Мэдээ мэдээлэл

“Хөгжилтэй гэр бүл”-ийн амьдрал

“Хөгжилтэй гэр бүл”-ийн амьдрал

Teku Solomon Огноо: 2015-04-09 Сэтгэгдэл
22c9c997fcb6aee736cbe3594e5450d0originalӨнгөрсөн жил "Гурван найз", "Мөрдөгч" хэмээх олон ангит кинонуудыг бүтээн үзэгчиддээ өргөн барьж байсан “Боловсрол суваг” телевиз энэ удаад “Коктейл фильмс”-тэй хамтран “Хөгжилтэй гэр бүл” телевизийн олон ангит киног үзэгч та бүхэндээ хүргэхэд бэлэн болжээ. Уг олон ангит кино өнөөдрөөс Юнивишний видео санд орж, үзэгчдийн хүртээл болох бөгөөд киноны ерөнхий найруулагчаар С.Баттулга /СТА/ ажиллаж, гол дүрд жүжигчин С.Лхагвасүрэн /МУГЖ/, С.Өлзийхүү /СТА/, Д.Энхбаяр /СТА/, Э.Цолмонбаяр /СТА/, А.Өнөржаргал /СТА/, Н.Цэнд-Аюуш /СТА/, Б.Гэрэлчулуун, Ц.Эрдэнэцэцэг, Б.Бадамцэцэг, У.Цасжин, Б.Хүслэн нар тогложээ. Хэзээ ч үл тасрах гэр бүлийн асуудлууд, эгч дүүсийн өрсөлдөөн хийгээд нандин холбоо, эцэг эхийн үрээ гэсэн сэтгэл, хайрандаа чин үнэнч залуугийн туулах хүндхэн сорилтууд гээд бидний эргэн тойронд хөвөрсөөр байдаг үйл явдалууд хэрхэн хөгжилтэй нэгэн гэр бүлийн амьдралд өрнөхийг эл бүтээлээс сонирхох юм байна. Э.ЦЭЦЭГ
Дэлгэрэнгүй

“Сэхүүн салхи” айсуй

Morgenrot Огноо: 2015-04-08 Сэтгэгдэл
11117387_917693554942770_804607008_n Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа өөрийн төрсөн өдрийн тоглолтоо уламжлалт ёсоороо дөрөвдүгээр сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж буй. Түүний тоглолтонд хэчнээн дуу дуулагдах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тун удахгүй тодорхой болох ажээ. “Сэхүүн салхи” нэртэй тоглолтонд Б.Сарантуяа дуучны фэнүүдэд хандсан гэнэтийн бэлгүүд байгаа бөгөөд одоогоор нууцалж байгаа юм байна. Хамгийн сонирхолтой нь “Сэхүүн салхи” тоглолтын үеэр ямар гэнэтийн бэлэг задархыг уран бүтээлч маань өөрөө ч мэдэхгүй байгаа аж. Жил бүрийн эл өдөр дөрөвдүгээр сарын 20-нд мэндэлсэн Б.Сарантуяа дуучны фэнүүдийн хувьд том баяр байдаг билээ. Харин тоглолтын тасалбарын хувьд өнөөдрөөс худалдаалагдах бөгөөд 99100194 дугаараар хүргэж өгөх юм байна. “Сэхүүн салхи” тоглолтын билетийн үнэ 30.000 төгрөг юм байна. Сонирхуулахад “Hi-Fi.mn” сайтаар Гавьяат жүжигчин Б.Сарантуяа дуучны “Шинэ жилийн бэлэг”, “Хайрын бэлэг” болон “Сэтгэлийн 9 цацал” цомгууд биет болон биет бусаар худалдаалагдаж байгаа ажээ. Түүний цомгуудыг 333-111 дугаараар захиалж хүргэлт үйлчилгээгээр авах боломжтой. М.ЯЛГУУН
Дэлгэрэнгүй
Ямар ч онцлоггүй тоглолт

Ямар ч онцлоггүй тоглолт

Morgenrot Огноо: 2015-04-08 Сэтгэгдэл
opozitХип хоп урлагийн залуу уран бүтээлчдийн төлөөлөл болсон “Опозит” хамтлагийнхан өөрсдийн тоглолтоо дөрөвдүгээр сарын 10-нд 18.00 цагт “Iloft function house”-т хийх гэж буй. Тэдний тоглолтын бэлтгэл ажил одоогоор 69,7 хувьтай байгаа гэнэ. Харин тоглолтын тасалбарын хувьд 20.000 төгрөг бөгөөд тасалбар авсан хүн бүр “Опозит” хамтлагийн шинэ цомгийн эзэн болох нь ээ. “Опозит” хамтлагийн Гантулгатай утсаар холбогдсоноо уншигчиддаа хүргье. -Тоглолтын бэлтгэл ажил хэр байгаа вэ? -Тоглолтын бэлтгэл ажил одоогоор 69,7 хувьтай байна даа. -Тоглолтынхоо онцлогийг манай уншигчидтай хуваалцахгүй юу? -Тоглолт маань ямар ч онцлоггүйгээрээ онцлогтой. Э.ТЭКҮ  
Дэлгэрэнгүй
"PLAYTIME 2015" наадмын бүртгэл эхэллээ

