Монголын анхны метал урсгалын төлөөлөгч гэж хэлж болох “Аясын салхи” хамтлаг байгуулагдсанаасаа хойш тоглолтон алгасалгүйуран бүтээлээ сонсогчиддоо хүргэсээр байгаа. Тэдний анхны цомог болох “Саран доорх австхотхон”хуучны трэш болон үхлийн металын өнгө аясыг агуулжээ. Дуунуудадүхлийн металын сонгодог сэдэв болох алан хядлага, галзуурал, хүчирхийлэл, нэн ялангуяа үхэл хагацлын өнгө аяс илэрнэ. Тус хамтлаг харь хэл дээр дуунуудынхаа үгийг бичих болсонд нь тодорхой хүндрэл учирсан ньStab in the back“Нуруунд чинь хутга шаана”, Ticket to Death “Үхэлд хүрэх тасалбар”дуунуудаас ажиглагдлаа.

Ерөнхийдөө хөгжимчдийн чадварын хувьд тийм ч шүүмжлээд байхааргүй сонсогдсон хэдий чзарим дууны хувьд, тодруулбал Alphabet of Death “Үхлийн цагаан толгой”төгсгөл хэсэг дэх аргил гитарын холбоос, Stab in the Back дууны зогсолтжаахан тохиромжгүй санагдлаа.Хөгжмийн тохиргооны тал дээр угаас бөмбөр болон аргил гитарын дугаралтандбага зэрэг тохируулгын дутагдал гарсан мэтсанагдаж байна.

Дуунуудын найруулга, зохиомж нь метал сонсогчдын чихэнд, тэр дундаа үхлийн металчидад “наалдахаар”. Ялангуяа гитарын дугаралт нь нилээд аялгуулаг мөн дуунуудынbreakdown буюу зогсолтуудыг тохиромжтой гаргажээ. Түүнчлэн дуучны хувьдgrowl“хүрхрэлт” болон scream “орилолт”-ндөөрийн гэсэн өнгө аяс харуулахыг зорьсон мэт сэтгэгдэл төрүүллээ.