Гайхамшигт ардын дууг амилуулан дуулж түмэн олныхоо сонорыг мялааж яваа залуу дуучин Б.Алтанжаргалыг үзэгч сонсогчид “Дүүриймаа”, “Сэр сэр салхи”, “Ганган хул” зэрэг дуунуудаар нь хэдийнээ таньдаг болсон билээ.

Дуучин Болдбаатарын Алтанжаргал нь 2006 онд СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр төгссөн. Үндэсний дуу хөгжмийг орчин үеийн хөгжимтэй хослуулан залуучуудад таниулах зорилгоор Монгол ардын болон уртын дууны чиглэлээр уран бүтээлээ туурвиж байна. 2017 онд “Идэр жинчин” нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан бөгөөд цомогт “Сүнжидмаа”, “Ганган хул”, “Янлин хуар”, “Аргагүй амраг”, зэрэг нийт нэг уртын дуу, 10 ардын дуунаас бүрджээ.


Худалдаанд гарсан:2017-02-13
Урсгал:

CD: 23,000 Татах: 18,000