2017 оны шилдэг 50 дуу

2017 оны шилдэг 50 дуу

2015 оноос эхлэсэн “Үндэсний шилдэг 21 дууны жагсаалт” нь Монголын Зохиолч, Хөгжмийн Зохиолч, Нийтлэлчдийн Нийгэмлэг /МОSCAP/, Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төв /МCPP/, Хай-Фай Медиа Групп хамтран долоо хоног бүр гаргадаг албан ёсны жагсаалт юм.

Уг жагсаалтыг тухайн долоо хоногийн дууны цахим борлуулалт, гар утасны дуут аялгууны таталт, YouTube бичлэгийн хандалт болон хөгжмийн экспертүүдийн санал зэрэг шалгуурын дагуу гаргадаг.

Энэ жил “Үндэсний шилдэг дууны жагсаалт”-д өрсөлдсөн уран бүтээлүүдээс дээрх шалгуурыг харгалзан 2017 оны шилдэг 50 дууны жагсаалт гаргасныг  хүргэж байна.


50 Татар & Маралжингоо – Хамтдаа

Татар хамтлаг болон Маралжингоо нарын хамтран дуулсан “Хамтдаа” хэмээх уран бүтээл “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд нийт 5 долоо хоног өрсөлдөж 14-р байр хүртэл шалгарч байсан амжилтаар энэ оны шилдэг 50 дуу жагсаалтанд багтжээ.

Татаж авах


49 Зоригт, Yisu – Монгол гоо

Дуучин Зоригт, Yisu нарын хамтарсан “Монгол Гоо” нэртэй уран бүтээл “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд нийт 4 долоо хоног өрсөлдсөн бөгөөд 13-р байр хүртэл шалгарч байсан амжилтаар “2017 оны Үндэсний шилдэг 50 дуу” жагсаалтанд багтжээ.

Татаж авах


48 Ану – Сэтгэл минь

“3 охин” хамтлаг энэ онд “Хайр хэвээр” нэртэй цомгоо гарган ижил нэртэй тоглолтоо 9 сард хийсэн. Түүний дараа тус хамтлагийн дуучин Анугийн соло уран бүтээл “Сэтгэл минь” дуу гарч Үндэсний шилдэг 21 дуу жагсаалтанд нийт 5 долоо хоног өрсөлдөн дээд тал нь 12-р байранд шалгарч байжээ. “Сэтгэл минь” дууны шүлгийг Х.Ану, аяыг О.Энхманлай зохиосон байна.

Татаж авах


47 THE SHOM FT. NMN – Bremba

Tiger Jams 2016 хөтөлбөрийн шилдэг оролцогч The Shom хамтлаг дуучин NMN -тэй хамтарсан шинэ уран бүтээл “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд одоогоор 5 дахь долоо хоногтоо өрсөлдөж байгаа бөгөөд 12-р байр хүртэл дээшлээд байгаа уран бүтээл юм. “Bremba” дууны үгийг NMN, аяыг The Shom хамтлаг зохиосон байна. Мөн Tiger Jams хөтөлбөрийн хүрээнд тэдний хамтран дуулсан “Өөр зүйл” нэртэй дуу мөн л гарсан цагаасаа “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд дээгүүр байр эзэлж байсан удаатай.

Татаж аах iTunes Spotify Deezer


46 Amra – Mine Forever

Залуу дуучин Amra -н “Mine Forever” уран бүтээл “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд нийт 7 долоо хоногийн турш 11-р байр хүртэл дээшилж өрсөлдсөн уран бүтээл юм. Тус дууны үгийг BilGun, аяыг Oceangrey production, видео клипийг TJ Entertainment хийсэн байна.


