Хөг–Жим

Киви хамтлагийн ахлагч, дуучин Ука өөрийн бие даасан гурав дахь “Хөг-Жим” цомгоо худалдаанд гаргалаа. Уг цомгоо Монголын хөгжмийн ертөнцийн тулгын гурван чулуу гэж хүндлэгддэг МУАЖ, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, МУАЖ, Төрийн шагналт С.Гончигсумлаа, МУАЖ, Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэн нарын хөгжмийн зохиолуудаас сэдэвлэн, орчин цагийн үг, аялгуу оруулан уран сайхнаар хийхийг зорин ажиллажээ.

Тус цомгийн хөгжим, үг, аяыг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, “Нэгүн” студийн захирал Б.Одбаяр бие даан хийсэн ба мастерингийг Дани улсад хийлгэсэн байна. “Хөг-Жим” цомог “Уул”, “Энэ хүүхнүүд үү”, “Хайр хөгжим юм уу”, “Би чамд хайртай” зэрэг таван шинэ дуу, нэг нэмэлт дуунаас бүрдсэн бөгөөд Улсын филармонийн хөгжимчид болон хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин Н.Наранбаатар нар хамтран ажиллажээ.

Худалдаанд гарсан:2017-03-02
Урсгал: Pop

CD: 20,000 Татах: 19,000

Clear

Салбар дэлгүүрүүдээс худалдан авах

Хай-Фай төв дэлгүүр

УИД-н зүүн өмнө 44-р байранд төв замруугаа харсан байрлалтай.

Орэнж Рекордс

Улсын Их Дэлгүүрийн 5 давхарт байрлаж байна

Emart салбар

“Чингис” салбарын 2 давхарт, “Хороолол” салбарын 1 давхарт байрлаж байна

Холбоотой дуу / цомгууд