“PLAYTIME 2015” наадмын бүртгэл эхэллээ

Teku Solomon Огноо: 2015-04-07 Сэтгэгдэл
11026128_950030411688070_761950484436701832_nНийслэлийн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2015 амьд хөгжмийн наадам 2015 оны 6-р сарын 27, 28-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. 14 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадмын зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршино. PLAYTIME 2015 наадмын хүрээнд нийт 33 Монголын болон олон улсын хамтлаг, дуучид, DJ нар оролцох бөгөөд өөрсдийн 2014-2015 онд бүтээсэн шинэ уран бүтээлийг наадмын “Соёл-Эрдэнэ”, “Шинэ Давалгаа” болон “Нааглихац” тайзнаа танилцуулна. Үүнээс Монголын шинэ 16 хамтлагийг наадмын “Шинэ Давалгаа” тайзнаа сонгон оролцуулах бөгөөд сонгон шалгуулалт 2015 оны 4-р сарын 18-ний өдөр зохион байгуулагдана. Тавигдах шаардалага:
  • Хамтлагийн 1 ба түүнээс дээш гишүүн 18 нас хүрсэн байх
  • Хамтлагийн бүтэн сет 20 минут байх ба үүнээс хамгийн багадаа 2 бүтээл нь өөрсдөө зохиосон байх
  • 2015 оны 4-р сарын 18-ний өдөр зохион байгуулагдах сонгон шалгаруулалтын үеэр амьд тоглох
Оролцох хүсэлтэй хамтлаг, дуучид www.playtime.mn цахим хуудсанд 2015 оны гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд бүртгүүлнэ үү. Заасан хугацаанаас хойш шинээр хамтлаг бүртгэхгүй тул та бүхэн хугацаандаа амжиж бүртгүүлээрэй!!! Бүртгэлтэй холбоотой асуудлаар Плэйтайм наадмын Уран бүтээлчдийг хариуцсан менежер Т.Номуунаатай ажлын цагаар 333-111 дугаарын утсаар болон info@playtime.mn хаягаар холбогдоно уу.
Дэлгэрэнгүй
Л.Бат-Амгалан: Урлагт золиос хэрэгтэй

