Монгол ардын дууны охь дээж болох уртын дууньа рдын дунд дэлгэрч амнаас ам дамжин зохиогдсон байдаг. Харин “Тэнгэрийн нулимс шиг аялгуу” дуунь Монгол ардын уртын дууны сонгодог хэлбэр уртын дууг мэргэжлийн хөгжмийн зохиолч зохиосон тохиолдол юм.

Тэнгэрийн нулимс шиг аялгуу дуу нь аялгууны өргөн цараатай, уужим талибуун аялгуутай, төв эрхэмсэг намба төрхтэй, уран гоё нугалаа, цохилго чимэгтэй, аялгуу эгшиглэлийн хаялгацацлагатай, зохиомжийн чөлөөт хэлбэртэй, доод өнгөнөөс дээд өнгөнд огцом дүүлэх, шуранхайлах зэрэг уртын дууны бүхий л шинжийг агуулсан дуу болсон байна. Энэ дуу нь дуучны хоолойн хамгийн доод бүдүүн эгшиг, хүрч болох хамгийн дээд нарийн өнгийг 3 октавын цараатайгаар зохиосон дуучны хоолойн чадлыг сорьсон бүтээл болжээ.

Энэ дуу нь нийтийн дууны хэвшмэл хэлбэр болох бадаг дахилт бүхий 2 хон үндсэн хэсэгтэй бус хөгжмийн бүтээл мэт чөлөөтэй зохиомжлох удаан хэсэг бадаг буюу хурдан хэсгүүдээс бүтжээ. Удаан хэсэг нь уртын дууч өөрөө аялгуугурнаар шаглах, нугалаа хугалаа чимэглэлээ чөлөөтэй илэрхийлэх боломжыг дуучинд олгосон байна.