Ray of light

Залуу уран бүтээлч “Ray of light” хамтлагийн “Хавар” уран бүтээл амьд хөгжим сонирхогчдын хүртээл боллоо. Хаварын улирал айлчилж байгаатай холбоотой хайрын уран бүтээлийг уран бүтээлчид та бидэнд хүргэсээр байна.

Эл клипний зураг авалтыг “White arch” студид хийсэн бол үгийг н.Болормаа бичсэн байна.

Уран бүтээлчид бидэнтэй өөрсдийн “Хавар” бүтээлийн тухайн хуваалцсаныг хамтдаа сонирхоё.

-Хашчулуун ах бид нарт энэ дуугаа өгч бид “White arch” студид дууг нь бичүүлсэн байгаа. Санааны хувьд клипнээс үзэхэд л тодорхой харагдана. Клипний гол дүрийн залуу өөрийн шархалсан зүрхээ эдгээхийн тулд хаварын улирлыг, хүсч хүлээж байгаагаар манай клипний гол санаа гарч байгаа. Дулаан улирал ирж залуус маань ч хос хосоороо болжээ. Магадгүй энэ мөч бол залуу хүн бүрийн хамгийн жаргалтай мөч гэдэгт бид эргэлзэхгүй байна. Тиймээс хосууддаа хандаж хэлэхэд манай дууг сонсоорой л гэж хэлмээр байна даа.

С.ЦЭЦЭГ