Л.Бат-Амгалан: Урлагт золиос хэрэгтэй

Teku Solomon Огноо: 2015-04-07 Сэтгэгдэл
ам-“Өөрийнхөө амьдрал хувийн цаг хугацаа бүрийг золиослох хэрэг гардаг. Гэр бүл, хувийн гэсэн бүгдийг магадгүй золиослох хэрэг гардаг. Гэхдээ бодит нөхцөл байдалд тэгэж чаддаггүй. Тийм ч учраас хүн бүр, уран бүтээлч бүр энэ хоёр зөрчилдөөн дунд байдаг болов уу. Өөрөө сэргэлэн байж бүхнийг зохицуулах хэрэгтэй шүү дээ. Өдөр бүр мэдээж ажиллаж байх хугацаандаа ч мөн бүтээлээ боддог. Гэхдээ л зөрчилддөг учраас хүссэн бүхнээ бүтээл болгож чаддаггүй. Хичээвэл бүх зүйл боломжтой гэдэгт итгэдэг. Тиймээс хичээж явна даа”.Гэх залуу найруулагч Л.Бат-Амгалантай уулзаж ярилцлаа. Олон зүйл нуршилгүй түүнтэй хийсэн ярилцлагаа хүргье. -Уран бүтээлч бүрийн сэтгэлд хоногшсон бүтээл гэж бий шүү дээ? -Хамгийн анхны бүтээлээ 2004 онд хийж байсан шүү. “Бацаан” байхдаа ч гэж хэлж болно. /Инээв/. Дөнгөж кино урлагийн захыг ойлгож эхлэх үедээ хийсэн гэх үү дээ. Цэвэр зориг, мэдрэмжээрээ хийсэн дээ. Тухайн үед кино урлагийн онол зүй, найруулга гэдэг зүйлийг мэддэггүй байхдаа хийсэн болоод ч тэр үү сэтгэлд их тод хадгалагджээ. -Мэргэжлийн бус цэвэр сонирхолоос төрсөн бүтээл гэж болох уу? -Тийм шүү. Миний мэргэжил кино урлаг биш шүү дээ инженер мэргэжилтэй. -Инженер хүн яагаад заавал кино урлагт дурлах болов? -Техникийн их сургуульд суралцаж байхдаа нэг газар ажиллахаар болсон юм. Уг компани тухайн үедээ монголын хамгийн том медиа PR хийдэг компани байсан. Энэ газарт 2002 онд ажилд орсон. Хоёр жил гаран ажиллаж байгаад 2004 оны сүүлээр өөрийнхөө бүтээлийг хийсэн.Тухайн үед нэг Англи залуу надтай хамт ажилладаг байлаа. Энэ найз маань дөнгөж сургуулиа төгсөөд ирчихсэн “Fresh man”. Кино урлагийн талаар нилээд гадарладаг болоод эхлээд техник талын зүйлсийг судлаж суралцсан. Мэдээж кино урлагт хөл тавихад хувь хүний урлагийн мэдрэмж нөлөөлсөн шүү. Багадаа зурдаг байсан маань ч кино урлагт хөл тавихад нилээд түлхэц болсон. Ингээд хоёр туршлаггүй нөхөр кино хийхээр шийдэж анхныхаа бүтээлийн ажилд орсон. Тухайн үедээ шинэлэг зүйлийг хийхийг нилээд хичээсэн. Улигласан Монгол киноны тавилтаас татгалзаж жаахан гадаад уур амьсгал оруулсан гэх үү дээ. Тэгэж “Улаан ой” гэх бүтээлээ хийсэн дээ. -Мэдээж залуу хүмүүс туршлагагүй, санхүүгийн асуудал нилээд байсан болов уу? -Тийм ээ. Залуу хүмүүс туршлагагүй байсан учраас нилээд их асуудал туулсан. Тухайн үедээ алдартай жүжигчдийг тоглуулах санхүү хүрэлцээгүй байх нь тодорхой. Тиймээс шинэ залуу жүжигчдийг тоглуулсан. Гэхдээ санхүүгийн асуудал гэхээсээ илүүтэй маш их зүйлийг суралцсан. Ер нь шууд сэтгэл хөдлөлөөр урлагт тэр дундаа кино урлагт хандах нь дэмий зүйл юм байна гэдгийг ойлгосон. Өөрийгөө сайжруулах сурах зүйл их байгаа гэдгээ анзаарч харсан гэх шүү. амгаа1- “Улаан ой”-оос хойш хэчнээн бүтээл дээр ажилласан бэ? -Яахав өөр хүмүүсийн уран сайхны киноны монтажин дээр нилээд олон удаа ажилласан. Өөрийн гэх юм бол хоёр богино хэмжээний кино бүтээл хийсэн. Жишээ нь хувийн компанийхаа шугамаар “National geographic”, “Discovery channel”, “BBC” зэрэг телевизийн баримтат кинонуудад ажиллаж байсан. 2009 онд Берлин явсан. Берлиний кино наадмын үеэр ойролцоох хотхонд 3000 залуу уран бүтээлчдээс сонгон шалгаруулалт явуулж 300 гаруй залуусыг шигшиж сургалт явуулдаг. Энэ шалгаруулалтанд тэнцэж сургалтанд нь суусан. Тухайн үед юу ч мэдэхгүй явсан надад маш их зүйлийг өгсөн. Нүд нээгдсэн гэж ярьдаг даа. /Инээв/. Цуг сургалтанд сууж байсан Солонгос, Японы залуучуудтай ярилцаж байхдаа Бусаны кино наадам болон бусад Азийн кино наадмуудын талаар мэдсэн. Монголд ирсэн даруйдаа 2009 ондоо Бусаны кино наадамд материал бүрдүүлж өгсөн. Тухайн үедээ тэнцэж аравдугаар сард Бусаны кино наадамд оролцож, сургалтанд нь суусан. Наадмын үеэр бусад орны уран бүтээлчидтэй хамтарч кино бүтээдэг хөтөлбөрт оролцсон. Ингэж одоо кино наадмуудаар явж байгаа “Хуучны сайхан өдрүүд” бүтээл маань төрсөн байдаг юм. “Хуучны сайхан өдрүүд” кино маань Бусанд нээлтээ хийж, Токиогийн кино наадам, Нью-Йоркын кино наадамд оролцсон. Одоо аравдугаар сард Лос-Анжелас хотод болох кино наадамд оролцохоор болсон байгаа. Бусаны кино наадмын сургалтыг төгсөөд “Сертфикат” авсан шүү. Энэ бол миний хувьд кино урлагийн салбараас авсан цорын ганц диплом байсан юм. /Инээв/. Тэр мөчөөс хойш нилээд дөртэй болсон гэж хэлж болно. -Уран бүтээлч хүнд мэдрэмж, мөрөөдөл, боломж гурвын аль нь илүү хэрэгтэй байдаг юм бол? -Мэдрэмж