Үзэмчин ардын уртын дуунд зориулан найруулсан энэ дэвсгэр хөгжим -фонограм нь уртын дуунд байдаггүй баригдмал ритм хэмнэл, барууны хөгжмийн гармони хэрэглэсэн нь уртын дууны цаг хугацаа хэмнэлд баригддагүй чөлөөт дуулал, эрхэмсэг намба төрх, зохиомжийн чөлөөт хэлбэр ба дуучин өөрийн дотоод сэтгэлээсээ аялгууг чөлөөтэй илэрхийлэх боломжийг хязгаарлаж байгаа санагдлаа.

Дууны үгийг анзаарвал гунигт ээсэн бодлогоширсон, уянгын дуулажээ.
Манарч байгаа шилийг
Маргаашдаа яаж туулах вэ
Магадын амраг хүүгээ
Мартагнуулж яаж салгах вэ