2017 хамгийн их татагдсан цомог

2017 хамгийн их татагдсан цомог

2017 оны турш Hi-Fi.mn онлайн дэлгүүрээс хамгийн их татагдсан 5 цомгийг танилцуулж байна

 

#5 The Colors – Өнөөдөр хэдэн он бэ ? Ноён Тагтаа

Монголын амьд хөгжмийн ертөнцөд шинэ өнгө нэмсэн The Colors хамтлагийн “Өнөөдөр хэдэн он бэ? Ноён Тагтаа” анхны цомог хамгийн их татагдсан цомгуудын 5-т бичигдэж байна. The Colors хамтлаг тус цомгоо 2014 оны 12 сард гаргаж байжээ.

 


#4 Б.Шарав – Сэрсэн Тал

Хөгжмийн зохиолч Б.Шаравын энэхүү цомгоос та түүний “Сэрсэн тал”, “Жаргалын найман морь”, Сэтгэлийн эгшиг зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсох боломжтой.

 


#3 The Lemons – Unplugged in UB

The Lemons хамтлагийн Unplugged тоглолтийн бичлэгээ цомог болгон “Unplugged in UB” нэртэйгээр энэ оны 5 сард сонсогчиддоо хүргэсэн. Тэгвэл энэхүү цомог hi-fi.mn онлайн дэлгүүрээр хамгийн их татагдсан цомгуудын #3-т бичигдэж байна. Мөн “Unplugged in UB” цомог 2017 оны шилдэг 10 цомгийн мөн #3-т шалгарсан юм.

 


#2 Б. Алтанжаргал – Идэр жинчин

Идэр жинчин цомгоос та “Янжуур тамхи”, “Сүнжидмаа”, “Цэнхэрлэн харагдах уул”, “Янлин хуар”, “Аргагүй амраг” зэрэг олон сайхан ардын дуунуудыг Б. Алтанжаргалын дуулснаар сонсох боломжтой

 


#1 Дэлхий – Байгаль

“Байгаль” цомог нь морин хуур, хэл хуур, хобис, ятга, хэц, товшуур, цуур, хархираа, хуучир болон тоншуул, ойн чимээ зэрэг байгалийн дуу чимээтэй хослуулсан 10 аялгуунаас бүрдэнэ. 2016 оны 1 сарын 29-нд нээлтээ хийж тухайн ондоо хамгийн их татаж авагдсан цомгийн #3-т бичигдэж байсан бол 2017 онд #1-т бичигдэж хамгийн их татан авсан цомгоор шалгарлаа.

 


 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД

Сэтгэгдэл