АМЬД ХӨГЖМИЙН REDLINE ХАМТЛАГ

АМЬД ХӨГЖМИЙН REDLINE ХАМТЛАГ

Амьд хөгжмийн REDLINE хамтлаг нь 2017 оны 6 сард байгуулагдсан бөгөөд Synth pop урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Хамтлаг 4 хүний бүрэлдхүүнтэй . Дуучин, Төгөлдөр хуурч Ц.Тэгшбаяр, Хийлч Б.Баярцэнгэл, Аргил гитарчин, хөгжмийн найруулга Б.Идэрболд, Бөмбөрчин Э.Мөнхбаяр нар хамтран нэгэн хүсэл зорилгын дор уран бүтээлээ туурвиж байна.
Хамтлагийн гишүүд бүгд хөгжмийн боловсролтой бөгөөд Э.Мөнхбаяр нь 2008 онд ОХУ-ын Даргомижскийн нэрэмжит хөгжмийн коллежид цохивор хөгжмөөр, 2012 онд Толстовийн нэрэмжит багшийн их сургуульд цохивор хөгжмийн багш мэрэгжлээр төгссөн. Хийлч Б.Баярцэнгэл нь 2014 онд Г.Гончинсумлаагийн нэрэмжит Монгол улсын консерваторийг хийлч мэргэжлээр, 2017 онд СУИС-ийн хийл хөгжмөөр урлагийн бакалавр мэргэжлээр, Дуучин Ц.Тэгшбаяр 2014 онд СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль, 2018 онд СУИС концертмейстр мэргэжлээр, Аргил гитарчин Б.Идэрболд 2014 онд СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль, 2018 онд СУИС багш урлагийн боловсрол мэргэжлээр тус тус суралцан төгссөн.
Хамгийн анхны уран бүтээл “Silence” буюу “Аниргүй”  нь Pop урсгалаар хийгдсэн ба 2018 оны 12 сард клип сонсогчдод хүрсэн юм
Дараагийн уран бүтээл “Precious” буюу “Нандин” нь folk rock, classic чиглэлээр хийгдсэн ба энэхүү бүтээлээрээ үзэгчдэд хүний амьдралын хамгийн нандин зүйл гэж юу байдаг вэ? гэдгийг сонсох, харах мэдрэхүйгээр хэрхэн сонсогчдод хүргэх вэ? гэдэг зорилготой энэхүү уран бүтээлийг хийжээ.
Тун удахгүй REDLINE хамтлаг шинэ цомгоо сонсогчиддоо өргөн барихаар бэлдэж байна.

Сэтгэгдэл