Хайрын дууны уран бүтээлч A Cool өөрийн шинэ дуугаа фэнүүддээ хүргэж буй. Хэвлэл мэдээллийн хуудсанд өндөр эрэлттэй байдаг уран бүтээлчийн ээлжит уран бүтээл мөн л хайрын сэдвийг хөндөв.

“Хатан цэцэг” уран бүтээлийн үг, аяыг залуу уран бүтээлч өөрөө бичсэн юм байна. Эл бүтээл нь түүний тун удахгүй гаргах “World A Cool” гэх цомогт багтжээ.

Хаврын улирал айлчилж уран бүтээлчид ч өөрсдийн хайрын сэдэвт уран бүтээлээ хүргэсээр байгаа билээ.