Монгол дуучны CD борлуулалтаараа Японы топ 15-д багтав

Монгол дуучны CD борлуулалтаараа Японы топ 15-д багтав

1993 онд Япон улсын нийслэл Токио хотод зохиогдсон “Дэлхийн хүүхдийн дууны наадам”-д Монгол улсыг төлөөлөн оролцсон 12 настай охин “Ээж таныгаа мөнхрүүлэхсэн” хэмээх дуугаар оролцож, “Гран при” шагнал хүртэж олон нийтийн анхаарлыг татаж байсан .  Энэ бол Отгонхүүгийн Солонго юм. Тэрбээр тэмцээнд оролцсоныхоо дараа жил нь СD гаргаж “Эн Эйч Кэй”, “Фүжи ТВ”-ээр гарч байлаа.

 

 

О.Солонго тухайн үеийн Хөгжим Бүжгийн Сургуулийг дүүргээд, төрөлх сургуульдаа багшилж байгаад Япон орныг зорьсон юм. Өдгөө Хөгжмийн зохиолчоор Осака хотын хөгжмийн дээд сургуулийг дүүргэсэн О.Солонго хөгжмийн чиглэлээрээ ажиллаж, өөрийн тоглолт, ФМ-ээр өөрийн нэвтрүүлэг цацах зэрэг ажил эрхэлж байна.

 

Харин өнгөрсөн 2018 оны 11 сөрын 21 нд гаргасан шинэ СD нь борлуулалтаараа Япон Улсад эхний 15-нд орж байна. Энэхүү цомгийн продюсороор Японы алдартай продюсор Акира Иноүэ ажиллажээ.

 

 

О.Солонго тун саяхнаас өөрийн хөгжмийн продакшнийг байгуулан ажиллаж байгаа юм.  Эх сурвалж: shuud.mn

Сэтгэгдэл