чухал. Мэдрэмжээ мэдлэгээр эрчилж, чангалдаг байх хэрэгтэй. Аливаа зүйлийн суурь нь мэдлэг шүү дээ. Тэр мэдлэгийг уран бүтээлч өөрийнхөө авъяасаар задалдаг болов уу гэсэн бодол төрдөг. амгаа-Таныг юу хурцалдаг вэ? -Бусад хүмүүсийн хийсэн сайн бүтээл. Өөрөөр хэлбэл гадны уран бүтээлчдийн уран хийцтэй сэтгэлгээний итгээд бүтээлүүд намайг хурцалж, илүү зүйл хийх ёстойг сануулдаг. Яагаад уран сайхны гэж нэрлэх болсон бэ гэдгийг утгаар нь бий болгохыг хүсдэг. Хүмүүс бүтээлийг маань үзээд маш их мэдрэмжийг авдаг байгаасай гэж боддог. -Хоёулаа илүү таны дотоод ертөнц рүү өнгийвэл. Та өөртэйгөө яаж зөрчилддөг вэ? -Асар их хүсэл, зорилго бий. Түүн рүүгээ тэмүүлэх хүсэл байна. Гэхдээ санасандаа хүртэл хийж чадахгүй байх үе бий. -Санаа байвч сачий хүрэхгүй гэдэг шиг үү? -Өөрийнхөө амьдрал хувийн цаг хугацаа бүрийг золиослох хэрэг гардаг. Гэр бүл, хувийн гэсэн бүгдийг магадгүй золиослох хэрэг гарна. Гэхдээ бодит нөхцөл байдалд тэгэж чаддаггүй. Тийм ч учраас хүн бүр, уран бүтээлч бүр энэ хоёр зөрчилдөөн дунд байдаг болов уу. Өөрөө сэргэлэн байж бүхнийг зохицуулах хэрэгтэй шүү дээ. Өдөр бүр мэдээж ажиллаж байх хугацаандаа ч мөн бүтээлээ боддог. Гэхдээ л зөрчилддөг учраас хүссэн бүхнээ бүтээл болгож чаддаггүй. Хичээвэл бүх зүйл боломжтой гэдэгт итгэдэг. Тиймээс хичээж явна даа. -Уншигчидтай маань мөрөөдлөө хуваалцвал? -Хүн бүр өөр өөрийн сонгосон хүсэл, сонирхол, мөрөөдөлтэй. Түүнийхээ араас явдаг байх. Миний хувьд эргэлт буцалтгүйгээр кино урлагийн нэг хэсэг болохоор хичээж байгаа. Одоо 30 хүрч байгаа хүн сонголтоосоо буцвал өөр хийх зүйл байхгүй, хугацаа ч байхгүй.Тэр утгаараа үеийн үед үздэг алдартай бүтээл л хийхийг мөрөөддөг. -Та кино бүтээгч мөн үү? -Кино бүтээгч болох гэж байгаа./Инээв/. Би өөрийгөө кино бүтээгч гэхээсээ илүүтэй миний бүтээлийг үзсэн үзэгчид намайг кино бүтээлч гэж мэдсэн үед би кино бүтээлч болох болов уу. Өөрийнхөө амаар кино бүтээлч гэх биш хүмүүс намайг хүлээн зөвшөөрсөн үед кино бүтээлч болох байх даа. хуучны сайхан өдрүд киноны хэсгээс-Эргээд уран бүтээлийнхээ ярианд оръё. “Хуучны сайхан өдрүүд” киноны тухай дэлгэрэнгүй бидэнтэй хуваалцахгүй юу? -Азидаа номер нэг гэж тооцогддог Бусаны шилдэг кино наадамд шилдэг арван бүтээлийн нэгт “Хуучны сайхан өдрүүд” бүтээл маань орсон байгаа. Түүний дараа Япон улсын Токио хотноо зохион байгуулагддаг “Short shorts” олон улсын кино наадамд азийн шилдэг 10 киноны нэгт орсон. Мөн Нью-Йорк хотод болсон олон улсын кино наадамд мөн шилдэг 10 бүтээлд шалгарсан. Одоо аравдугаар сард “Mongolian national movie festival” гэх АНУ-д болдог наадамд сонгон шалгаруулалтанд орчихсон байгаа. -Монгол киноны наадам АНУ-д болдог гэж ойлгож болох уу? -Ганц Монгол кинонууд биш л дээ. Азийн кино наадам гэж ойлгож болох юм. Ерөнхийдөө Ази гаралтай Америк киночид зохион байгуулдаг юм байна лээ. -Шилдэг 10 киноны шалгаруулалтанд ороод яваад байдаг. Ямар нэгэн шагнал авсан уу? -Одоогоор аваагүй байгаа. Гэхдээ олон улсын киночдоос шилдэг 10-т багтана гэдэг нь өөрөө том амжилт гэж миний хувьд бодож байгаа. -Хэчнээн киноноос шилдэг 10 бүтээл гэж шалгардаг юм бол? -Яг сайн мэдэхгүй байна. Азийн кино гэхэд л хэдэн зуугаараа л тоологддог байх. Олон улсын бүх л орны кино уран бүтээлчид өөрсдийнхөө бүтээлийг явуулж байгаа учраас цөөхөн киноноос шилдэг 10 гэж тодруулахгүй болов уу. /Инээв/. -“Хуучны сайхан өдрүүд” бүтээлийг юунаас сэдвэлсэн бэ, бодож байснаараа үзэгчдэд хүргэж чадсан болов уу. Монголчууд энэ киног огт үзээгүй байгаа шүү дээ? -Ер нь Монголын үзэгчид үзээгүй байгаа. Одоогийн байгаа соёлт ертөнц үгүй болж байгааг харуулна. Мөн ямарч соёл иргэншилгүй болчихсон байгаа нийгэмд амьдарч байгаа хоёр залуугийн зөрчлөөр харуулахыг хичээсэн. Бид нар ихэнхдээ зөв хүн гэж ярьдаг. Гэтэл зөв хүний дотоод мөн чанар үнэхээр зөв байж чаддаг болов уу. Гэсэн санааг илэрхийлж байгаа “+100” гэж байдаг бол “-100” хүртлээ өөрчлөгдөж болно гэдгийг харуулна. Ер нь хүний дотоод мөн чанар руу чигэлсэн бүтээл. Шунал, тачаал хүнийг хэрхэн өөрчилж болох вэ? ...эсвэл бидний муу гэж хардаг хүн сайн байх боломжтой юм шүү дээ. Бид нар хэн нэгнийг гадаад өнгөөр нь харж дүгнэдэг бол энэ кинон дээр тэр харагдах мөн чанар хэрхэн өөрчлөгдөхийг харуулна гэж хэлж болно. Өнөөгийн нийгэмд байгаа хувиа хичээсэн зан чанар хэнийг ямар үр дүнд хүргэж болохыг. Ер нь хүн ямар ч үед өөрийнхөөрөө мөн чанраараа байх ёстой юм шүү дээ. Э.ТЭКҮ
Дэлгэрэнгүй
Баяр дагуулсан парти

