МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг шинэ уран бүтээлээрээ мэндчилж байна

МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг шинэ уран бүтээлээрээ мэндчилж байна

“Чингисийн хүүхдүүд” УСК-ны продюсерээр уригдан АНУ-д ажиллаж байгаад эх орондоо ирсэн Поп дивагийн тоглолт үргэлж шинэлэг болдог байсан талаар түүний байнгын үзэгчид одоо ч дурсдаг. Тэгвэл гавъяат маань тун удахгүй буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан  үзэгч, сонсогчиддоо “Хайр гэж” хэмээх маш шинэлэг амьд тоглолтоор бэлэг барих гэж байна.

Тоглолтын бэлтгэл ажил тун дажгүй шүү. Сонгодог,поп,ардын,хүүхдийн хоортой дуулж улсын филармонийн симфони оркестр амьд…

Posted by Алтанцэцэг Дуучин on Saturday, February 16, 2019

Тус тоглолтийн ерөнхий зохион байгуулагчаар Монголдоо №1 “On’n Off” продакшн ажиллаж байна. Тоглолтын ерөнхий найруулагч СГЗ Н.Ононбат хэлэхдээ: “Тоглолт дуурь, поп, ардын дуу гэсэн гурван хэсэгтэй болно. Энэ нь дуучин Ж.Алтанцэцэгийн олон төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг, хосгүй авьяастайг илтгэдэг” гэжээ.

    Мөн тоглолтонд та бидний хүндлэл хайрыг хэдийнээ хүртсэн олон уран бүтээлчид ая дуугаа өргөх юм. Тухайлбал МУГЖ Б.Дашдондог, МУГЗ Никитон хамтлагийн Б.Батчулуун, МУГЖ Харанга хамтлагийн Х.Лхагвасүрэн, дуучин Чингис, Гомбосүрэн… нар оролцох бөгөөд эрэгтэй дуучидтай дуэт хийн, тоглолтоо чимэх аж.

Магадгүй та санаж байгаа бол 2000 онд Улсын циркт тоглосон “Одиссей” тоглолтонд хиймэл нүүр үүсгэн, завьтай дуулж, үзэгчдийг алмайруулж байсан нь одоо ч дахин давтагдаагүй байгаа юм. 2013 оны “Алтанцэцэг” тоглолтоо Монголд анх удаа 3D тайзан дээр хийж байсан нь тухайн үедээ төдийгүй одоо ч шинэлэг байх биз ээ.Ингээд түүний шинэхэн уран бүтээлийг хүлээн авч сонсоно уу

https://www.youtube.com/watch?v=gF1am10pkz8

 

Сэтгэгдэл