Тоглоомууд минь баяртай

Эрвээхэй охид

МХО-ны дэргэдэх ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын дэмжигч “Дэлхийн найзууддаа” чуулгын “Эрвээхэй охид” хамтлаг “Тоглоомууд минь баяртай” анхны бие даасан цомгоо худалдаанд гаргалаа. “Эрвээхэй охид” хамтлаг нь Б.Борхулан, А.Болордарь, Э.Бөртэ, В.Эрдэнэжаргал гэсэн дөрвөн гишүүнтэй. Тус цомгийг хүүхэд багачуудын дуулах авьяасыг нээн хөгжүүлж, тэднийг дэмжих зорилгоор бүтээсэн бөгөөд “Бяцхан мисс”, “Миний цэцэрлэг”, “Нүдээ хайрлаарай”, “Ээж тандаа” зэрэг есөн дуунаас бүрдсэн. Сургуулийн сурагч болж, цэцэрлэгийн тоглоомуудаа бяцхан дүү нартаа үлдээж байгаа тухай дуулсан “Тоглоомууд минь баяртай” дуугаар уг цомгоо нэрлэжээ. Хүүхдийн дуу хоолойгоор дамжуулан бага насны хүүхдүүдийн боловсрол, хүмүүжилд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой.

Худалдаанд гарсан: 2017-03-15
Урсгал:

CD: 15,000

Clear