.gov.mn/;
|
6 | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /ТҮЦ машин, www.e-mongolia.mn , УБЕГ-с авах боломжтой/. |
Хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор түүнийг зохих ангиллын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэж, тодорхойлолт олгоно. Хүсэлт гаргагч ЖДҮ эрхлэгчээр бүртгүүлэх нөхцөлийг хангаагүй, эсхүл баримт бичгийн бүрдэл дутуу бол үндэслэл бүхий бүртгэхээс татгалзсан хариуг ажлын 5 өдрийн дотор хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэнэ.
Жич: Тус аж ахуйн нэгжид 20 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг өөр компани байдаг бол тэдгээр компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын тодорхойлолт, өмнөх жилийн ААН-ийн орлогын албан татварын тайлан эсвэл санхүүгийн баталгаажсан тайлангийн хуулбарыг хавсаргах шаардлагатай.
Мөн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн дагуу дараах тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхэлдэг ААН-д жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн тодорхойлолт олгох боломжгүй тул хүсэлт гаргах шаардлагагүйг анхаарна уу:
« Өмнөх
« Дараах