45 Guys – Чи миний

Guys хамтлагийн 2017 онд гарсан уран бүтээл болох “Чи миний” нэртэй дуу “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд нийт 7 долоо хоног өрсөлдөж 9 байр хүртэл дээшилсэн уран бүтээл юм. Энэхүү дууны үгийг А. Төгсбаяр, Д.Энхбат аяыг А.Төгсбаяр зохиож видео клипийг Cross Animation Studio хийсэн байна.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022124 Hitone: 134348 Unimusic: 1134348

Цомог татах iTunes Spotify Deezer


44 Zoe – Хайртай гэж хэлсэн

2017 онд анхны бие даасан “Дураараа” нэртэй цомгоо гаргасан Zoe -н “Хайртай гэж хэлсэн” дуу “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд нийт 8 долоо хоног өрсөлдөж 8-р байр хүртэл шалгарч байсан амжилтаар оны шилдэг 50 дуу жагсаалтанд багтжээ. “Хайртай гэж хэлсэн” дуу нь түүний цомгийн хамгийн анхны клиптэй уран бүтээл болжээ.

Цомог татах


43 Mon Ta Rap, RataBuzz feat DJ Zaya – КАЙФ

2017 онд Мон Та Реп хамтлаг “1995”, RataBuzz, DJ Zaya-тай хамтарсан “КАЙФ” зэрэг уран бүтээлүүдээ сонсогчиддоо хүргэсэн. Тэдний “Кайф” нэртэй дуу “Үндэсний шилдэг 21 дуу” багсаалтад 7 долоо хоног өрсөлдсөн бөгөөд дээд тал нь 6-р байранд орж байснаар 2017 оны шилдэг 50 дуунд багтжээ. Тус дууны клипийг “DUAL ZET” про агентлаг хийсэн байна.

Татаж авах


42 Maberrant – Асуудал биш

“DUAL ZET” про агентлагийн уран бүтээлч, реппер Maberrant 2017 онд “Хэв маяг”, “Асуудал биш”, “Bots” зэрэг шинэ уран бүтээлүүдээ гаргасан. “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд “Асуудал биш” дуу нь нийт 8 долоо хоног өрсөлдөж 6-р байр хүртэл шалгарч байсан амжилтаар “2017 оны Үндэсний шилдэг 50 дуу” жагсаалтанд багтсан байна.

Татаж авах


41 Ганаа – Цор ганц хайр

Камертон хамтлагийн дуучин Gana буюу Л.Ган-Эрдэнэ 2016 онд өөрийн бие даасан “Зүрх сэтгэл” нэртэй цомгоо гаргасан. Энэ онд тэрээр цомогтоо багтсан “Цор ганц хайр” нэртэй дуугаа клипжүүлэн сонсогчиддоо хүргэсэн бөгөөд “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд 9 долоо хоног өрсөлдөж дээд тал нь 6-р байранд шалгарч байжээ. “Цор ганц хайр” дууны шүлгийг DNK, аяыг Ocean Grey зохиосон байна.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022349 Hitone: 135052 Unimusic: 1135052

Цомог татах iTunes Spotify Deezer


40 Заяа ft Заяа (Татар) – Гараа өгөөч

Нэгэн зүгт хамтлагийн дуучин Заяа болон Татар хамтлагийн Заяа нарын хамтран дуулсан “Гараа өгөөч” дуу одоогоор чартад нийт 5 дахь долоо хоногтоо өрсөлдөж байгаа уран бүтээл юм. Чартад 5-р байр хүртэл дээшилж яваа тус уран бүтээлийн үгийг Ria, Orgil, Zaya, Miiga аяыг Temuulen зохиож, видео клипийг Blackeyespresents хийсэн байна.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200023168 Hitone: 137035 Unimusic: 1137035

Татаж авах


39 U.F.O – Хүслийн од

U.F.O хамтлагийн “Хүслийн Од” дууны үгийг Д. Содбаяр, аяыг Н. Мөнхбаатар нар зохиож, видео клипийг Mega Man Studio хийжээ. Энэхүү уран бүтээл чартад нийт 6 долоо хоног өрсөлдөж 5-р байр хүртэл дээшилж байжээ. UFO хамтлаг 2015 онд Getting Started нэртэй цомгоо худалдаанд гаргаж байжээ.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200021877

Татаж авах


38 Camerton – Хүлээсийг тайл

2017 онд Камертон хамтлагийн 11 дахь “ХЯЗГААРГҮЙ” нэртэй шинэ цомог худалдаанд гарсан. Тус цомогт багтсан “Хүлээсийг тайл” дуу “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд нийт 7 долоо хоног өрсөлдөж 5-р байр хүртэл шалгарч байжээ. “Хүлээсийг тайл” дууны шүлгийг Б. Тэмүүлэн, аяыг Камертон хамтлагийн гишүүн Д.Болд зохиосон байна.

