Нийтийн шилдэг дуунууд

Нийтийн шилдэг дуунууд

2015 оны 8 сараас эхлэсэн “Нийтийн шилдэг 10 дууны жагсаалт” нь Монголын Зохиолч, Хөгжмийн Зохиолч, Нийтлэлчдийн Нийгэмлэг /МОSCAP/, Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төв /МCPP/, МҮОНРТ болон Хай-Фай Медиа Групп хамтран долоо хоног бүр гаргадаг албан ёсны жагсаалт юм. Уг жагсаалтыг тухайн долоо хоногийн дууны цахим борлуулалт, гар утасны дуут аялгууны таталт, YouTube бичлэгийн хандалт, үндэсний радиогоор авсан санал, болон хөгжмийн экспертүүдийн санал зэрэг шалгуурын дагуу гаргадаг.

Энэ жил “Нийтийн шилдэг дууны жагсаалт”-д 140-өөд дуу өрсөлдөж телевизийн 40 гаруй дугаарыг хүргэлээ. Бид эдгээр бүтээлээс дээрхи шалгуурыг харгалзан 2016 оны Нийтийн Шилдэг 30 дууны жагсаалтыг гаргасныг хүргэж байна.

Нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчийн үндэсний оператор SKYtel групп “Ирээдүйг Өнгөлнө” уриатайгаар хамтран ажиллаж байна.

30. МӨНГӨНЦЭЦЭГ, ДЭЛГЭРМӨРӨН – ХАЙРЫН ДЭЭД ХАНЬ МИНЬ

МУСГЗ Л. Балхжавын аялгуу, МУСГЗ Ш. Гүрбазар, Ү. Хүрэлбаатар, До. Цэнджав нарын шүлэг энэхүү уран бүтээлийг Номин Талст хамтлаг анх дуулж сонсогчдод хүргэж байсан бол энэ жил хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн болон дуучин Мөнгөнцэцэг нар сэргээн дуулсанаар энэ жилийн шилдэг 30 дууны 30-д орлоо.

Энэхүү дууг доорхи үйлчилгээнээс сонсож болон татах боломжтой.
Сонсох: Hi-Fi Music
Татах: Hi-Fi.mn

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200021814 Hitone: 133148 Unimusic: 1133148


29. БАТЦЭНГЭЛ – АРВАЙ ХЭЭРИЙН АДУУ

МУСГЗ Н. Даваадашийн шүлэг, МУГЖ Г. Тэрбишийн аялгуу, залуу дуучин Батцэнгэлийн “Арвай хээрийн адуу” хэмээх сайхан уран бүтээл энэ жилийн шилдгийн 29-р байранд жагслаа. Дууны видео бичлэгийг “8 нуур” студи хийн, хоолойг “S Sound” студи дээр бичжээ.

Энэхүү дууг доорхи үйлчилгээнээс сонсож болон татах боломжтой.
Сонсох: Hi-Fi Music
Татах: Hi-Fi.mn

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200021077


28. ПЭРЭНЛЭЙЛХАГВА – ХОЁРДОЖ ИРСЭН ХАЙР

2013 онд өөрийн бие даасан анхны “Ухаангүй дурлалд буруу байхгүй” нэртэй цомогт нь багтсан “Хоёрдож ирсэн хайр” дуу энэ жилийн жагсаалтын 28-т орлоо. Уг дууны хөгжмийг Б. Магсаржав, шүлгийг Н. Хишигжаргал зохиожээ.

Энэхүү дууг доорхи үйлчилгээнээс сонсож болон татах боломжтой.
Сонсох: Hi-Fi MusicSpotifyDeezer
Татах: Hi-Fi.mn, iTunesAmazon music

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200021716 Hitone: 132916 Unimusic: 1132916


27. ЧУЛУУНБААТАР – МИНИЙ Л АМРАГ АА

Цэцгэнд төөрсөн эрвээхэй, Бодлын бороо зэрэг хит дуунуудаараа алдартай МУСТА, дуучин Л. Чулуунбаатарын “Миний л амраг аа” уран бүтээл 11 сард гаран нийтийн дуу сонирхогчдын дунд маш өндөр үнэлгээ авсан юм. Цэн. Эрдэнэбатын ая, О. Энхжаргалын шүлэг энэхүү уран бүтээл нь энэ жилийн жагсаалтын 27-р байранд жагслаа.

