Тусламжийн үйлчилгээ

Манай онлайн дэлгүүрийн талаар асууж тодруулах зүйлсээ доорх тусламжийн хэсгээр харна уу.

11-333111

Түгээмэл асуултууд

Дараах энгийн алхмуудаар та манай онлайн дэлгүүрээс CD/DVD захиалах боломжтой.

  1. Каталогоос өөрийн хүссэн дуу, цомгоо сонгоно.
  2. “Татаж авах” эсвэл “Хүргүүлэх” аль нэгийг сонгон сагсанд хийнэ.
  3. Өөрийн Сагс руу орж худалдан авах гэж буй барааны нэр тоо ширхэгийг дахин нягтлаад Төлбөр төлөх товчийг дарна.
  4. Та өөрийн харилцдаг банкыг сонгон картын мэдээллээ оруулаад төлбөрөө төлнө.
  5. Төлбөр амжилттай төлөгдсөн тохиолдолд бид таны захиалгыг хүргэж өгнө. Хэрэв та цахим хэлбэрээр татаж байгаа бол таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар файлын татах линк очсон байх болно.

hi-fi.mn сайт танд төлбөрөө төлөх маш олон боломжуудыг санал болгож байна.

Дотоодын банкны картаар

Та дотоодын аль ч банкны карттай байсан манай сайтаас худалдан авалт хийх боломжтой. Гэхдээ худалдан авалт хийхийн өмнө та тухайн банкнаасаа интернет гүйлгээ хийх И-пин кодыг заавал авсан байх шаардлагатай. Хэрхэн и-пин код авах зааврыг доороос харах эсвэл тухайн банкны хэрэглэгчийн төвтэй холбогдоно уу.

Гадаад төлбөрийн карт

Хэрэв та гадаад улсад байдаг бол олон улсын Visa, Master, Union Pay зэрэг картаар төлбөрөө төлөх боломжтой. Гадаад руу биет CD худалдан авч байгаа үед давхар хүргэлтийн төлбөр нэмж бодогдоно. Монгол шуудан ХХК-н хүргэлтийн хугацаа болон тариф мөрдөгдөнө. Харин дижитал хэлбэрээр татах гэж байгаа бол татах линк таны и-мэйл хаягаар очих ба захиалгын түүх дотор хадгалагдана.

Бэлнээр

Зөвхөн Улаанбаатар хот дотор биет CD/DVD захиалан хүргүүлж байгаа тохиолдолд захиалгаа гар дээр авахдаа төлбөрөө бэлнээр төлөх боломжтой. Захиалагч нь хүргүүлэх хаягаа болон холбогдох мэдээллээ тодорхой, үнэн зөв бөглөх шаардлагатай.

Сandy

MobiCom-н хэрэгэлэгчид өөрийн цуглуулсан Candy оноогоороо hi-fi.mn сайтаас худалдан авалт хийх боломжтой. 1 candy = 1 төгрөг

Most Money

Most Money үйлчилгээнд бүртгэлтэй аль ч банкны хэрэглэгчид гар утсаа ашиглан худалдан авалт хийх боломжтой. Банкны карт шаардлагагүй давуу талтай.

qPay

qPay үйлчилгээ нэвтэрсэн банкны (Хаан, Хас, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк гэх мэт) интернет банк ашигладаг бол та гар утсаараа энгийн QR код уншуулах төдийд л төлбөрөө төлөх боломжтой төлбөрийн маш хялбар арга.

Банкны нэр Салбар ATM Утсаар Онлайн Утас
Голомт банк 1800-1646
Төрийн банк 1800-1881
Хаан банк 1800-1917
Худалдаа Хөгжлийн банк 1800-1977
Хас банк 1800-1888
Ариг банк 7013-3060
Капитал банк 1800-1912
Капитрон банк 11-323030
Улаанбаатар хотын банк 1800-1800

Төлбөр төлөх

Хэрэв та олон улсын карт (Visa, Master, Union Pay … гэх мэт)-тай бол манай сайтын Golomt, TDB банкны сонголтоор төлбөрөө төлөх боломжтой.

Хүргэлт

Бид дэлхийг аль ч улсруу Монгол Шуудан ХХК-р дамжуулан таны барааг хүргэж өгнө. Мөн Монгол Шуудан ХХК-н хүргэлтийн хугацаа, тариф мөрдөгдөнө.

Мэдээллээ нягтлан шалгах

Банкны картаар онлайн гүйлгээ хийхийн өмнө картын мэдээллээ үнэн зөв оруулсан эсэх, үлдэгдэл хүрэлцэж байгааг сайн шалгах хэрэгтэй.

И-пин кодоо авсан уу?

Төгрөгийн картаар интернет гүйлгээ хийхэд банкнаас и-пин код авах шаардлагатай.

Гүйлгээ хийх эрхгүй карт

Зарим картын онлайн гүйлгээ хийх эрхийг хаасан байх тохиолдол бий. Ялангуяа шинэ карт асван, өмнө нь онлайн худалдаа хийж байгаагүй бол энэ эрх нээгдээгүй байх магадлалтай. Тиймээс та тухайн банктайгаа холбогдож энэ талаар шалгуулах хэрэгтэй.

Таны захиалсан барааны жин, байршлаас хамааран хүргэлтийн хугацаа, үнэ тооцогдоно.

Хот доторх хүргэлт

Улаанбаатар хот дотор таны захиалгыг 24 цагийн дотор хүргэнэ. Хүргэлтийн үнэ 3500₮ таны захиалга дээр нэмэж бодогдоно.

Хөдөө орон нутаг

Монгол шуудан ХХК-н хүргэлтийн хугацаа тариф мөрдөглөнө.

Энгийн хүргэлт – 7 хоногт

Буухиа хүргэлт – Ажлын 2-3 хоногт

Олон улсын хүргэлт

Монгол шуудан ХХК-н хүргэлтийн хугацаа тариф мөрдөглөнө.

Энгийн хүргэлт – 14 хоногт

Буухиа хүргэлт – Ажлын 3-5 хоногт