Яаж бодсон “САНААТАЙ” л байгаа юм…

Охид угаасаа адтай. Тийм ч учраас би үе үеийн охидын хамтлагийн зарим дууг сонсох дуртай.

Солонго хамтлагийн охид хэлье гэсэн үгээ илчилж зүрхлэхгүй болохоороо дуулж ойлгуулахаар зоригложээ. “Санаандгүй” дууг ийм, тийм урсгал гэж ангилалгүйгээр надад төрсөн сэтгэгдлээ хуваалцья.

Энэ дууны үгийг нь хасаад, инструменталийг нь сонсоход  л хамтлагийн охид хэлэх гэсэн үгнүүдээ өөр өөр байдлаар илэрхийлж байгаа нь тодорхой мэдэгдэх болно. Ялангуяа соль гитарчины үе үе “гижигдсэн” скрачууд, риффүүд их гоё илүү ч үгүй бас дутуу ч үгүй.

Саксафончин охины гоцлолыг илүү нүргээнтүүлж, уртасгасан бол Katja Rieckermann-тай төстэй болохоос гадна, түүнийг дуурайсан хэрэг болох байсан тул энэ хувилбар нь таарчээ.

Оюука хоолойгоо хожим хэрэглэнэ гээд жаахан “гамнасан”  бололтой. Уг нь бүүр сул тавиад өгсөн бол дебют сингл дээр өөрийнхөө цар хэмжээг харуулж, таниулах боломжтой байлаа.

Цохивор хөгжимчин зүгээр л нэг темп, ритм бариад суусангүй, хэнд ч гологдохооргүй тоглосон нь сайшаалтай.

Клипэн дээр гар зөрөх явдал гарсаныг,  нөгөө хэний хэлээ бултагнуулдагаар цайрууллаа.