Энэхүү дууг доорхи үйлчилгээнээс сонсож болон татах боломжтой.
Сонсох: Hi-Fi MusicSpotifyDeezer
Татах: Hi-Fi.mn, iTunesAmazon music

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200021812 Hitone: 133147 Unimusic: 1133147


26. ХУМБАГАРЫН БАТМЭНД – НАМРЫН ӨНГӨ

Төрийн хошой шагналт ардын жүжигчин Л.Мөрдоржийн хөгжим, О.Цэрэндэндэвийн шүлэг, алдарт дуучин П.Адарсүрэнгийн дуулж Монгол хүн бүрийн зүрхэнд хоногшуулсан энэ сайхан дууг МУСТА Хумбагарын Батмэнд дахин дуулан дүрсжүүлсэн нь энэ жилийн жагсаалтын 26-р байранд бичигдлээ.

Энэхүү дууг доорхи үйлчилгээнээс сонсож болон татах боломжтой.
Сонсох: Hi-Fi MusicSpotifyDeezer
Татах: Hi-Fi.mn, iTunes, Amazon music

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200019009 Hitone: 125235 Unimusic: 1125235


25. ГЭРЭЛЧУЛУУН – ХАЙРЫН ЦЭНХЭР ДАЛАЙ

Энэ оны сүүлээр “Амьдрал чамд хайртай” шилдэг дууны түүвэр цомгоо гаргаад буй дуучин Я. Гэрэлчулууны Хөвсгөл далайн тухай дуулсан “Хайрын Цэнхэр Далай” уран бүтээл энэ жилийн жагсаалтын 25-д. МУСГЗ Л. Балхжавын ая, МУГавьяат Багш Ч. Үржинбадамын шүлэг энэхүү дуу нь хэдий түүний шинэ цомогт багтаагүй ч энэ оны гайхалтай уран бүтээлүүдийн нэг болсон юм.

Энэхүү дууг доорхи үйлчилгээнээс сонсож болон татах боломжтой.
Сонсох: Hi-Fi Music

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200020988 Hitone: 132619 Unimusic: 1132619


24. УУГАНБАЯР, ТҮВШИНСАЙХАН – АМЬДРАЛ САЙХАН

Энэ жилийн Нийтийн шилдэг дууны жагсаалтад үргэлж дээгүүр бичигдэж, маш өндөр хандалттай байсан Ууганбаяр, Түвшинсайхан нарын “Амьдрал сайхан” уран бүтээл 24-р байранд жагслаа.

Энэхүү дууг доорхи үйлчилгээнээс сонсож болон татах боломжтой.
Сонсох: Hi-Fi Music
Татах: Hi-Fi.mn

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200020748 Hitone: 131320 Unimusic: 1131320


23. ЖИМСЭЭ, БАЯНМӨНХ – ХАЙРЫН ДУУ

2016 тус тусын бие даасан П. Жимсээ “Нандин“, О. Баянмөнх “Тусгаар Тогтнол” цомгуудаа гаргаад буй дуучдын маань хамтын уран бүтээл болох “Хайрын дуу” энэ оны шилдэг 30 уран бүтээлийн 23-р байранд бичигдлээ. Дууны хөгжмийг Ж. Жаргалсайхан, үгийг С. Сайнсамбуу.

