2017 оны шилдэг 10 цомог

2017 оны шилдэг 10 цомог

2017 онд олон гайхалтай цомог, уран бүтээлүүд төрөн гарч сонсогчдын хүртээл болсон. Тэгвэл тэдгээр цомгуудаас Hi-Fi Media Group шилдэг 10 цомгийг нэрлэж байна.


#10. Бараа & Мийгаа – M Tradition

Жагсаалтын 10-т Нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн нарын “M Tradition” нэртэй цомгийг танилцуулж байна. Бид тэднийг Авъяаслаг Монголчууд шоугаар хэдийнээ мэдэх болсон. Монгол үндэсний хөгжмийн зэмсгээр хөгжимдөж болохгүй ая, аялгуу үгүйг өөрсдийн авьяас, уйгагүй хөдөлмөрөөр харуулсан тэдний цомгийг та заавал сонсож үзээрэй.

Урсгал: Ардын / Traditional
CD: 20,000₮
Татах: 16,000₮


#9 Цэлмүүн – Defined

“Universe best songs-2009” тэмцээний ялагч, дуучин Ч.Цэлмүүний “Defined”  цомог нь түүний  хоёр дахь бие даасан цомог юм. “Defined” буюу “Бусдын үзэл бодол намайг тодорхойлохгүй, би аль хэдийнэ өөрийгөө олчихсон хүн” гэсэн утгатай аж. Тус цомог нь поп, R&B жанрын есөн дуу багтсан байна.

Урсгал: Pop / R&B
CD: 25,000₮
Татах: 20,000₮


#8 Ангирмаа – Өнгө аяс

Ая, зохиогч, продюсер, дуучин Б.Ангирмаагийн “Удахгүй ээ”, “Өнгө аяс” нэртэй хос цомгоо 2017 оны 4 сард худалдаанд гаргасан. “Өнгө аяс” цомогтоо дуучин Б.Ангирмаа бага насандаа зохиосон дурсамж сэргээх уянгын сайхан дуунуудаа багтаасан бөгөөд ах Долгион, Оргил, Баясук, Батхүү нарын аялгуу болон өөрийнх нь бүтээлүүдэд оржээ.

Урсгал: Pop
CD: 22,000₮
Татах: 20,000₮


#7 Баярцэцэг Б. – Чамайг мартахгүй

Дуучин Б.Баярцэцэгийн шилдэг дуунуудаас бүрдсэн “Чамайг мартахгүй” болон Монголын эстрадын 1980-1990-ээд оны сэтгэлд хоногшсон дуунуудыг smooth jazz урсгалаар амилуулсан “Миний шүтээн” цомгуудаа энэ оны 6 сард гаргажээ.

Урсгал: Pop
CD: 20,000₮
Татах: 16,000₮

iTunes

Spotify


#6 Чулуунбат Ц. – Амьдралын бэлэг

“Харанга” хамтлагийн гишүүн,  хөгжмийн зохиолч МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбат “АМЬДРАЛЫН БЭЛЭГ” нэртэй цомгоо энэ оны 5 сард худалдаанд гарсан бөгөөд тус цомог нь нийт 11 дуунаас бүрджээ.

Урсгал: Pop
CD: 25,000₮
Татах: 22,000₮

iTunes

Spotify


#5 Одонбат & MO – Nocturne

Одонбат, Мөнх-Оргил нарын “Nocturne” нэртэй шинэ цомог энэ оны 8 сард худалдаанд гарсан. Энэхүү электроник цомогт NMN, Маралжингоо, Билгүүн /The Compass/, Guli, Шижирмаа, Sleepo зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан нийт 15 дуунаас бүрджээ.

Урсгал: Electronic
CD: 22,000₮


#4 Bodikhuu – Tokyo

Bodikhuu-н “Tokyo” нэртэй шинэхэн LP цомог худалдаалагдаж эхэлсэн. Тэрээр өмнө “Night Shine”, “Rio (EP)” зэрэг цомгуудаа цахим хэлбэрээр хүргэж байсан бөгөөд энэ удаагийнх ч мөн адил цахим хэлбэрээр Монголын болон Олон улсын цахим дэлгүүрүүдээр сонсох, татаж авахаар гарсан байна.

Урсгал: Hip Hop
Татах: 10,000₮

Spotify


#3 The Lemons – Unplugged in UB

The Lemons хамтлаг 2016 оны 5 сарын 27-нд УДБЭТ-т хийсэн Unplugged тоглолтийн бичлэгээ цомог болгон энэ оны 5 сард “Unplugged in UB” нэртэйгээр худалдаалж эхэлсэн. Энэхүү цомгоос The Lemons хамтлагийн дуунуудыг классик хувилбараар сонсох боломжтой бөгөөд амьд тоглолтын бичлэг учир сонсох зуур яг л тоглолт үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Урсгал: Rock / Alternative
CD: 25,000₮
Татах: 19,900₮

iTunes

Spotify


#2 Uka – Хөг-жим

Киви хамтлагийн ахлагч, дуучин Укагийн 3 дахь бие даасан цомог “Хөг-жим” нэртэй цомог энэ оны 3-р сараас худалдаанд гарсан. Уг цомгоо Монголын хөгжмийн ертөнцийн тулгын гурван чулуу гэж хүндлэгддэг МУАЖ, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, МУАЖ, Төрийн шагналт С.Гончигсумлаа, МУАЖ, Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэн нарын хөгжмийн зохиолуудаас сэдэвлэн, орчин цагийн үг, аялгуу оруулан уран сайхнаар хийхийг зорин ажиллажээ.

Урсгал: Pop
CD: 20,000₮
Татах: 19,000₮

iTunes

Spotify


#1 The Jazz Train – The Jazz train цомог

2017 оны шилдэг цомгоор The Jazz train шалгарлаа. The Jazz train quintet” нь 2016 оны 9-р сард байгуулагдсан жазз хөгжмийн урсгалаар тоглодог шинэ залуу хамтлаг юм. Хамтлаг бие даасан анхны цомгоо “The Jazz Train” нэртэйгээр 2017 оны 3 сард гаргасан бөгөөд Монголын хамгийн анхны жазз инструментал цомог хэмээн нэрлэж болно. Тус цомог нийт 8 дуунаас бүрдсэн бөгөөд дан хөгжмийн зохиол 6, хамтлагийн продюсер Martin Zenker-ийн шинэчилсэн найруулга бүхий хоёр дууг дуучин Э.Энхжаргал дуулжээ.

Урсгал: Jazz
CD: 20,000₮
Татах: 15,000₮

iTunes

Spotify

Deezer

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД

Сэтгэгдэл