Хайрын цэцэгс

“Алдарт эх” фейсбүүк группээс төрөн гарсан яруу найрагч Халзан морьт овогт Р.Отгонцэцэгийн шүлгийн цомгийг “HI-FI records” энэ удаа онцолж байна. 📎📌 📆

Худалдаанд гараад удаагүй байгаа Р.Отгонцэцэгийн “Хайрын цэцэгс” шүлгийн цомог нь өөрийн гэсэн бяцхан түүхтэй юм. Тэгвэл шүлгийн цомог хэрхэн бүтсэн талаархи бяцхан түүхийг та бүхэнд сонирхуулъя.. 🧐🤓

Р.Отгонцэцэгийн хувьд “Алдарт эх” фейсбүүк группийн идэвхитэй гишүүн бөгөөд тэрээр өөрийн тэрлэсэн шүлгээсээ уг группт түгээн сонирхуулдаг байжээ. 👏👏👍Түүний хуваалцдаг байсан шүлгүүд нь 👮‍♀️👩‍⚕️👷‍♀️👩‍🌾👩‍🎤 ачлалт эх, халамжит хань, хосгүй сайхан гэр бүлийн 💏👨‍👩‍👧‍👦 тухай өгүүлсэн байдаг юм. Энэ нь ч олон сайхан ээжийн сэтгэлд хүрч, тэднийг байлдан дагуулах болжээ. Ингээд “Алдарт эх” группийн ээж нар түүнд онцлох шүлгүүдээсээ бүрдсэн цомог гаргах саналыг тавьж, тэрээр ч үүнд урамшин цомгийн ажилдаа шамдан орсон түүхтэй юм…

…Төд удалгүй түүний цомог ийнхүү сонсогч та бүхний гарт хүрэхэд бэлэн болоод байна.😌🤩😎 Цомогт олон сайхан шүлгийн дээжис багтсан төдийгүй, “Алдарт эх” группийн хамт олны гэр бүлийн аз жаргалтай мөчүүдийг харуулах фото зургууд оржээ. 👶👧🧒👦👩👴👵
Мянган мянган ээжийн мэлмий сонорыг мялааж, сэтгэлийн утсыг хөндөх “Хайрын цэцэгс” цомгийг сонсогч та бүхэн “HI-FI.mn” сайтаас гэртээ тухлан сууж таалан соёрхоорой.

Худалдаанд гарсан:2019-04-03
Урсгал: Кино / Театр (DVD) Сонсдог ном / Audio Book

CD: 12,000 Татах: 9,000

Clear

Салбар дэлгүүрүүдээс худалдан авах

Хай-Фай төв дэлгүүр

УИД-н зүүн өмнө 44-р байранд төв замруугаа харсан байрлалтай.

Орэнж Рекордс

Улсын Их Дэлгүүрийн 5 давхарт байрлаж байна

Emart салбар

“Чингис” салбарын 2 давхарт, “Хороолол” салбарын 1 давхарт байрлаж байна