Энэхүү дууг доорхи үйлчилгээнээс сонсож болон татах боломжтой.
Сонсох: Hi-Fi MusicSpotifyDeezer
Т
атах: Hi-Fi.mn, iTunes, Amazon music

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200018961 Hitone: 124188 Unimusic: 1124188


22. БАТБАЯР – ДЭЛТЭЙ ХИЙМОРЬ

Морины хэмээн Монгол түмэндээ алдаршсан МУГЖ, дуучин Батбаярын “Дэлтэй хийморь” уран бүтээл 22-т. Уг уран бүтээлийн аялгууг О. Эрдэнээ, шүлгийг Д. Батсуурь нар бичжээ.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200018961


21. ТУЯАЦЭЦЭГ – АЗ ЖАРГАЛЫН ЗӨРӨГ

МУСТА Туяацэцэгийн МУСТА Мөнхтөртэй хамтийн “Их хайрын зөрөг” цомогт нь багтсан МУСТА И. Эрдэнэбуянгийн ая, Б. Батсайханы үг “Аз жаргалын зөрөг” уран бүтээл энэ жилийн жагсаалтын 21-р байранд орлоо.

Сонсох: Hi-Fi MusicSpotifyDeezer
Татах: Hi-Fi.mn, iTunes, Amazon music

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200021081 Hitone: 132073 Unimusic: 1132073

<


20. УРАНЗАЯА – ХУВИРШГҮЙ

Залуу дуучин Уранзаяагийн энэ оны шилдэг бүтээлүүдийн нэг бол яах аргагүй “Хувиршгүй” юм. Нийтийн шилдэг дууны жагсаалтад тэргүүлж байсан удаатай уг дууны аяыг МУСТА Б. Пүрэвсүрэн, үгийг М. Цэрэнтогтох бичжээ.

Сонсох: Hi-Fi Music
Татах: Hi-Fi.mn

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200018975 Hitone: 128216 Unimusic: 1128216


19. ХИШИГБАЯР, ЧИНБОЛОР, ЧУЛУУНБААТАР, БАТСАЙХАН, ДЭЛГЭРМАА, ОЮУМАА – АЧИЙГ ТАНЬ МӨНХӨД САНАНА

Монголын нийтийн дууны ертөнцийн шилдэг уран бүтээлчид болох Хишигбаяр, Дэлгэрмаа, Чинболор, Чулуунбаатар, Оюумаа нарын хамтарсан уран бүтээл “Ачийг тань мөнхөд санана” 2016 оны гайхалтай уран бүтээлүүдийн нэг. 2016 оны Нийтийн шилдэг 30 дууны жагсаалтад “Ачийг тань мөнхөд санана” дуу 19-р байранд оржээ.


18. ДЭЛГЭРЦОГТ – УЧРАЛЫН НАМАР

Урлагийн гараагаа G-Lights хамтлагаас эхлэсэн дуучин Дэлгэрцогтийн “Учралын намар” уран бүтээл энэ оны тун сонирхолтой видео клиптэй дууны нэг. Аяыг МУУГЗ Б. Нямдорж, үгийг Н. Энхбаатар бичсэн түүний энэхүү уран бүтээл энэ жилийн жагсаалтын 18-р байранд.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200021366 Hitone: 132386 Unimusic: 1132386


17. ЖАВХААСАЙХАН, ҮҮРИЙНТУЯА – ХУН ГАЛУУ

Уртын дуучдын орчин цагийн томоохон төлөөлөл бол дуучин Д. Үүрийнтуяа, Д. Жавхаасайхан нар. 2016 онд “Аргагүй амраг” нэртэй Этник хос цомгоо гаргасан тэдний “Хун Галуу” нэртэй Өвөр Монгол ардын дуу нь энэ жилийн жагсаалтын 17-р байранд бичигдлээ.

Сонсох: Hi-Fi Music
Татах: Hi-Fi.mn

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200021364 Hitone: 132393 Unimusic: 1132393


16. НАМСРАЙНОРОВ – ХҮСЭЛ

2015 оны сүпер хит “Дурлан дурлан хайрламаар” дууны эзэн МУСТА дуучин Намсрайноровын энэ жилийн шилдэг уран бүтээл бол яах аргагүй “Хүсэл”. МУСТА Д. Дорлигийн ая, У. Баярсайханы үг энэхүү сайхан уран бүтээл нь 2016 оны Нийтийн шилдэг 30 дууны 16-р байранд жагслаа.

