R&B дуучин н.Лодкогийн анхны бие даасан “Гэргий” нэртэй VIP тоглолтоо ирэх сарын 8-нд болно

R&B дуучин н.Лодкогийн анхны бие даасан “Гэргий” нэртэй VIP тоглолтоо ирэх сарын 8-нд болно

Нэгэн цагт залуус биднийг дуу хоолойгоороо уярааж явсан “Мөнхийн реп” хамтлагийн дуучин Лхагваатай түүний хоолой тун төстэй. Залуу уран бүтээлчийн “5-хан минут” , “Чи аялгуу” “ Мөрөөдөл” зэрэг уран бүтээлүүд хэдийнээ хүүхэд залуусын сонорт хүрч, сэтгэлийг нь татаж чаджээ. Үүнийг “Youtube” хуудаснаас харж болох юм.

    Тэгвэл уянгалаг сайхан хоолойтой,  R&B дуучин н.Лодко анхны бие даасан “Гэргий” нэртэй VIP тоглолтоо ирэх сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хийх нь ээ.

Тус тоглолтонд Дэлхийн шилдэг зургаан бүжгийн хамтлагийн нэг болох “Mооn dance”  хүрэлцэн ирэх бөгөөд маш сонирхолтой гэнэтийн бэлэг барих юм. Түүнчлэн УРИЛГААР  “3 бүдүүн” хамтлагийн дуучин А. МөнгөнШагай , “No Name” хамтлагийн дуучин н.Оргил, “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа нар ая дуугаа өргөх юм. Ингээд нэгэн үдшийг амьд оркистр хөгжмийн аянд жаргаж, уянгалаг сайхан хайрын дуунуудаар сонороо мялаацгаая. Тоглолт Holiday Inn’s Ballroom- 2 дугаар давхарт 19:00 цагт болно.

Сэтгэгдэл