МУСТА Төрсайханы Эрдэнэбаяр “Ааваа зорино” тоглолтоо хөдөө орон нутагт тоглохоор боллоо

МҮОНТ-ийн бүтээл “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүрээр танигдсан дуучин, жүжигчин, МУСТА Төрсайханы Эрдэнэбаяр “Ааваа зорино” анхны бие даасан тоглолтоо 2019 оны 3 дугаар сарын 15 Улаанбаатар паласын концертын их танхимд тоглосон билээ. Үзэгчдийн хайр хүндлэл итгэл даасан уран бүтээлч гэдэг нь тоглолтын явцад мэдрэгдэж байсан юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд хийсэн уран бүтээлүүдийнхээ дээжийг Монгол орны өнцөг булан бүрт суугаа урлагт хайртай зон олондоо тайлагнахаар “Ааваа зорино” тоглолтоороо 21 аймагаа тойрохоор хөдөө нутгийн зүг хүлгийн жолоогоо залж байна. Үзэгч түмний хайртай хүү Дэндэв нэрээрээ алдаршсан түүнд үзэгчдийн урам халуун алга ташилт өдөр бүр эрч хүч нэмдэг нь цаашдаа ч тайз дэлгэц, дууны олон сайхан уран бүтээлийг хийх итгэлийг өгдөг байна. Аян замыг тань сүү өргөн мялаая. Таныг урлагийн тэнгэр ивээх болтугай.

 

Сэтгэгдэл