Сонсох: Hi-Fi Music

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200021715


15. ХОСБАЯР – СААЛЬЧИН БҮСГҮЙ

2015 онд “Адуутай намар” цомгоо гарган цомгийн нэрээр нэрлэгдсэн уран бүтээл нь 2015 оны шилдэг дуунуудын нэгээр тодорч байсан юм. Түүний хувьд энэ жил “Саальчин бүсгүй” нэртэй уран бүтээлээ гаргасан бөгөөд сонсогчдоос маш өндөр үнэлгээг аван оны шилдэг 30 дууны 15-т орлоо.

Сонсох: Hi-Fi Music

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200021791 Hitone: 133040 Unimusic: 1133040


14. ЦЭРЭН-ОЧИР, БАТСАЙХАН – ТЭНГЭРИЙН ХҮЛЭГ

Дуучин Цэрэн-Очирын “Дүүрэн заяатай Монгол” цомогт нь багтсан дуучин Батсайхантай хамтран дуулсан “Тэнгэрийн хүлэг” уран бүтээл нь энэ жилийн жагсаалтын 14-р байранд. Дууны аяыг Н. Баасандорж, үгийг Ш. Лхамноржмаа бичжээ.

Сонсох: Hi-Fi MusicSpotifyDeezer
Татах: Hi-Fi.mn, iTunes, Amazon music

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200014206 Hitone: 030593 Unimusic: 1122869


13. НЯМЗАГД, ХАНДМАА – ДУУЛАХГҮЙ ЯАЖ ЯВАХ ЮМ БЭ

МУГЖ, Завханы гавьяат нэрээр алдартай дуучин Х. Оюунцэцэгийн анх амь оруулан дуулж байсан “Дуулахгүй яаж явах юм бэ?” нэртэй гайхалтай сэтгэлд хоногшсон уран бүтээлийг залуу хос дуучид болох Нямзагд, Хандмаа нар энэ жил дахин сэргээн дуулсан энэхүү хувилбар нь энэ жилийн Нийтийн шилдэг 30 дууны 13-р байранд орлоо.

Сонсох: Hi-Fi Music

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200021714 Hitone: 132915 Unimusic: 1132915


12. ЧУЛУУНЧИМЭГ – СЭТГЭЛИЙН ЗУРВАС

Нийтийн дуучид дундаа томоохон байр суурь эзлэх хос дуучид бол МУСТА Болд, МУСТА Чулуунчимэг нар юм. Тэд 2016 онд хамтарсан “Жаргалтай айл манайх“, “Хос Орчлон” зэрэг цомгуудаа гаргасан. Дуучин Чулуунчимэгийн хувьд бие даан хоёр дахь “Сэтгэлийн зурвас” цомгоо гаргасан юм. Энэхүү цомгийн нэрээр нэрлэгдсэн МУУГЗ Т. Сэр-Одын аялгуу, Б. Болорцэрэнгийн шүлэг уран бүтээл энэ жилийн шилдэг 30 дууны 12-р байранд оров.

Сонсох: Hi-Fi MusicSpotifyDeezer
Татах: Hi-Fi.mn, iTunes, Amazon music

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200021405 Hitone: 030593 Unimusic: 1122869


11. ЖИМСЭЭ – НАРАН ТЭНГЭР ИЖИЙ

Хөгжмийн зохиолч М. Цэрэнтогтохын ая, яруу найрагч О. Эрдэнээгийн шүлэг дуучин Жимсээгийн “Наран Тэнгэр Ижий” энэ жилийн шилдэг дууны 11 дүгээр байранд жагсав. Энэхүү дууны видео бичлэгийг Өлзий Телевиз “Үндэсний өв соёл, хөгжил дэвшлийг эрхэмлэгч…” төслийн хүрээнд хийгджээ.