Татаж авах


37 Lego – Аз жаргалыг

“Be 4 You” фестивалиас гараагаа эхэлсэн “Lego” хамтлаг нь анх 2008 онд байгуулагдсан. Alternative, indie, rock чиглэлээр уран бүтээлээ хийдэг. Тэдний 2017 онд гаргасаэ “Аз жаргалыг…” нэртэй уран бүтээл “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд  нийт 8 долоо хоног өрсөлдөж 5-р байр хүртэл шалгарч байжээ. Мөн “Лего” хамтлаг 2015 онд анхны бие даасан “Lego” нэртэй цомгоо гаргаж байсан.

Татаж авах


36 A Virus ft. Eyes Cool – Шартай

Энэ онд “Шартай”, “Jump” зэрэг дууныхаа клипийг цацсан A Virus -н Ice Top хамтлагийн Eyes Cool-тай хамтарсан”Шартай” уран бүтээл “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд нийт 8 долоо хоног өрсөлдсөнөөс 5-р байр хүртэл шалгарч байснаар “2017 оны Үндэсний шилдэг 50 дуу” жагсаалтанд багтжээ.

Татаж авах


35 MINT ft Amra – Take me there

MINT Ulaanbaatar, Amra “Take Me There” нэртэй дуу Үндэсний шилдэг 21 дуу жагсаалтанд нийт 8 долоо хоног өрсөлдөж 4-р байр хүртэл шалгарч байжээ. Тус уран бүтээлийн шүлгийн Amra бичин дуулж, видео клип дээр А.Билгүүн ажиллажээ

Татаж авах


34 Баярцэцэг – Чамайг мартаагүй

Энэ онд дуучин Б.Баярцэцэгийн шилдэг дуунуудаас бүрдсэн “Чамайг мартаагүй” нэртэй шинэ цомгоо гаргасан. Тус цомогт орсон “Чамайг мартаагүй” дуу нь “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд нийт 9 долоо хоног өрсөлдөж дээд тал нь 4-р байранд орж байжээ. Дууны шүлгийг Б.Нармандах, аяыг МУУГЗ Л.Балхжав нар зохиосон байна.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200018600 Hitone: 123576 Unimusic: 1123576

Цомог татах iTunes Spotify


33 Lunudaa – Нас залуу

Залуу уран бүтээлч Lundaa-гийн анхны уран бүтээл “Нас залуу” дуу “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд нийт 9 долоо хоног өрсөлдөж 4-р байр хүртэл дээшилж байсан уран бүтээл юм. Тус дууны үг аяыг Luundaa өөрөө зохиож видео клипийг GOL Entertainment хийсэн байна. Тэрээр сүүлд энэ оны 10 сард Tuugaa-тай хамтарсан “Open Your Mind” нэртэй шинэ дуугаа хүргэсэн юм.

Татаж авах


32 X VIT – Чамгүйгээр

X VIT хамтлагийн продюсер TJ-тэй хамтарсан “Чамгүйгээр” дуу чартад нийт 10 долоо хоног өрсөлдөж 4-р байр хүртэл дээшилсэн уран бүтээл юм. Тус дууны шүлгийг СТА Д.Хишигжаргал, аяыг X VIT, TJ нар зохиожээ.