Баяр дагуулсан парти

Teku Solomon Огноо: 2015-04-06 Сэтгэгдэл
11014942_10153043796462107_8748389149643305281_n“Лемонс” хамтлагийн цомгийн нээлт өнгөрөгч амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 4-нд “Хай-Фай Рекордс”-ын байранд боллоо. Амьд хөгжим сонирхогчид тус хамтлагийн шинэ цомгийн нээлтэнд чамгүй оролцсон юм. “Лемонс”-ынхон нээлтийн үеэрээ ирсэн амьд хөгжим сонирхогч өөрсдийн постор зурган дээрээ гарын үсэг зурж, цомог худалдаж авсан хүн бүртэй дурсгалын зураг татуулсан билээ. Тэдний цомгийн афтер парти дөрөвдүгээр сарын 4-нд “Beer House”-т 20.00 цагт болсон. Партины товолсон цагаас жаахан хоцроод 20.30 цагт очиход аль хэдийн суух суудалгүй болжээ. Үүдэнд хувцасаа өлгүүлж “Beer House” руу орлоо. Эргэн тойрноо сайтар ажиглавал амьд хөгжим сонирхогчид гэдэг нь илт. Өвөрмөц стильтэй, өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй охид хөвгүүд чамгүй байлаа. Амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлчид бараг ихэнх нь ирсэн байгаа харагдав. “Нисванис” хамтлагийн ахлагч Амгаа, дуучин Дейзи, Ганг, “Colors”, “Моханик”, “A Sound” хамтлагийнхан зэрэг олон уран бүтээлчид зочилжээ. 21.00 цагт “Лемонс” хамтлагийн тоглолт эхэлсэн. Тэдний эхний дуу явж эхлэхэд үзэгчид суудлаасаа өндийн хэдхэн минутын дараа гэхэд доргио үдэшлэг болж хувирсан. “Лемонс”-ынхон ч өөрсдийн бүтээлүүдээ ээлж дарааллуулан эгшиглүүлэв. Цомгийн афтер парти гэхээсээ илүүтэй амьд хөгжим сонирхогчдын хувьд том баяр болж байна уу гэлтэй. Ирсэн зочид өөр өөрсдийнхөөрөө баярлан цэнгэж эхэлсэн. Тэдний шинэ цомгийг хүлээсэн хүлээлтийн том илрэл тэдний дууг сонсож байсан зочдын баяр хөөр байсан юм. Ирсэн зочид “Лемонс” хамтлагийн дуулсан дуу бүрийг алгасалгүй дуулцгааж, хундага тулгах аж. Уг нь паринд ирлээ гэтэл ямар нэгэн баярт оролцож байна уу гэлтэй. Харин Лемонсынхон тайзнаас буухад тэднийг залгуулан “Colors” хамтлагийнхан өөрсдийн бүтээлүүдийг хүргэсэн. Ер нь уригдсан, ирсэн зочид бүр чадахаараа “Лемонс” хамтлагийнханд баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Суудалгүй байсан ч хүмүүс яаж ийгээд энэ тэнд сууцгаан зарим хүмүүс суухаа ч мартсан бололтой тайзны ойр хавьцаа бүжицгээв. Тэдний царайнд нэг төрлийн баярын мишээл, тайвширлын өнгө тодорч байх шиг. “Beer House”-т ундаа нь гурван мянган төгрөгөөр худалдаалагдсан бол пиво 3500 төгрөг байсан юм. Санасныг бодоход дуугаралт сайтай, гэрэлтүүлэг, дотоод уур амьсгалаа ч сайн тооцоолж тохижуулжээ. Тэдний партинд оролцсондоо миний хувьд сэтгэгдэл өндөр байлаа. Амьд хөгжмийн парти гэхэд эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай болсон. Баяр хөөртэй нэгэн үдшийг доргио залуустай өнгөрүүлсэн надад ч мөн том баяр боллоо. Э.ҮНЭН Л6 - Copy ЛЛЛЛ - Copy ЛЛЛ ЛЛЛЛ - Copy
Дэлгэрэнгүй
“Эхлэл” –Хар дарсан зүүдний “тайвширал”

“Эхлэл” –Хар дарсан зүүдний “тайвширал”

Morgenrot Огноо: 2015-04-06 Сэтгэгдэл

     Шүд амаа арзайлгаж, дэлэн хөхөө сэрийлгэсэн зэвүүн амьтан зүүдэлж, хар  дарсан шөнийг өнгөрөөн, маргаашийн нарыг угтах үед “Эхлэл” хэмээх энэхүү цомгийг сонсоход нэн таатай.

      Хөг, аялгуу жигдхэн бас хөнгөхөн арван дуунаас бүрдэх уг цомог одоогоос нилээн хэдэн жилийн өмнө бэлэн болсон гэдгийг сонсоод өдий хүртэл дарж чадсан тэдний тэвчээрийг гайхан бахдав. Би лав ийм цомог гаргасан бол аль хэдийн тэсэхгүй зарлах байсан биз.

      Ийнхүү хүлээсний учир нь цомог хэвлүүлэх мөнгө олддоггүй, уран бүтээлчдэд тохиолддог нийтлэг саад учирсан ч байж болох юм. Гэхдээ “Үл мэдэгдэх нисдэг биет”-ийнхэн сул талаа давуу тал болгох боломжыг мэдэрсэн бололтой. Ямартай ч тэд Монголын биет бус цомгийн эхлэлийг тавьж чадлаа. Хааяа ингэж дарвал “чулуу” болдог ажээ.

