Hulgo - "Hulgo Hang Drumming" цомог Hi-Fi Records-д ирлээ

Hulgo – “Hulgo Hang Drumming” цомог Hi-Fi Records-д ирлээ

   Цохивор хөгжимчин Хөлгөө – Hulgo Hang Drumming цомог албан ёсоор Hi-Fi Records-д ирлээ.

Энэхүү цомгийг хийх болсон шалтгаан нь уран бүтээлдээ бус, энэ цомогт эгшиглэх хөгжмийн зэмсгээс үүдэлтэй юм. “Hang drum” хэмээх хөгжим нь тогоон хэлбэртэй, бүхэлдээ төмрөөр хийгддэг бөгөөд хуруу болон гарын алгаар хэмнэл үүсгэн хөгжимддөг уянгалаг, өвөрмөц содон дуу авиатай шинэ үеийн хөгжмийн зэмсэг юм.

Баяр баясгалан, бодлогоширол, хүсэл тэмүүлэл, итгэл найдвар, уйтгар гуниг, хайр дурлал амьдралын бүхий л өнгийг шингээсэн энэ цомгоо таны сонорт хүргэж байгаадаа баяртай байна.

Та бүхэн сонсож үзэх болон худалдан авахыг хүсвэл төв салбар дээрээс болон тус веб сайт дээрээс татан авах болон хүргэлтээр захиалан авах боломжтой.

Хаяг: УИД-ийн 5 давхарт “Hi-Fi Records”
Холбоо барих: 11333111, 70104444

Хүргэлт: 94229008

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл