B.E.J ХАМТЛАГ

B.E.J ХАМТЛАГ

 Танил дотно УЛААН САРНАЙ дууны зохиогчид, 2000-аад оны дурсамжийн эзэд B.E.J хамтлагийг танилцуулъя. Тэд анх 1996 онд Эрдэнэт хотод B.E.J нэртэйгээр байгуулагдаж байжээ. Дуу хөгжимд дуртай залуус 1997 онд “Улаан сарнай” тоглолтоо Елкондор хамтлаг, ФМ 102.5, ФМ 107.5 хамтран Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад амжилттай зохион байгуулж байсан түүхтэй. 1996-2000 он хүртэл Улаан сарнай, Хунгийн зүүд, Хүүхэд нас , Огторгуйн хайр, Ийм нэгэн дурлал, Нас дуунууд нь хит болон эгшиглэдэг байсныг эргэн санаарай.
Үнэхээр ч үеийнхэндээ нэгэн цагийг зүрхний дуугаараа эгшиглүүлж чадсан B.E.J хамтлаг өөрсдийн сор дуунуудаараа анхны цомгоо гаргалаа. 4 жилийн хөдөлмөрөөр бүтсэн уг цомог дотроо 15 дуунаас бүрдсэн бөгөөд Хай-Фай рекордсын салбаруудаар худалдаалагдаж байна. Таны дуу хөгжмийн санд заавал байх ёстой цомог гэдэгт бүү эргэлзээрэй.

Сэтгэгдэл