Тусламжийн үйлчилгээ

Манай онлайн дэлгүүрийн талаар асууж тодруулах зүйлсээ доорх тусламжийн хэсгээр харна уу.

11-333111

Үйлчилгээний нөхцөл

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1  www.hi-fi.mn -д тавтай морил. Худалдан авагч худалдан авалт хийхээсээ өмнө энэхүү үйлчилгээний нөхцөлтэй уншиж танилцсан байх ёстой. Дараах нөхцөлүүд нь www.hi-fi.mn (сайт), түүний үйлчилгээг ашиглахад мөрдөгдөнө. www.hi-fi.mn сайтад зочилсон болон cd, dvd авсанаар та энэхүү үйлчилгээний дүрмийг зөвшөөрч хуулийн дагуу мөрдөн биелүүлэх үүрэгтэй.

Зохиогчийн эрхийн хуулийн дагуу www.hi-fi.mn-д ашиглагдсан лого, нэр, уриа үг, дизайн, системийн болон нууцлал нь Хай-Фай Медиа Групп ХХК, компанийн өмч байна. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг шаардлагатай тохиолдолд мэдэгдэл өгөхгүйгээр өөрчлөх эрхтэй байна. Хэрэв та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд, Хай-Фай Медиа Групп ХХК нь таны www.hi-fi.mn сайтыг ашиглах эрхийг хориглох, хязгаарлах, худалдааг цуцлах болон таны эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авах бүрэн эрхтэй байна.

ХОЁР. ЗӨВШӨӨРӨГДСӨН ХЭРЭГЛЭЭ

2.1  www.hi-fi.mn -ны үйлчилгээ нь хэрэглэгчийн хэрэгцээнд ашиглагдах бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулах, дамлах зарах болон бусад бизнесийн зорилгоор ашиглахыг хуулиар хориглоно. Зөрчсөн тохиолдолд Монгол Улсын эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

2.2  www.hi-fi.mn -ээс үйлчилгээ авахад хэрэглэгч нь өөрийн мэдээлэл болон байнгын ашиглагддаг имэйл хаягаа үнэн зөв бөглөж оруулах үүрэгтэй.

2.3  Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдал, захиалсан cd, dvd түүний сонголтод хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

2.4 Насанд хүрээгүй хүүхэд эцэг эх, асран халамжлагчийн зөвшөөрөлгүйгээр худалдан авалт хийсэн тохиолдолд гарах үр дагаварыг эцэг эх асран хамгаалагч нь хариуцна.

2.5  Хай-Фай Медиа Групп ХХК нь вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэбсайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг бүрэн хариуцна.

2.6  Нэмэлт урамшуулал болон гишүүнчлэлийн давуу эрхийг эдлэхийн тулд хэрэглэгч нь www.hi-fi.mn сайтад бүртгүүлж үнэ төлбөргүй гишүүнчлэлтэй болох эрхтэй.

2.7  Хэрэглэгч гишүүнчлэлийн нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй хадгалах үүргийг бүрэн хүлээнэ.

2.8 Гишүүнчлэл нь зөвхөн нэг имэйл дээр үйлчилэх буюу нэг ижил имэйл хаягаар хоёр хэрэглэгч бүртгүүлэх боломжгүй байна.

2.9 Худалдан авагч худалдан авсан бараандаа нээлттэйгээр санал, сэтгэгдэл, зурвас илгээх боломжтой. Ямар нэгэн ёс бус үг хэллэг болон бусдыг доромжилсон агуулгатай сэтгэгдэл нийтлэгдэхгүй.

ГУРАВ. СИСТЕМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

3.1 www.hi-fi.mn нь маш сайн технологийн хамгаалалтын системтэй ба энэ нь хэрэглэгчийн вэб хөтөч болон систем хоорондын хандалтыг нууцлан кодчилч мэдээлэл алдагдах эрсдлээс өндөр түвшинд хамгаална.

3.2 Хэрэглэгч нь автоматжуулсан төхөөрөмж, тусгай програм ашиглан зөвшөөрөлгүйгээр www.hi-fi.mn сайт болон түүний системийг хянах, нэвтрэх болон бусад хууль бус оролдлого хийхийг хориглоно.

ДӨРӨВ. ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

4.1 Таны www.hi-fi.mn – р захиалсан cd, dvd-г хүргэхдээ манай байгууллага нь чанарын өндөр түвшинд, найдвартай үйлчилгээгээр үйлчлэх болно.

4.2 Хот доторх хүргэлт: Энэхүү хүргэлтийг тусгай гэрээт шуудангийн компаниар 24 цагийн дотор таны захиалсан хаягын дагуу тухайн байршилд найдвартай шуурхай хүргэх болно.

