Хөгжмийн зохиолч Б.Чинбат алтан үеийн хит болсон 11 дууг орчин үеийн хөгжмийн шинэлэг урсгал чиг хандлагаар шинээр найруулан “Sweetymotion” хамтлагийн дуулснаар олны хүртээл болж байна.Энэ цомогт үндэсний хөгжмийн зэмсгүүд, европын симфони их найрал хөгжим, найрал дуу, орчин үеийн электрон хөгжмүүд зэрэг хөгжмийн олон төрлийн бүтэц бүрэлдэхүүнийг ашиглаж жазз, поп, soul, бас мэргэжлийн хөгжим гэгдэх зохиолчийн чадал чансааг харуулсан төрөл бүрийн урсгалаар туурвисан чанартай бүтээлүүд багтжээ.
Тухайлбал Эжымни, Бүсгүй хүний заяа, Дэнжийн ногоо,Тунгалаг буянт, Болзоо, Нэг л мэдэхэд уулзна даа зэрэг дуунууд хит болоход гайхах зүйлгүй бизээ.
Бүсгүй хүний заяа, Болзоо, Тунгалаг буянт, Охидын уянга зэрэг дууны найруулгад ардын хөгжмийн зэмсгүүдийг өнгө дуугаралт донж төрхийг нь маш сайхан тааруулж, орчин цагийн поп жазз хөгжмийн урсгалын цоо шинэ төрхтэй бүтээл болгожээ. Эдгээр дууны найруулга нь ардын хөгжмийн зэмсгүүд, үндэсний хөгжмийн сайхныг залуу хүмүүст ойлгуулахад чухал хувь нэмэр болно гэж үзэж байна.
Алтан намар, Эжимны дууны найруулгыг мэргэжлийн хөгжмийн зохиомжийн арга барилаарчадварлаг хийжээ.
Эжимны дууг ОХУ-ын Буриадын дуучин Дугар Дашиев анх 1980аад онд симфони найрал хөгжимтэй дуулж дуурийн ари шиг мэргэжлийн дуучдын дуулах дуу гэдгийг таниулсан байдаг.“Ээж минь”, “Тоонот нутаг” зэрэг дууны аяыг бичсэн А.Андреевийн энэ дууг сонсоод төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав “Аав ээж хоёр” хэмээх алдарт дуугаа бичих санаа төрсөн гэдэг. Хөгжмийн зохиолч Б.Чинбатын Эжимны дууны найруулга симфони найрал хөгжмийн сүрлэг дуугаралт, баялаг гармонитой, нюанс ихтэй болжээ. Энэ дууны аялгуу нь өөрөө угаас дотоод тэсрэлттэй, сэтгэл хөдлөлийн өндөр эрчимтэй дуу байсныг Б.Чинбат нээж өөрийн хөгжмийннайруулгаараа сонсогчдод мэдрүүлжээ.
Алтан намар, Нэг л мэдэхэд уулзна даа зэрэг дууг даралтат хөгжимтэй уянгын баллад гэж хэлж болох бөгөөд хоюул жазз төгөлдөр хуур, а каппелла дуулалыг төгс хослуулсан байна. Алтан намар дуунд мэргэжлийн төгөлдөр хуурын импрессионист бүтээлийн гармони найруулгыг өөртөө шингээж, намрын байгалийн тансаг өнгө будгыг сонсогчдын сэтгэлд буулгаж чадсан байна.
Зүрхэн аялгуу цомог ньалтан үеийн хит дууны cover/re-make буюу шинэчилсэн найруулсан уянгын балладууд зонхилсон бөгөөд зүрхнээс зүрхэнд хүрсэн тансаг хөгжмийг танд мэдрүүлэх болно.