Сонсох: Hi-Fi Music

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200021096 Hitone: 132385 Unimusic: 1132385


10. ИДЭРЖАВХЛАН – ХАЙРЫН ДУУ

“Эрч хүч бэлэглэе”, “Энэ тухай” гэсэн хоёр ч цомгийг бие даан гаргасан МУСТА П. Идэржавхлан 2016 оны 4 сард өөрийн шинэ уран бүтээлээ танилцуулсан юм. МУСТА С. Цэгмидийн ая, Н. Дугаржавын шүлэг “Хайрын дуу” нь Нийтийн оны шилдэг 30 дууны 10-р байранд бичигдлээ.

Сонсох: Hi-Fi Music

Skymelody: 1501200019461  Hitone: 129158 Unimusic: 1129158


9. ЭРДЭНЭЧИМЭГ – ЭНКЭР ЭЭЖ МИНЬ

МУГЖ, дуучин С. Жавхлангийн гэргий, дуучин МУСТА Г. Эрдэнэчимэг энэ жил Халимаг ард түмний ардын дуу “Энкэр ээж минь” уран бүтээлээ эх, ээж хүмүүстээ зориулан дуулсан нь нийтийн дуу сонирхогчдод маш ихээр хүрч чадсан юм. Түүний энэхүү бүтээл нь 2016 оны Нийтийн шилдэг 30 дууны 9-р байранд жагслаа.

Skymelody: 1501200020871 HiTone: 124657 Unimusic: 1124657


8. ХИШИГБАЯР, ДЭЛГЭРМАА, ХОСБАЯР – НАЙРЫН ДУУ

“Жаргалын зам” дуурийн “Найрын дуу”-г өнөө цагийн шилдэг уран бүтээлчид Хишигбаяр, Дэлгэрмаа, болон Анхбаяр гайхалтай амилуулан дуулсан энэ жилийн жагсаалтын 8-р байранд орлоо. Энэхүү дууг гар утсандаа суулгах бол:

Сонсох: Hi-Fi Music

Skymelody: 1501200021763 Hitone: 133042 Unimusic: 1133042


7. ГЭРЭЛЧУЛУУН – АМЬДРАЛЫН БЭЛЭГ

МУСТА, дуучин Ядамсүрэнгийн Гэрэлчулууны “Амьдралын бэлэг” Нийтийн шилдэг 10 дууны жагсаалтад 15 долоо хоног өрсөлдөх хугацаандаа 2 долоо хоногт нь тэргүүлж байсан энэхүү уран бүтээл нь 2016 оны шилдэг 30 дууны эхний 10-т багтлаа. Дууны үг, аяыг МУСТА Ч. Баттогтох.

Энэхүү дууг доорхи үйлчилгээнээс сонсож болон татах боломжтой.
Сонсох: Hi-Fi MusicSpotifyDeezer
Татах: Hi-Fi.mn, iTunesAmazon music

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код.
Skymelody
: 1501200018916 Hitone: 123999 Unimusic: 1123999


6. ДАШДЭМБЭРЭЛ – ЧАМДАА ЯАРААД БАЙНА

Шинэ оны босгон дээр МУСТА цол хүртсэн дуучин Н. Дашдэмбэрэлийн 2016 оны хит дуу болох “Чамдаа яараад байна” нь Нийтийн дууны жагсаалтад 9 долоо хоног өрсөлдөж 3 долоо хоногт нь тэргүүлсэн амжилттай уран бүтээл юм. Уг уран бүтээлийн хувьд 2016 оны шилдэг 6-р байранд жагслаа.

Энэхүү дууг доорхи үйлчилгээнээс сонсох боломжтой.
Сонсох: Hi-Fi Music

Skymelody: 1501200020120 Hitone: 131647 Unimusic: 1131647


5. ЖИМЖЭЭ, ГАНЗОРИГ – ХАНИЙН ХОРВОО

МУСТА Жимсээ, МУГЖ Ганзориг нарын хамтарсан уран бүтээл болох “Ханийн хорвоо” нь энэ жилийн жагсаалтын шилдэг таван дууны нэгээр шалгарлаа. Гарсан цагаасаа хойш Нийтийн шилдэг дууны жагсаалтад 13 долоо хоног өрсөлдөн 3 долоо хоногт нь дарааллан тэргүүлсэн амжилттай. Уг дууны аяыг МУУГЗ Д. Цэвээнравдан, шүлгийг М. Билэгсайхан нар зохиожээ.

