Tiger Jams 2017 хөтөлбөрт оролцогчдын шинэ уран бүтээл

Tiger Jams 2017 хөтөлбөрт оролцогчдын шинэ уран бүтээл

Монголын хөгжмийн урлагт шинэ уран бүтээлчдийн давалгаа харьцангуй дутагдалтай байгаа билээ. Авьяаслаг залуус олон ч тэдэнд хүч түрэн гарч ирэхэд дэмжлэг хэрэгтэй байдаг.Tiger брэнд 2016 оноос шинэ уран бүтээлчдийг дэмжин, тэдэнд бодитой хөрөнгө оруулах Tiger Jams хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөр нь тэднийг шилдэг уран бүтээлчидтэй хамтран бүтээл туурвиулж, авъяасаа чөлөөлөн Uncage хийх боломж олгодогоороо онцлогтой. Өмнөх жил PFZ, The Shom, AMG гэсэн цоо шинэ уран бүтээлчдийг Ука, NMN, The Lemons-той хамтруулж хит бүтээлүүд гаргаж байсан билээ. Харин энэ удаагийн хөтөлбөрт шалгарсан залууст рок хөгжмийн домог Нисванис, поп-рокийн гол төлөөлөгч A-Sound, хүчирхэг хоолойт Маралжингоотой хамтран Uncage хийх ховор боломжийг Tiger брэндийн зүгээс олгосон юм. Ингээд Tiger Jams 2017 хөтөлбөрт шалгарсан 3 залуу уран бүтээлчийн шинэхэн дууг сонирхоё.

 

Рэппэр Аргатан

Өвөрмөц хэв шинжийг агуулсан хөгжим, дууны үгээрээ анхаарал татсан тэрээр A-Sound хамтлагтай хамтарч байна. Аргатан өөрийнхөө тухай хэрхэн өгүүлснийг сонирхоцгооё:

Hip Hop чиглэлээр уран бүтээл хийдэг, оновчтой дэвшилттэй тулах цэг ирэх болгонд өөрийн боломжтой бүхнээ хийхэд бэлэн байхад зорилго минь оршдог. Бэлэн зүйлс ашиглах бус өөрөө хөгжмөө хийж, үгээ бичиж өөрийн дотоод мэдрэмжээ бүтээл болгон бусдад илэрхийлэхийг зорьдог ба одоогоор MAF976 –д артистаар ажиллаж байна.

Хөгжим хийхдээ хэн нэгний огт сонсож байгаагүй сонирхолтой, тийм л өөр содон зүйл хийхийг эрмэлздэг ба өөрийгөө рэппэр гэхээсээ илүү “үг хэлэгч, үгээрээ үзэл бодлоо дамжуулагч” гэж хэлэх дуртай. 2009 оноос дуу хийж эхэлж, 2010 оноос ая хийж эхэлж, 2011 оноос одоогийн MekhZakhQтай Монгол микстэйп цомог дээр ажилласан гээд урлагийн цомхон түүхтэй надад Tiger Jams хөтөлбөр мөрөөдөлдөө хүрэхэд маш том алхам, түлхэц болж өгч байна.

Алдарт A-Sound хамтлагтай хамтран бүтээлээ мэргэжлийн түвшинд аваачиж хамтран дуулаад зогсохгүй мэргэжлийн студээр клип хийлгүүлнэ гэдэг бол хэн бүхэнд олдохгүй ховор боломж гэж бодож байгаа. Энэхүү олдсон боломжоо алдалгүй улам их хичээж өөртөө улам илүү #UNCAGE буюу #ЧӨЛӨӨЛӨЛТ хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

 

Татаж авах


Рэппэр А.Золбоо.

Тэрээр өвөрмөц, хурц үг хэллэгээрээ сонирхол татан шалгарч NISVANIS хамтлагтай хамтарч буй билээ.  Золбоо өөрийнхөө тухай хэрхэн өгүүлснийг сонирхоцгооё:

Багануур хотод төрж өссөн ба 2000 оны эхээр рэп соёл ид түгж байх үед бусдын адил найзуудын хамт хамтлаг байгуулж, бүжиглэж, дуулж цаашлаад 2003 оноос break бүжиг хүртэл бүжиглэж байсан. Урлагийн энэ том ертөнцөд орох оролдлогоо тасралтгүй үргэлжлүүлсээр ирсэн ч төдийлөн замаа олохгүй байсан гэж хэлж болно. Tiger Jams хөтөлбөрийг манай найз анх санал болгосон ба эхэндээ итгэлгүй байсан ч хөтөлбөрт оролцож шилдэг 3 оролцогчийн нэг болсон нь миний амьдралдаа хийсэн томоохон #UNCAGE буюу өөрийгөө #ЧӨЛӨӨЛСӨН үйлдлүүдийн нэг гэж бодож байна.

Үүгээр ч зогсохгүй домогт Нисванис хамтлагтай хамтарч өөрийн сонирхлоор хийж байсан бүтээлээ цоо шинэ өнгө аясаар мэргэжлийн түвшинд амилуулж, видео клиптэй болно гэдэгт одоо хүртэл бүрэн итгэж өгөхгүй л байна. Энэхүү хөтөлбөр надад маш их боломж олгож байгаа ба одоо мэдээж хийх зүйл маш их байгаа ба удахгүй цоо шинэ уран бүтээлтэйгээ та бүхэнтэйгээ уулзах ба таалагдана гэж найдаж байна.

 

Татаж авах


Дуучин Sanga

Дуулалтын шинэлэг хэв маяг, имижээрээ ялгарч буй Sanga Б.Маралжингоо -ын хамтран бүтээл туурвиж буй билээ. Sanga өөрийнхөө тухай хэрхэн өгүүлснийг сонирхоцгооё:

Бага ангиасаа эхлэн хүүхдийн ордонд үлээвэр хөгжмөөр хичээллэж урлагийн ертөнцөд хорхойсож эхлэсэн төдийгүй хүнээс мөнгө зээлж дуугаа бичүүлж, хүний камер зээлж клипээ хийх гэж оролдож эхэлсэн гээд урлагт багаасаа л маш дуртай байсаар ирсэн. Одоогоор өөрийн гэсэн 3 видео клиптэй ба төдийлөн олонд сайн хүрч чадаагүй ч бууж өгөхийг хүсэлгүй хүсэл мөрөөдлийнхөө зүг зоригтой хөдөлж дуу хөгжимтэй холбоотой анхны тэмцээндээ оролцсон нь Tiger Jams хөтөлбөр байсан юм.

Хөтөлбөрт анкет бөглөхдөө хамтрахыг хүссэн уран бүтээлч дээр дуучин Маралжингоо гэж бичсэн ба яг миний хүсэж байсанчлан Маралжингоо намайг сонгосонг дуулаад маш их цочирдож баярласан. Дуулалтын өнгө аяс маань намуухан зөөлөн болохоор Маралжингоо –ын хүчирхэг хоолойтой хамтарч ямар бүтээл гарах бол гэж тэсэн ядан хүлээж байна. Tiger Jams хөтөлбөрт оролцож шилдэг оролцогчоор шалгарсан нь надад урлагийн гайхамшигт ертөнцөд албан ёсоор хөл тавих том алхам буюу маш том #UNCAGE болж өгч байгаа юм.

 

Татаж авах

Сэтгэгдэл