Татаж авах


31 Thunder – Азарга

Шинэ залуу репперүүдийн нэгэн төлөөлөл Thunder-н “Азарга” нэртэй уран бүтээл “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд нийт 11 долоо хоног өрсөлдөж 4-р байр хүртэл дээшилсэн уран бүтээл юм. “Азарга” дууны үгийг Thunder, аяыг KNZ зохиосон байна.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022054

Татаж авах


30 Ука – Эрх чөлөөлнө

Киви хамтлагийн ахлагч, дуучин Ука өөрийн бие даасан гурав дахь “Хөг-Жим” цомогт багтсан “Эрх чөлөөлнө” дуу чартад нийт 13 долоо хоног өрсөлдөж дээд тал нь 4-р байранд орж байсан уран бүтээл юм. Тус дууны үгийг Тэмүлин, аяыг Ocean Grey зохиож видео клипийг Artech Media хийсэн байна.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022349 Hitone: 135052 Unimusic: 1135052

Цомог татах iTunes Spotify


29 Бид 4 – Оддын зүг

Бид 4 хамтлаг 2017 онд “Оддын зүг”, “Үгүйлэх сэтгэл” зэрэг уран бүтээлүүдээ бидэнд хүргэсэн. Тэдний “Оддын зүг” дуу манай чартад нийт 14 долоо хоног өрсөлдөхдөө 4-р байр хүртэл дээшилсэн уран бүтээл юм. Тус дууны үгийг ZZ /ЗОЛЗАЯА/, аяыг Л.Тайванбат нар зохиож, видео клипийг Light tree entertainment хийж гүйцэтгэжээ.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022001 Hitone: 133619 Unimusic: 1133619

Татаж авах


28 Мийгаа – Захиа

Guys хамтлагийн дуучин Мийгаагийн сүүлд гаргасан уран бүтээл болох “Захиа” дууны үгийг М.Мягмар, аяыг Г.Онон зохиосон байна. Энэхүү дуу нь “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд 10 долоо хоног өрсөлдөж 3-р байр хүртэл шалгарч байсан уран бүтээл юм. Дуучин Мийгаа бүтээлийнхаа талаар хэлэхдээ: “Миний аав Авто тээврийн 5-р баазад 43-82УБТ дугаарын Камаз машин барьж Кабиндаа намайг хүмүүжүүлсэн хүн дээ. Энэ уран бүтээл намайг аавтай минь, бага насны дурсамжтай минь эргэн учруулсан ажил боллоо. Аав минь үргэлж хамт байдаг гэж боддог ч зүрхнээсээ мэдрэх тэр мэдрэмж минь тасраад удсан байж. Миний болон та бүхний бүгдийнх нь аавуудад хүрч очин хүүгийн дуу хоолой, хэлэх үг нь байгаасай гэж хүсэн урлалаа.”

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022829 Hitone: 136150 Unimusic: 1136150

Татаж авах


27 Lumino – Цэнгэлийн манлай

Энэ онд Lumino хамтлаг “Хөдөө гаръя”, “Цэнгэлийн манлай” зэрэг шинэ уран бүтээлүүдээ гаргасан. Тэдний гаргасан 2 сингл хоёулаа Үндэсний шилдэг 50 дууны жагсаалтанд багтсан байна. “Цэнгэлийн Манлай” дуу нь чартад 12 долоо хоног өрсөлдөж 3-р байр хүртэл дээшилж чадсан уран бүтээл юм. Дууны үгийг MCBEATZ, SKITZO зохиож видео клипийг TJ Entertainment хийжээ.

Татаж авах


26 Naagii – Захиа

Дуучин Naagii 2016 онд “Миний захидал” нэртэй цомгоо гаргаж байсан. Тус цомогт багтсан “Захиа” нэртэй дуугаа 2017 онд клипжүүлэн сонсогчиддоо хүргэсэн билээ. Үгийг Ү.Хүрэлбаатар, аяыг Ц.Чулуунбат зохиож, видео клипийг Black Zebra Studio бүтээсэн тус уран бүтээл чартад 12 долоо хоног өрсөлдөж 3-р байр хүртэл дээшилж байжээ.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200021894 Hitone: 133332 Unimusic: 1133332

Цомог татах


25 PFZ – Bird

Tiger Jams 2016 хөтөлбөрийн шилдэг оролцогчдын нэг PFZ буюу BilGun -н 2017 онд “Bird”, “Шампаансаг”, “ХМБ” зэрэг уран бүтээлүүдээ клипжүүлэн хүргэсэн. “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд түүний “Bird” дуу 16 долоо хоногийн турш өрсөлдөн 3-р байр хүртэл шалгарч чадсан уран бүтээл юм. “Bird” дууны үгийг BilGun өөрөө, аяыг Ocean Grey production-н Ариука зохиосон байна.

