The Jazz Train

The Jazz Train

Celebrating International Jazz Day with The Jazz Train

The Jazz Train хамтлаг нь олон улсын жазз өдрийг тохиолдуулан бие даасан тоглолтоо 2 дахь жилдээ хийж байна. 2011 оноос хойш жил бүрийн 4-р сарын 30ны өдөр дэлхийн өнцөг булан бүрт олон улсын жазз өдрийг энх тайвныг сурталчлах, хүний эрх ба хүний нэр төрийг хүндлэх, ялгаварлалтыг эсэргүүцэх, чөлөөт илэрхийллийн эрх чөлөөг дэмжих, хүйсийн эрх тэгш байдал, нийгэм дэх залуусын үүргийг бэхжүүлэх зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж байна.
2017.04.30 The Jazz Train хамтлаг анх удаа Монголд тэмдэглэсэн бөгөөд тус тоглолтондоо The Jazz Train нэртэй Монголын анхны дан хөгжмийн жазз цомгийн нээлтийг хийж байсан бол энэ удаагийн тоглолтын гол шигтгээ нь GMUB төслөөс төрөн гарсан GMUB Youth Big Band байх болно. Бид та бүхэндээ дэлхийн алдартай жазз хөгжимчдийн бүтээлүүдээс болон өөрсдийн жазз найруулгуудыг хүргэх ба энэхүү тоглолтын гол зорилго нь жазз хөгжмийг монголд дэлгэрүүлж, хөгжүүлэхэд оршино. Жазз хөгжимд дурлагсад та бүхнийг хүрэлцэн ирж бидэнтэй хамт нэгэн гайхалтай үдшийг тухлан өнгөрүүлэхийг урьж байна.

Тоглолтод урилгаар:
Vincent Eberle (Germany) – trumpet, flugelhorn
Martin Zenker (Germany) – bass
GMUB Youth Big Band featuring:
Жазз дуучин Наагий
Жазз дуучин Солонго
Жазз дуучин Ариу

Тасалбар: 40000₮ /The Jazz Train цомог, хундага дарс дагалдана/
Тасалбар: 20000₮ /Хундага дарс дагалдана/

Waters of March

 

Blue Daniel

 

 

The Jazz Train

Сэтгэгдэл