      Цомогт элдэв “эксперименталь” оруулсан дуунуудыг багтаагаагүй нь сонсоход таатай агаад дараагийн дууны эхлэл хэрхэн явахыг тааж, өөрийгөө сорьж болмоор. “UFO” дуугаар цомог эхлэх бөгөөд эндээс эрч хүч, эелдэг хэрнээ даруу тоглолтууд сонсогдох болно. Гитарын гоцлолын дараа дахиад нэг бадаг дуулаасай гэсэн хүсэл танд төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Эсвэл би шунахай сонсогч байж болох юм... Энэхүү цомгийн сэтгэгдлийг бичих зуур хурмаст тэнгэр хоёронтоо хураа хайрлалаа. Бүрхэг тэнгэрээс, бороо, цас намуухан хаялсан өглөө “Хайсаар, хүлээсээр” дууг сонсоход таны дотор нар гарах шиг болно. Цомог биет бус онцлогтой болохоор ковергүй бас дууны шүлгийг хэвлэмэл байдлаар гаргаагүй нь тодорхой. Тийм болохоор “Only one” дууны үгийг UFO-уудаас өөрсдөөс нь асуухаас өөр аргагүй. Гэсэн ч энэ дууны хөгжимд голлон анхааран, гадагшаа гаргавал амжилт олох магадлал өндөр санагдлаа. Тээр жил “...хорвоод тээж төрүүлсэн ээж таньдаа хүү нь хайртай...” гэсэн үгтэй дуу сонсоод “тогоо нэрж” байхад ээж минь “ухаан сууж байгаа нь энэ” гэж хэлж байсан үгс “...урд шөнө зүүдэнд ээж минь намайг үнсэж..” гэсэн шүлгийн мөрнөөс санагдлаа. “Ухаарал” хэмээх хөөрхөн дуунд энэ мөр байгаа... “Бороонд” дуунаас энэхүү цомгийн бүх шинж чанарууд илрэх болно. Хамтлагийн уран бүтээлчид өөрсдийнхөө өмнөх зорилгыг хангалттай биелүүлсэн болохыг гоцлол дуучин Л.Содбаяр, соль гитарчин Л.Баасанжаргал нарын оролцооноос сонсож болно. Хар дарсан зүүдний дараа тайвшруулах шидтэй, тэнгэр муухай өдөр сэтгэл сэргээх идтэй цомгоо сонсоцгоо, бас өөрийнхөөрөө дүгнэцгээ.   Гамбино. [embed]https://www.youtube.com/watch?v=5-g9SGn3Xm4[/embed]
Дэлгэрэнгүй
Солиороогүй солиотон

Солиороогүй солиотон

Teku Solomon Огноо: 2015-04-06 Сэтгэгдэл
BRD_2643“Би бол хоёр тэнэгийн дунд хавчуулагдсан шилэн хоргон доторх үзэсгэлэнт Адсага”. Өөрийгөө үзэн ядах хэрнээ хайрлаж, дурлаж хаяахан өөртөө эрхэлж, энхрийлэн хайрлах эмэгтэй. Асар их зөрчилдөх атлаа дотоод ертөнцийнхөө дуу хоолойг зөвтгөн ярилцдаг. Хүнтэй ярилцахыг хүсэх мөртөө хүнээс айдаг тэр нэг бүсгүй. Галзуугийн эмнэлгийн “Солиорол” оноштой өвчтөн Сара. Зохиолч Сара Кейн үзэг цаас хоёртойгоо галзуурч, зүрхнийхээ гүнд нууцлах далд ертөнцөө зохиолоороо дэлгэжээ. Зохиол ерөнхийдөө хүмүүний дотоод ертөнцийг харуулна. Хэт их хүний дотоод орон зайнд нэвтэрсэн жүжиг гэхэд ч буруудахгүй. Үхэл рүү асар ихээр тэмүүлэх атлаа маш ихээр түүнээс айдаг. Сара 4:48 гэх цагийг хүлээх зуураа үзэгчидтэй өөрийгөө хэрхэн үхснээ хуваалцана. Үхлийг Сара зогсоож чадах боловч чаддаггүй. Учир нь бүсгүй өөртөө, өөрийнхөө мөн чанарт үнэнч учраас өөрийн бий болгосон үхлийг үгүйсгэлгүй хүлээдэг. Хэзээ ч уулзаагүй, хараагүй мэдрээгүй тэр нэгнийг хайж, хэрхэн танихаа бодож эхэлнэ. Төсөөлөлдөө бий болгосон тэр л бүсгүйд Сара нялхарч, тайвширлыг эрдэг. Тэрээр цагаахан мөрөөдөл, хамгийн сайхан хүсэл бүрээ өөрийнхөө төсөөлөлд нэг хүн болгон бүтээжээ. Жүжгийн төгсгөлд түүний хайсан, маш ихээр хайрласан эмэгтэй бол өөрөө гэдгээ хүлээн зөвшөөрнө. “Блак Бокс” театрын тайзнаа өнгөрөгч амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 4-нд Сара Кейн зохиолчийн “Солиорол” жүжиг дахин үзэгчдэд хүрлээ. Тайзны гэрэлтүүлэг, дуугаралт зэрэг жүжгийг улам тод амьдруулж, үзэгчдийн мэдэрхүйд хүрсэн болов уу. “Гэгээн муза 11” наадмын Моно жүжгийн шилдэг эмэгтэй гол дүрийн шагналын эзэн Л.Эрдэнэ-Очир уг бүтээлийг амьдруулсан. Энэ удаад ч тэрээр тус жүжгийг өндөр ур чадвараар үзэгчдэд хүргэлээ. Сара Кейн 1999 онд 28 настайдаа эл жүжгээ биччихээд үүрээр 4:48 цагт амиа хоролсон байдаг. Сэтгэл зүйн гүн хямралд орсон тэрээр өдөр бүр 4:48 цагт сэрдэг байсан нь хачирхалтай гэмээр. Асуудал, өнгө мөнгөний дарамтат ертөнцөд хүн амьдардаг хэрнээ өдөр бүр энэ ертөнцөд амьдрахаар тэмүүлнэ. Сара бүсгүйн зохиол, жүжгийг үзэж байхад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэрээр галзуугийн эмнэлэгт байхдаа таван зохиол бичсэн байдаг. Шүүмжлэл, нийгэмд бухимдсан сэтгэлийн илэрхийлэл болсон экзистенциалист “Солиорол” бүтээлийг анх 2000 онд “Жервүүд” театрт тавьж байсан билээ. Харин манай үзэгчдэд өнгөрсөн жил хүрсэн бөгөөд найруулагч М.Боролдой ганц хүний Моно драм болгон тавьсан юм. Сонирхуулахад ирэх долоо хоногийн амралтын өдрүүдээр буюу дөрөвдүгээр сарын 11-нд  “Блак Бокс” театрын тайзнаа “Гэгээн муза 12” наадамд нэр дэвшиж буй “Хүний дуу хоолой”, “Ялаа” зэрэг бүтээлүүд тоглогдох ажээ. Э.ҮНЭН BRD_2648 BRD_2641 BRD_2643 BRD_2650 20697_840744922664818_778116395591252872_n
Дэлгэрэнгүй
“Гэгээн муза-12”-ын хоёрдугаар шат эхэллээ

