Дуучин Мөөжигийн ‘’Хувь заяаны галт тэрэг’’цомог худалдаанд гарлаа

Дуучин Мөөжигийн ‘’Хувь заяаны галт тэрэг’’цомог худалдаанд гарлаа

“Өө өө хайрын минь ганц сарнай

Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ…”

“Хайрын сарнай” хэмээх дуугаар соло карьераа эхлүүлсэн дуучин Мөөжиг 2004 онд T.I хамтлагийг байгуулж hip-hop чиглэлээр дуулж эхэлсэн юм. 2011 онд бие даан уран бүтээлээ хийж эхлэсэн тэрээр 2013 онд анхны ‘’Хүсэл биелнэ’’ цомгийг гарган олны хүртээл болгож байсан билээ. Тэгвэл түүнээс хойш гаргасан дуунуудаа нэгтгэн 2-дахь бие даасан ‘’Хувь заяаны галт тэрэг’’ цомгоо гаргаж сонсогч та бүхнийхээ гар дээр тавьлаа. Уг цомогт ‘’Аж богдын харуул’’, ‘’Найзууд’’, ‘’Хайрын сарнай’’,’’ Хувь заяаны галт’’ тэрэг зэрэг түүний олон сайхан дуунууд багтжээ. Эрхэм та Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Мөөжигийн Хувь заяаны галт тэрэг цомгийг Hi-Fi рекордсын бүх салбаруудаас худалдан аваарай.

Сэтгэгдэл