Татаж авах


24 3 охин – Хайр хэвээр

3 охин хамтлаг 2017 оны 8 сард “Хэмнэл Зүрхэнд” нэртэй 4 дэхь бие даасан цомгоо гаргаж мөн 9 сарын 2-нд “Хэмнэл Зүрхэнд” нэртэй тоглолтоо амжилттай хийсэн. Тус цомогт багтсан “Хайр хэвээр” дуу чартад 11 долоо хоногийн турш өрсөлдөж 2-р байр хүртэл дээшилж байсан уран бүтээл юм. Дууны үгийг Ria, аяыг Ocean Grey зохиож видео клипийг BRONZEHERO’s Entertainment хийжээ.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022945 Hitone: 136281 Unimusic: 1136281

Цомог татах


23 Болд – Хайрлана гэдэг тоглоом биш

Дуучин Болдын уран бүтээл “Хоёр гүүрний цаана” киноны OST “Хайрлана гэдэг тоглоом биш” дуу чартад нийт 12 долоо хоног өрсөлдөж дээд тал нь 2-р байранд шалгарч байсан уран бүтээл юм. “Хайрлана гэдэг тоглоом биш” дууны шүлгийг Х.Соёмбо, аяыг Д.Болд зохиосон байна.

Татаж авах


22 Honeymoon – Honeymoon

Honeymoon хамтлагийн 2015 онд гаргасан “Honeymoon” нэртэй цомогт багтсан ижил нэртэй уран бүтээл “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд нийт 15 долоо хоног өрсөлдөж 2-р байр хүртэл дээшилсэн уран бүтээл юм. Тус дууны үг аяыг Ocean Grey production зохиосон байна.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
Hitone: 123858 Unimusic: 1123858

Цомог татах


21 BilGun ft. Дөлгөөн – F*ck Love

Tiger Jams 2016 хөтөлбөрийн шилдэг оролцогч BilGun (PFZ) болон Universe Best Songs 2013 шилдэг оролцогч Дөлгөөн нарын хамтран дуулсан “F*ck Love” нэртэй дуу чартад 3 дахь долоо хоногтоо өрсөлдөж буй. Одоогоор 3-р байр хүртэл дээшлээд байгаа тус уран бүтээлийн үгийг BilGun, Дөлгөөн, аяыг Duna нар зохиожээ.

Татаж авах


20 Naki – Still

Сүүлийн үед Монголын хөгжмийн ертөнцөд хамгийн их хит болоод буй дуучин Ука, Болд, “Камертон”, “Гурван охин” зэрэг олон хамтлаг дуучдын уран бүтээл дээр ажилласан “Ocean Grey” студийн Нацагаа буюу дуучин Наки “Still” нэртэй шинэхэн дууныхаа клипийг гаргасан. Тус уран бүтээлийн үгийг Нарангэрэл, аяыг дуучин Наки өөрөө зохиосон байна. Мөн тэрээр өөрийн бие даасан цомгоо ирэх онд гаргахаар ажиллаж байна. Түүний “Still” дуу 4 дэхь долоо хоногтоо өрсөлдөж байгаа бөгөөд гарсан цагаасаа чартад тогтмол байр ахин одоогоор 2-р байр хүртэл дээшлээд байгаа уран бүтээл юм.

Үнэгүй татах iTunes Spotify Deezer


19 The Shom – Night Out

Tiger Jams 2016 хөтөлбөрийн шилдэг оролцогч The Shom хамтлагийн бие даасан уран бүтээл “Night Out” дуу чартад 12 дахь долоо хоногтоо өрсөлдөж байгаа бөгөөд 2-р байр хүртэл дээшилж байсан амжилтаар 2017 оны шилдэг 50 дуу жагсаалтанд багтжээ.  Дууны үг аяыг The Shom хамтлаг зохиож, видео клипийг E studio хийсэн байна.