“Гэгээн муза-12”-ын хоёрдугаар шат эхэллээ

Teku Solomon Огноо: 2015-04-03 Сэтгэгдэл
11080349_635370339926863_5247743213984982792_oЖил бүрийн драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадмын зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Найрсаг улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах тус наадам тавдугаар сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд 23-ны 15.00 цагт улаан хивсний ёслол болох бол 16.00 цагт Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох нь ээ. "Гэгээн муза-12" наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт дууссан бөгөөд ийнхүү хоёрдугаар шатны шалгаруулалтандаа орсон байна. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар "Гэгээн муза" академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар  Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Ажилтны Холбоо зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ. “Гэгээн Муза-12” дахь наадамд өрсөлдөж буй бүтээлийг уншигчиддаа сонордуулья. Хөгжимт жүжгийн төрөлд: •    УДЭТеатрын бүтээл “Чөлөөт хос” •    Ховд аймгийн ХДТ-ын бүтээл “Галдан бошигт хаан” •    ОХ-ны Буриад улсын ДУАТ-ын бүтээл “Өнгөрсөн цагийн салхи” •    БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хаан титэм” соёлын компаний бүтээл “Хар торгон хамжаар”  Хүүхдий жүжгийн төрөлд: •    УХТ-ын бүтээл “Арван хоёр сар” •    Орхон аймгийн ХЗТ-ын бүтээл “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” •    “Шилдэг өнгө” продакшний бүтээл “Алладины шидэт дэнлүү” •    Солонгос улсын “Төсөөллийн байшин” театрын бүтээл “... Дараа” Нэг хүний жүжгийн төрөлд: •    “Хүний дуу хоолой” /Монгол/ •    “Ялаа” /Монгол/ •    “Хайрт минь би чамайг хүлээж байна” /Монгол/ •    “Ашгүй бүх юм дууслаа” /Монгол/ •    “Танихгүй эмэгтэй захидал” /Монгол/ •    “Улаан дэнлүүт асар” /Монгол/ •    “Гараа надад өгөөч” /Орос/ •    Амок /Коссова/ •    “Ганцаараа” /Эстон/ •    “Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” /Швейцарь/ Хүүхэд оролцоотой бүтээлийн төрөл:  •    Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Сүүлчийн шалгалт” “Муурын байшин” •    Баянхонгор аймгийн Жаргалант сумын Соёлын төвийн бүтээл “Өвгөн бар хоёр” бүтээлүүд  “Гэгээн муза-12”  олон улсын театрын наадмын II шатны үзлэг, тоглолтын хуваарь.  “5 сарын 14-нд 14.00 цагаас “Алладины шидэт дэнлүү” Хүүхдийн ордонд 05 сарын 17-нд 16.00 цагаас “Арван хоёр сар” Улсын Хүүхэлдэйн Театрт 05 сарын 17-нд 19.00 цагаас “Чөлөөт хос” Драмын Эрдмийн Театрт 05 сарын 18-нд 12.00 “Хүний дуу хоолой” - /Монгол/ Black box театрт 05 сарын 18-нд 13.00 цагаас “Ялаа” Black box театрт 05 сарын 18-нд 16.00 цагаас “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” Драмын Эрдмийн Театрт 05 сарын 18-нд 18.00 цагаас “Хайрт минь би чамайг хүлээж байна” Хүүхэлдэйн Театрт 05 сарын 19-нд 12.00 цагаас “Ашгүй бүх юм дууслаа”- /Монгол/ СУИС-ийн “Оюутан театр”-т 05 сарын 19-нд 15.00 цагаас “Амок” - /Коссова/ Хүүхэлдэйн театрт 05 сарын 19-нд 17.00 цагаас “Танихгүй эмэгтэй захидал” - /Монгол/ Хүүхэлдэйн театрт 05 сарын 19-нд 19.00 цагаас “Галдан бошигт хаан” Драмын Эрдмийн Театрт 05 сарын 20-нд 16.00 цагаас “Гараа надад өгөөч”- /Орос/ Хүүхэлдэйн театрт 05 сарын 20-нд 18.00 цагаас “Улаан дэнлүүт асар” - /Монгол/ Хүүхэлдэйн театрт 05 сарын 20-нд 20.00 цагаас “Өнгөрсөн цагийн салхи”- /Буриад/ Драмын Эрдмийн Театрт 05 сарын 21-нд 16.00 цагаас “Ганцаараа” - /Эстони/ Хүүхэлдэйн театрт 05 сарын 21-нд18.00 цагаас “...Дараа” - /Солонгос/ Драмын Эрдмийн Театрт 05 сарын 22-нд 17.00 цагаас “Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” – /Швейцарь/ Хүүхэлдэйн театрт 05 сарын 22-нд 19.00 цагаас “Хар торгон хамжаар” - /ӨМӨЗО/ Драмын Эрдмийн Театрт 905515_638574982939732_3353131004481496459_o 10317819_638574972939733_2774595436203182318_o 10549247_638574959606401_8775699877036225211_o 11051923_638575272939703_7956828161272272462_o 11053641_638574969606400_7533850763284143362_o 11060920_638574846273079_575623663991639614_o 11075210_638575236273040_7240811323492546312_o 11076813_638574986273065_5987038379784094104_o 11083745_638575229606374_542778266625713772_o 11129693_638574956273068_4621246302400135150_o 11130345_638575176273046_7325794498819123485_o Э.ҮНЭН
Дэлгэрэнгүй
Миний ертөнцтэй танилц

