The Jazz train quintet” нь 2016 оны 9-р сард байгуулагдсан жазз хөгжмийн урсгалаар тоглодог шинэ залуу хамтлаг юм. Хамтлаг саксфон хөгжимчин Б.Мөнхтэмүүлэн, бүрээчин Г.Хонгор, төгөлдөр хуурч Э.Шүтээн, контрабас Ц.Мөнгөнтовч, бөмбөрчин Б.Хүслэн гэсэн 5 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд бүгд Хөгжим бүжгийн коллежид мэргэжил эзэмшсэн.

Хамтлаг бие даасан анхны цомгоо “The Jazz Train” нэртэйгээр 2017 оны гаргаад удаагүй бөгөөд Монголын хамгийн анхны жазз инструментал цомог хэмээн нэрлэж болно. Тус цомог нийт 8 дуунаас бүрдсэн бөгөөд дан хөгжмийн зохиол 6, хамтлагийн продюсер Martin Zenker-ийн шинэчилсэн найруулга бүхий хоёр дууг дуучин Э.Энхжаргал дуулжээ.


Худалдаанд гарсан: 2017-03-09
Урсгал: Jazz

CD: 20,000 Татах: 15,000


Холбоотой дуу / цомгууд