4.3 Хөдөө орон нутагт: Хүргэлт хийхдээ мөн шуудангийн үйлчилгээ ашиглах бөгөөд Монгол шуудан компанитай албан ёсны гэрээтэйгээр хамтран ажиллаж байгаа болно.

4.3.1 Буухиа хүргэлтээр хүргүүлэх бол ажлын 2 – 3 хоногийн дотор.

4.3.2 Энгийн хүргэлтээр хүргүүлэх бол ажлын 7 хоногийн дотор найдвартай сав баглаа боодолтой хүргэх болно

4.4 Олон улсад: Мөн Монгол шуудан компаний үйлчилгээгээр хүргүүлэх болно.

4.4.1 Буухай хүргэлттэй улс: Өмнөд Солонгос, Хятад, Япон, Австри, Белорус, Гонг      конг, Малайз, Сингапур, Тайланд, Чек, Австрали, Польш, Турк, Бельги, Тайван, Энэтхэг, Англи, Герман, Казакстан, Орос, Укриан, Франц, Изриал, Унгар, Ирланд, Дани, Ниденланд, Швед, Швейцар, Этиоп, Норвеги, Америк, Бразил, Канад,

4.4.2 Энгийн хүргэлттэй улс: Буухиа хүргэлттэйгээс бусад улс орно.

4.5 Олон Улсад үнэ тарифын хувьд бүсчлэлээс шалтгаалаад өөр өөр байна.

4.6 Хаягийн тодорхой бус байдлаар хүргэлт саатвал худалдан авагчийн утсанд холбогдож тодорхой мэдээлэл авах ба үүнээс үүдсэн хугацааны алдагдалд hi-fi.mn хариуцлага хүлээхгүй.

ТАВ. ХУДАЛДАН АВАЛТ, БУЦААЛТ

2.1  Худалдан авагч нь цахим дэлгүүрт бүртгэл үүсгэснээр www.hi-fi.mn –ээс өөрийн хүссэн дуу, кино, сонсдог номоо худалдан авах боломжтой. Бүртгэл үүсгэснээр цаашид hi-fi.mn – д хүссэн үедээ нэвтэрч байх, өмнө оруулсан мэдээлэлээ ашиглах байнгын гишүүн болж байна гэж үзнэ.

2.2 Гишүүн болохын тулд hi-fi.mn – ийн бүртгэл цэсийн шинэ хэрэглэгч гэсэн хэсэгт өөрийн нэр байнга ашигладаг баталгаатай цахим шуудан, нууц үгийг оруулан бүртгүүлнэ. Мөн та өөрийн хаяг болон бараа хүргүүлэх хаягаа дараалалын дагуу тодорхой оруулна. Та цахим шуудан, нууц үгээс бусад мэдээлэлээ кирилл үсгээр оруулж болно.

2.3 Бүртгүүлж буй цахим шууданг үнэн зөвөөр оруулаагүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүйгээс гадна өөрийн худалдан авалт болон төлбөр, захиалгын статусын талаарх мэдээллийг хүлээн авах боломжгүй.

2.4 Гишүүн болсноор тухайн худалдан авагч цаашид байнга ашиглах боломжтой бүртгэл үүсэх ба эндээс hi-fi.mn дээрхи бүхий л худалдан авалт болон хөнгөлөлт урамшуулал, бонус оноогоо хянах болон хувийн мэдээлэл, утасны дугаар, хаяг, шуудангийн хайрцаг, төлбөрийн хэрэгсэлийн мэдээллээ дуртай үедээ засварлах боломжтой.

2.5  www.hi-fi.mn системд хэрэглэгч нэг удаагийн худалдан авалтаар ….. цомог, дуу /татах/ худалдан авах боломжтой бөгөөд үлдэгдэлгүй цомог, дууг сонгох боломжгүй.

2.6  Татаж авах дуу болон цомгийг 30 минутын хугацаанд систем дээр хадгална. Хэрэв худалдан авалт заасан 30 минутын хугацаанаас хэтэрвэл хэрэглэгч худалдан авалтыг дахин эхлүүлэх шаардлагатай. Дээр заасан хугацаа хэтэрсний дараа худалдан авалт хийсэн ба төлбөр данснаас хасагдсан тохиолдолд гүйлгээг буцаан олгох боломжгүй, эсвэл өөр цомог дуу санал болгох замаар шийдвэрлэнэ. Энэхүү журам нь хэрэглэгч санамсаргүйгээр цомгийг удаан хугацаанд хадгалах эрсдлээс сэргийлэх зорилготой байна.