Миний ертөнцтэй танилц

Teku Solomon Огноо: 2015-04-02 Сэтгэгдэл
11134371_845654265472231_1731672725_nХайрын сэдэвтэй уран бүтээл туурвидаг гэдгээр нь дуучин A Cool- ыг бид сайн мэднэ. Тэрээр өөрийн шинэ уран бүтээл болох “Хатан цэцэг” дуугаа фэнүүддээ хүргээд удаагүй байгаа билээ. Тэгвэл түүний шинэ цомог тун удахгүй буюу дөрөвдүгээр сарын 25-нд нээлтээ хийх аж. Дуучин A Cool-ын цомгийн нээлт “Хай-Фай Рекордс”-ын байранд дөрөвдүгээр сарын 25-нд 14:00 цагт болох гэнэ. Эл цомгийн өдөрлөгт түрүүлж ирсэн эхний 50 хүнд тэрээр гарын үсэг плакатны хамтаар бэлэглэх бол дараагийн 50 хүнд цомгоо 50 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулах нь ээ. Сонирхуулахад түүний тоглолт дөрөвдүгээр сарын 14-нд “UB palace”-ын их танхимд 19.00 цагт болох юм байна. Ингээд уран бүтээлчтэй бид товч ярилцсанаа уншигчиддаа хүргье. -Цомгийнхоо өдөрлөгийнхөө тухай бидэнтэй хуваалцахгүй юу? -Өдөрлөгийн хувьд миний хоёр дахь бие даасан цомгийн маань баяр гэж хэлж болно. Цомог маань A Cool- ын дотоод ертөнцийг илүү илэрхийлсэн байх болов уу. Тэр ч утгаараа цомгийнхоо нэрийг “World A Cool” гэж өгсөн байгаа. Цомгийн маань гол онцлог нь цэвэр поп дуунаас гадна R&B стилийн, хөнгөн хэмнэлтэй дуунууд багтсан цомог маань худалдаанд гарах нь ээ. Цомгийн маань өдөрлөг “Хай-Фай Рекордс”-ын байранд дөрөвдүгээр сарын 25-нд болно. Мэдээж хүрэлцэн ирсэн эхний 50 сонсогчиддоо өөрийн цомгийг плакатны хамт үнэгүй бэлэглэх байгаа. Миний хувьд ч гэсэн өөрийн фэнүүдтэйгээ нэг өдрийг өнгөрүүлэх болсондоо тун баяртай байгаа шүү. Мөн тухайн өдөр эхний 50 хүний дараах 50 хүнд гарын үсэг плакат болон “World A Cool” цомгийг маань 50 хувийн хөнгөлөлттэй худалдаж авах эрхтэй байгаа. -Цомгийн үнийн хувьд...? -Цомгийн үнэ 19,999 төгрөг гэж байгаа. Цомог маань ганц биет хэлбэрээр худалдаалагдах биш биет бус хэлбэрээр “Hi-Fi.mn” сайтаар дамжуулан худалдаалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл та заавал биет цомог худалдаж авах бус онлайн, файл хэлбэрээр худалдан авах боломжтой гэсэн үг шүү дээ. Мэдээж “Хай-Фай Медиа Групп” маань цомгийг хүргэлтээр худалдаалахаас гадна онлайн хэлбэрээр хөгжмийн хорхойтнуудад хүргэх болсон нь маш том давуу талыг бий болгож байна гэж миний хувьд бодож байгаа. Мөн сингл бүтээлүүд маань уг сайтаар дамжуулан худалдаалагдана. -Та төрсөн өдрийнхөө баярыг өөрийн фэнүүдтэйгээ өнгөрүүлэх болсон тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу? -Тоглолт маань дөрөвдүгээр сарын 14-нд нд “UB palace”-ын их танхимд 19.00 цагт болно. Миний төрсөн өдрөөр болж байгаа учраас өөрийнхөө баярыг фэнүүдтэйгээ хуваалцахаар зэхээд байна. Уг тоглолтондоо зориулан Сингапур, Малайз болон БНХАУ-аас техникийн мэргэжилтэн авчирч ажиллуулж байгаа. Гэрлийн техникч, даралтат хөгжмийн техникч болон хөгжмийн найруулагч зэрэг мэргэжилтнүүдийг гадаадаас авчирч ажиллуулж байгаа гэдгээрээ онцлогтой шүү. -Таны төрсөн өдрийн баяр учраас найз хамтран ажилладаг уран бүтээлчид ирж ая дууны мэндчилгээ өргөх нь ээ? -Тийм шүү. Найзууд, хамтарч ажилладаг уран бүтээлчид маань ирж оролцоно. Мөн амьд хөгжмийн хамтлагтай цэвэр амьд тоглолтоо фэнүүддээ хүргэхээр ажиллаж байна. М.ЯЛГУУН [embed]https://www.youtube.com/watch?v=cUDw0WpzL88[/embed]  
Дэлгэрэнгүй