Татаж авах


18 Одонбат & MO ft. Маралжингоо – Miss U

2017 онд Одонбат & MO нар “Nocturne” нэртэй шинэ цомог гаргасан. Энэхүү электроник цомогт NMN, Маралжингоо, Билгүүн /The Compass/, Guli, Шижирмаа, Sleepo зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан нийт 15 дуунаас бүрдсэн бөгөөд тус цомогт багтсан “Miss U” дуу чартад 14 долоо хоног өрсөлдөж дээд тал нь 2-р байранд шалгарч байсан уран бүтээл юм. Дууны үг аяыг Одонбат, Мөнх-Оргил нар зохиож видео клипийг Sentience Studio хийсэн байна.

Цомог татах iTunes Spotify


17 Peace Avenue, Bodikhuu – Өөр ертөнц

Peace Avenue Bodikhuu нарын “Өөр ертөнц” нэртэй RnB, Soul, Hip Hop жанрын шинэ  дуу “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд нийт 5 долоо хоног өрсөлдөж байгаа бөгөөд одоогоор 2-р байр хүртэл дээшилсэн уран бүтээл юм.

Татаж авах


16 Thunder – I am Man

Реппер Thunder 2017 онд “I am Man”, “Night Night Night“, “Хүчирхийлүүлэгсэд…“, “Оюутан” зэрэг уран бүтээлүүдээ бүтээлүүдээ бидэнд хүргэсэн. Түүний “I am Man” нэртэй дуу “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалад 12 долоо хоногийн турш өрсөлдөж 2-р байр хүртэл дээшилсэн уран бүтээл юм. Дууны үг аяыг реппер Thunder өөрөө зохиосон бөгөөд видео клипийг ONIS animation хийсэн байна.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022055 Hitone: 134024 Unimusic: 1134024

Татаж авах


15 Сарантуяа ft. Choi Joo – Хаврын ганц улиас

Залуу уран бүтээлч Choi Joo-гийн үг аяыг нь зохиож Зууны манлай дуучин поп хатагтай Сарантуяатай хамтран дуулсан “Хаврын ганц улиас” дуу энэ жилийн шилдэг 50 дуу жагсаалтанд багтжээ. Тус уран бүтээл нь “Үндэсний шилдэг 21 дуу” жагсааланд нийт 12 долоо хоног өрсөлдөж 2-р байр хүртэл дээшилсэн уран бүтээл юм.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200021648 Hitone: 132858 Unimusic: 1132858

Татаж авах


14 Lumino – Хөдөө гаръя

Lumino хамтлагийн 2017 онд гаргасан ээлжит уран бүтээл болох “Хөдөө гаръя” дууны үгийг Mcbeatz, Skitzo зохиож, хэмнэлийг Mcbeatz ,Aranza (editing Skitzo), видео клипийг “Lanz film production” хийжээ. Энэхүү дуу нь чартад 15 долоо хоног өрсөлдөн 2-р байр хүртэл дээшилж байсан уран бүтээл юм.

Татаж авах

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022637 Hitone: 135608 Unimusic: 1135608


13 Ариунаа – Cosmic

Дуучин Ариунаагийн “Космик” шинэ дуу “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд 4 долоо турш өрсөлдөж байгаа бөгөөд одоогоор 4-р байр хүртэл дээшлээд байгаа уран бүтээл юм. Уг дууны клипийг шинжлэх ухааны уран зөгнөлт хэв маягаар бүтээснээрээ онцлог бөгөөд түүний “Cosmic Ariunaa” цомогт багтсан “Утасны чинь дугаар 3.0” дууны клипний үргэлжлэл юм. Дууны үгийг Quiza, аяыг Naki зохиож Khagan films видео клипийг хийжээ. Клипэнд түүний бага хүү Б.Өнөболд болон Amuni нар тоглосон байна.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200023165 Hitone: 137114 Unimusic: 1137114

Татаж авах iTunes Spotify Deezer


12 Харангын Лхагваа – Солонго шиг

Харанга хамлагийн гишүүн, дуучин МУГЖ Х. Лхагвасүрэнгийн “Солонго шиг” дуу “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд нийт 16 долоо хоног өрсөлдөж 1 удаа тэргүүн байр эзэлж байсан уран бүтээл юм. Энэхүү дууны үгийг Баак, аяыг МУУГЗ Г. Энхбаяр (Хоовон) нар зохиож, видео клипийг Allianz нэгдэл хийсэн байна.