Энэхүү дууг доорхи үйлчилгээнээс сонсох боломжтой.
Сонсох: Hi-Fi Music

Skymelody: 1501200020870 Hitone: 131721 Unimusic: 1131721


4. БАНЗРАГЧ – ДУУЛСААР ОЧНО

Яруу найрагч Б. Ичинхорлоогийн үг, Ч. Батмэндийн ая, МУСТА дуучин Л. Банзрагчийн “Дуулсаар очно” уран бүтээл нийтдээ 16 долоо хоног өрсөлдөж 3 долоо хоног тэргүүлсэн гайхалтай уран бүтээл нь энэ жилийн Шилдэг дууны 4-р байранд бичигдлээ.

Энэхүү дууг доорхи үйлчилгээнээс сонсож болон татах боломжтой.
Hi-Fi Music, Hi-Fi.mn

Skymelody: 1501200019139 Hitone: 128205 Unimusic: 1128205


3. ЖАВХЛАН, БАЯСГАЛАН – ХАВРЫН НАЙРАГ

Энэ жилийн шилдэг 30 дууны жагсаалтын 3-р байранд орсон уран бүтээл бол МУГЖ Жавхлан, Баясгалан нарын 13 жилийн дараа хамтран дуулсан “Хаврын найраг”. Энэ оны 2 сарын 8-нд цацагдан өнөөдрийг хүртэл 2 сая гаран хандалтыг YouTube дээр авсан энэхүү гайхалтай уран бүтээл нь Нийтийн шилдэг дууны жагсаалтад 19 долоо хоног өрсөлдөж энэ хугацаандаа 4 долоо хоногт нь тэргүүлсэн юм.

Skymelody: 1501200019285 Hitone: 132769 Unimusic: 1132769


2. БАНЗРАГЧ, БУРМАА, МӨНХБАТ – АМАР ТҮВШИН

2016 оны Нийтийн шилдэг 30 дууны 2-р байранд манай жагсаалтад 19 долоо хоног өрсөлдөж 5 долоо хоногт нь тэргүүлсэн дуучин Банзрагч, Бурмаа, Мөнхбат нарын “Амар түвшин”. Энэхүү дууг анх Ардын дуучин Адарсүрэн дуулж байсан юм.

Энэхүү дууг доорхи үйлчилгээнээс сонсож болон татах боломжтой.
Сонсох: Hi-Fi Music
Татах: Hi-Fi.mn

Skymelody: 1501200019274

Нийтийн шилдэг дууны жагсаалтын ерөнхий ивээн тэтгэгч мэдээлэл харилцаа холбооны үндэсний оператор SKYtel групп “Ирээдүйг өнгөлнө” уриатайгаар хамтран ажиллаж байна.


1. ОЮУНБАТ, БАДРАЛМАА – ХОСООРОО

Энэ оны ХАМГИЙН шилдэг дуугаар дуучин Оюунбат, Бадралмаа нарын “Хосоороо” цомгийн нэрээр нэрлэгдсэн уран бүтээл юм. Энэхүү уран бүтээл нь энэ жил жагсаалтад нийт 22 долоо хоног буюу хамгийн удаан өрсөлдөж 7 долоо хоногт нь тэргүүлсэн гайхалтай дуу юм. МУСТА Т. Найданжавын ая, Д. Батсуурийн үг болох энэхүү дуу нь 2016 маш их хандалтыг авч, хамгийн олон давтамжтайгаар радиогоор цацагдаж, гар утасны дуут дохионд хамгийн ихээр татагджээ.

Энэхүү дууг доорхи үйлчилгээнээс сонсож болон татах боломжтой.
Сонсох: Hi-Fi MusicSpotifyDeezer
Татах: Hi-Fi.mn, iTunesAmazon music

Skymelody: 1501200018949 Hitone: 123194 Unimusic: 1123194

Сэтгэгдэл