Найзуудын дуу | Д.Цовоо

Найзуудын дуу | Д.Цовоо

Нэвтрүүлэгч, жүжигчин, дуучин Д.Цовоог сүүлийн хэд хоногийн турш шинэхэн уран бүтээлээр нь харах боллоо. Харах харахдаа бүр улам ч үзэсгэлэнтэй залуухан болсныг мэдлээ. Найзуудын дуу хэмээх шинэхэн уран бүтээлд нь олны танил урлаг соёлын ихэнх одууд тогложээ. Ёстой л найзуудаараа аархана гээч л энэ байх. Нөхөрлөлдөө үнэнч,найзууддаа хайртай хүмүүс аль хэдий нь дуртай болоод амжсан энэ дуу түүний уран бүтээлийн дахин нэгэн эхлэл бололтой. Амьдрал дээр ч түүнийг найзууддаа түшигтэй зовлон жаргалд нь үргэлж хамт байдаг хүн гэж магтдаг юм билээ. Түүний шинэ клипээс харсан ч нөхөрлөлд нас заадаггүй нэгэн бололтой. Ийнхүү хурын усаар ундаалж хувирашгүй сэтгэлээр нөхөрлөдөг хэн бүхэн түүний энэ дууг сүлд дуугаа болгох биз ээ

Шүлэг: Д.Ган-Очир
Ая: Г.Энхбаяр МУУГЗ

 

Д.Цовоогийн цомгуудаас

Сэтгэгдэл