Cинглүүд (5)


X vit хамтлаг “X vit” хамтлаг анх 2003 онд одоогийнхоосоо өөр бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, рок, альтернатив чиглэлээр уран бүтээл хийж байгаад 2007 оноос эгч дүү Нандиа нартай хамтрах болсон байна. “X vit” хамтлагийн нэр их утга учиртай. Дуугаараа дамжуулан хүний сэтгэлийн далд ертөнцийг тэтгэнэ гэсэн утгаар “X-Vit” буюу “Нууцлаг амин дэм” гэж нэр өгчээ. Хамтлагийн ахлагч, соло гитарчин Э.Энхтүшиг, басс гитарчин Ц.Зориглон, дуучин Г.Нандин-Эрдэнэ, Г.Нандинсувд, бөмбөрчин Г.Батбаяр, техникч Р.Анхаа гэсэн зургаан гишүүнтэй. Хамтлаг одоо pop, R&B, funky чиглэлээр уран бүтээлээ хийж байна. Тэдний “Чимээгүй хайр”, “Болзоо” зэрэг синглүүд сонсогчдын хүртээл болж гарсан даруйдаа хит болж чаджээ. Хамтлаг удалгүй “Амьдрал хааяа”, “Тэнд” зэрэг дуугаа дүрсжүүлж, 2016 оны намар есөн дуутай цомгоо гаргахаар төлөвлөгөөтэй байгаа аж.