“ЮНЕСКО”-г дэмжих клуб, Монголын Хүүхдийн ордны дэргэдэх “Дэлхийн найзууддаа” чуулгын дуучин, “Оюунлаг” дунд сургуулийн 1-р ангийн сурагч Э.Анужин “Миний эх орон” нэртэй анхны бие даасан цомгоо гаргалаа. Тус цомог нь “Цэцэгхэн охин”, “Найз минь”, “Аз жаргалын өвөл ирлээ”, “Сарангуа ижий минь”, “Учран золгохын ерөөл”, “Миний эх орон” зэрэг 6 дуунаас бүрдсэн бөгөөд бүх дуунуудыг дүрсжүүлжээ. Түүнчлэн хүүхэд багачуудад Уйгаржин монгол бичгийг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор цомгийн ном болон клипүүдэд дууны шүлгүүдийг уйгаржин монгол бичгээр хөрвүүлэн бичжээ. “Миний эх орон” DVD нь хүүхдүүдийн инээд хөөр, аз жаргал бялхсан гэгээн үеүд, эх дэлхий, өвөө эмээ, аав ээж, ах эгч, бяцхан дүү нараа энэрэн хайрлах тухай өгүүлсэн хүмүүжлийн чухал ач холбогдолтой аж.


Худалдаанд гарсан: 2017-03-13
Урсгал:

CD: 20,000