Яруу найргийг бид хэрхэн төсөөлдөг вэ (?) … Төсөөллийн манан дунд нэгэн хөх өнгөтэй горхи урсан, хөх шувуу дүүлэн нисч, хөх өнгөт туяа гялбуулсан бүсгүй усны өмнө нүцгэлэн, хөх үзгээр бичигдсэн үнэнлэг долгион үнэний тухай өгүүлнэ. Магад сэтгэлийн хөг эгшиг энд уянгалж, маргааш биш өнөөдрийн үүслийн тухай… хүмүүний тухай… бодролын өнгө гэрэл хурц тодоор гялбана. “Аматти” бол  бүсгүй хүний гоо үзэсгэлэнгийн дотоод учир шалтгаан, хөх өнгөт гоо биеийн туяа нь амьдралын зураасанд огтлолцон  буй бүхний учир шалтгаан болон гэрэлтэнэ. Хэрвээ бид мананг сөрөн алхахдаа гайхамшигт аялгууг мэдэрч… үнэнийг ухаарч чадваас “Аматти”-д хүрнэ.


Худалдаанд гарсан: 2017-06-29
Урсгал: Сонсдог ном / Audiobook

CD: 33,000