2.7  Хэрэглэгчийн имэйлийн тохиргооноос хамааран төлбөрийн хариу мэдээлэл агуулсан баталгаажилтын имэйл нь inbox-д очоогүй тохиолдолд Hi-Fi media group ХХК хариуцлага хүлээхгүй.

2.8 Төлбөр төлсөн эсэхийг агуулсан баталгаажилт имэйл нь тухайн хэрэглэгчийг цомог/дуу/ авсныг нотлох төлбөрийн баримт болох тул хэрэглэгч 3 хоног тухайн имэйлийг устгахгүй байх шаардлагатай.

2.9  Хэрэв www.hi-fi.mn-ээс онлайн хэлбэрээр авсан цомгийг буцаах тохиолдолд үндсэн үнийн дүнгийн 5%-г суутгах болно.

2.10 Цомгийн буцаалтыг анх төлбөр шилжүүлсэн дансруу ажлын 2 өдөрт/амралтын өдөр тооцогдохгүй/ багтаан банкны төлбөрийн шимтгэл болон 3.6-д заасан хувиа хассан дүнгээр шилжүүлнэ.

ЗУРГАА. ЗАХИАЛГА

1.1 Зөвхөн төлбөр тооцоо хийгдсэн тохиолдолд таны бүртгүүлсэн цахим шуудангаар захиалга хүлээн авсан болон захиалгын статус хүлээн авсан гэсэн мэдээлэл очно. Энэхүү мэдээлэл нь таны  inbox-д очих болно. Мөн spam-аа давхар шалгаж байхыг зөвлөж байна.

1.4 Таны захиалгын төлбөр төлөгдөхгүй 24 цаг болоход автоматаар захиалга хүчингүй болох ба таны бүртгүүлсэн цахим шууданд захиалгыг цуцалсан тухай мэдээлэл очно.

ДОЛОО. ТӨЛБӨР ТООЦОО

1.1 www.hi-fi.mn-нд тавигдсан cd, dvd-ний үнэнд НӨАТ орсон,  хүргэлтийн төлбөр ороогүй бөгөөд худалдан авалтын төгсгөлд  барааны нийт төлбөр автоматаар бодогдож таны төлөх ёстой нийт төлбөрийн нэхэмжлэх гарч ирнэ.

1.2 Худалдан авалтын төгсгөлд өөрт тохиромжтой төлбөрийн хэрэгсэлээ сонгон төлбөрийг хийнэ. Төлбөрийг Голомт, Хаан, Төрийн банк, ХХБ, Хас банк, Олон Улсын бүх банкаар төлбөр тооцоогоо хийх боломжтой.

Төлбөр тооцоог:

  1. Бэлнээр – Зөвхөн улаанбаатар хот дотор хийх боломжтой
  2. Данс руу бэлнээр тушаах бол манай байгууллагын харилцагч банкны өөрт ойрхон салбарт очиж захиалгын дугаараа гүйлгээний утга хэсэгт бичиж төлбөрөө хийх боломжтой.
  3. Цахим банкаар худалдан авалт хийх бол:
    • Голомт банк – Өөрт ойрхон байгаа салбараасаа e-token код авч төлбөрөө хийнэ.
    • Төрийн банк – Интернэтээр дансаа шалгаж гүйлгээ хийх эрхтэй байх.
    • Хаан банк – Өөрт ойрхон АТМ-с е-пин код авч төлбөрөө хийнэ.
    • Пэйпал/Paypal/ – Олон Улсын данс

Та аль ч банкны мобайл үйлчилгээг ашиглах боломжтой. Харин АТМ ашиглахгүй байхыг зөвлөж байна.

НАЙМ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

5.1  Hi-Fi media group ХХК-нь системийн аюулгүй байдал болон бусад системтэй холбоотой буюу төлбөр тооцооны процесстэй холбоотой асуудлыг бүрэн хариуцна.

5.2  Тухайн цомгийн мэдээлэл, түүний үнэ тариф болон бусад холбогдох мэдээллийн үнэн, бодит эсэх дээр үүсэх аливаа маргааныг тухайн хамтлаг дуучинтай хамтран шийдвэрлэнэ.

5.3 Хэрэв цомгийг зориулалтын бусаар ашиглах, энэхүү үйлчилгээний нөхцөлийг  зөрчсөн тохиолдолд, Hi-Fi media group ХХК нь хэрэглэгчийг www.hi-fi.mn сайтыг ашиглах эрхийг хориглох, хязгаарлах болон хэрэглэгчийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авах бүрэн эрхтэй байна.