Хайрлаж амьдарна

“…Жаргах цагтаа аялгууг нь зовохын цагтаа шүлгийг нь сонсдог юм шүү дээ” гэж Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай нэгэн ярилцлагандаа тодорхой онцолсон байдаг. Энэ гайхалтай үгийг бодохын тоолонгоор дууны яруу найргаа хүндэтгэн, миний зохиосон дууг Монголчууд минь дуулна шүү дээ! гэсэн өндөр хариуцлагаар ухамсарлан бичиглэсэн шүлэг, найраг минь өдгөө ч олноо дуурсагдсаар байна. Дууны яруу найргийн ай савд бичиглэн яваа энэ цаг үедээ өөрөөрөө овоглуулах дуун бүтээлээ эмхлэн цэгцэлж цомог болгон эрхэм таны гарт тавихад минь үнэтэй хувь нэмрээ оруулсан нутгийн ах УИХ-ийн гишүүн Х.Болорчулуун, багын найз Ц.Содбаяр нартаа гүн талархал илэрхийлье!

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очир

℗ 2020 “Хай-Фай Рекордс” 

Худалдаанд гарсан:2020-02-04
Урсгал: Pop / R&b

CD: 29,900 Татах: 24,900

Clear

Холбоотой дуу / цомгууд