Татаж авах


11 Амархүү, Анужин – Дурлалын од

Хамгийн анх “Smule” гар утасны апп ашиглан Jessie J “Flashlight” дууг коверлон дуулж давхардсан тоогоор 7 сая орчим хандалт авч, түүний дараа Universe Best Songs 2016 оны шилдэг оролцогчдийн нэг болсон залуухан үзэсгэлэнтэй охин бол Э. Анужин. Тус дууны наадмын шилдэг 12 оролцогчийн нэг болж МУСТА дуучин Амархүүтэй хамтран уран бүтээл хийх эрхээр шагнуулж байсан бяцхан дуучин маань “Дурлалын Од” нэртэй дуугаа гаргаcан бөгөөд чартад нийт 16 долоо хоног өрсөлдөн 2 удаа тэргүүн байр эзэлж байсан амжилтаар энэ жилийн шилдэг 50 дуу жагсааланд багтжээ.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200021823 Hitone: 133146 Unimusic: 1133146

Татаж авах


10 AM-C – Jene Sequa

AM-C буюу Г.Энх-Амарын 2017 онд гаргасан шинэ уран бүтээл “Jene Sequa” дуу нь “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд нийт 9 долоо хоног өрсөлдөж 2 удаа тэргүүн байр эзэлж байсан уран бүтээл юм. “Jene Sequa” дууны үгийг AM-C, аяг Ocean Grey, видео клипийг WAVES STUDIO хийжээ.

Татаж авах


9 X VIT – Зөөлөн үнсээч

X VIT хамтлаг нь 2017 онд “Чамгүйгээр”, “Зөөлөн үнсээч” хэмээх 2 уран бүтээл хүргэснээс хоёулаа энэ жилийн Үндэсний шилдэг 50 дуу жагсаалтанд багтаж байна. Тэдний “Хуримын даашинзтай бүсгүй” киноны soundtrack “Зөөлөн үнсээч” хэмээх дуу нь “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд хамгийн удаан буюу 20 долоо хоногийн турш өрсөлсөн бөгөөд 2 удаа тэргүүн байранд шалгарч байжээ. Энэхүү дууны шүлгийг З.Батболд, аяыг Г.Цэрэн зохиожээ.

Татаж авах


8 Хишигдалай – Ghost

Дуучин Хишигдалайгийн шинэ уран бүтээл “Ghost” дууны үгийг Ria, аяг Ocean Grey, видео клипийг Sentience Studio хийсэн байна. Энэхүү уран бүтээл “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд 10 долоо хоногийн турш өрсөлдөж 3 удаа тэргүүн байранд шалгарч байсан амжилтаар энэ оны шилдэг 50 дуу жагсаалтын эхний 10-т багтжээ.

Татаж авах


7 Camerton – Хайр

2017 онд Камертон хамтлагийн 11 дахь “ХЯЗГААРГҮЙ” нэртэй шинэ цомогоо гаргасан. Цомогт багтсан “Хайр” нэртэй дууны үгийг Д.Ганочир, аяыг Д.Болд зохиосон бөгөөд “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд 9 долоо хоног өрсөлдөн 4 долоо хоногийн турш тэргүүн байранд шалгарч байсан уран бүтээл юм.

Цомог татах


6 Одонбат & MO ft NMN – Чам руу / 2-U

2017 онд Одонбат & MO нар “Nocturne” нэртэй шинэ цомог гаргасан. Энэхүү электроник цомогт NMN, Маралжингоо, Билгүүн /The Compass/, Guli, Шижирмаа, Sleepo зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан нийт 15 дуунаас бүрджээ. Тус цомогт багтсан “2-U” дуу чартад 10 долоо хоног өрсөлдөн 1 удаа тэргүүн байранд шалгарч байсан уран бүтээл юм

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022937 Hitone: 136275 Unimusic: 1136275

Цомог татах


5 Uka – Don’t Stop

2017 оны 3 сард бие даасан гурав дахь цомгоо гаргасан Киви хамтлагийн ахлагч, дуучин Укагийн “Don’t Stop” дуу нь YouTube дээр хоёр сая гаран хандалтыг авчээ. Үндэсний шилдэг дууны жагсаалтад уг уран бүтээл гарсан цагаасаа хойш байнга дээгүүрт бичигдэж байсан юм.  Нийт 14 долоо хоног чартад өрсөлдөн  4 долоо хоногийн турш тэргүүн байранд шалгарч байжээ.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022946 Hitone: 1136280 Unimusic: 136280

Цомог татах iTunes Spotify Deezer


4 The Shom ft NMN – Өөр зүйл

Tiger Jams хөтөлбөрийн шилдэг оролцогч The Shom реппер NMN-тэй хамтран дуулсан “Өөр зүйл” дуу чартад нийт 14 долоо хоног өрсөлдөж 3 удаа тэргүүн байранд шалгарч байсан уран бүтээл юм. Тус дууны үгийг NMN, аяыг The Shom & Belluci Records хамтран бүтээсэн байна.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022005 Hitone: 133742 Unimusic: 1133742

Татаж авах


3 Хишигдалай ft. Naki – Mi Senti

Дуучин Хишигдалай “Ocean Grey” студийн Нацагаа буюу дуучин Наки нарын хамтран дуулсан “Mi Senti” дуу жагсаалтын 3-р байранд орлоо. “Mi Senti” дууны үг, аяыг Ocean Grey production, видео клипийг Sentience Studiо хийсэн байна. “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтад нийт 18 долоо хоног өрсөлдөж 3 удаа тэргүүн байранд шалгарч байсан уран бүтээл юм.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022831 Hitone: 136228 Unimusic: 1136228

Татаж авах


2 Сүхээ ft. Замбалгарав – Хайр байж

“Бид4” хамтлагийн дуучин Б.Замбалгарав дуучин Сүхээтэй хамтан дуулсан “Хайр байж” дууны клип гарчээ. Хөгжим дуугаралтын хувьд аялгуулаг болсон уг дууны клипэнд модел С.Эрдэнцогт, мөн “Мисс Монголиа-2015” тэмцээний тэргүүн мисс Ц.Аззаяа, залуу жүжигчин Маргад нар тогложээ. “Хайр байж” дууны аяыг Б.Замбалгарав, үгийг D.N.K, хөгжимийн найруулагыг Н.Тэмүүлэн, дууны бичлэг хөгжмийн тохиргоог Hype man studio : Quando , TUANA, клипийг “Толгой медиа групп” тус тус хийсэн байна. Үндэсний шилдэг 21 дуу жагсаалтад 19 долоо хоног өрсөлдөж 3 удаа тэргүүн байр эзэлсэн байна.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022436 Hitone: 135363 Unimusic: 1135363

Татаж авах


1 Ука – Хайр хөгжим юм уу

Киви хамтлагийн ахлагч, дуучин Укагийн 3 дахь бие даасан “Хөг-жим” цомогт багтсан “Хайр хөгжим юм уу” нэртэй уран бүтээл 2017 оны Үндэсний шилдэг 50 дуу жагсаалтын 1-р байранд оржээ. Дууны үгийг Оки, аяыг “Алтан Өргөө” киноны хөгжмөөс сэдэвлэн MУАЖ, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, Оки нар зохиож, видео клипийг Lemon Studio хийсэн байна. Энэхүү уран бүтээл гарсан цагаасаа хойш Үндэсний шилдэг 21 дуу жагсаалтад дээгүүр бичигдэж нийт 19 долоо хоног өрсөлдөн 7 удаа тэргүүн байранд бичигдсэн амжилтаар 2017 оны Үндэсний шилдэг дуугаар шалгарлаа.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022204 Hitone: 1134556 Unimusic: 134556

Цомог татах iTunes Spotify Deezer

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД

Сэтгэгдэл