Цомгууд (1)

Удиртгал

Uvertura
Үнэ
CD: 33,000 Татах: 25,000
Урсгал
Popera
Гарсан он
2015-02-28
Поп, опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг нь анх 2009 оны 9-р сарын 21-нд байгуулагдсан. Хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва /тенор/, А.Шинэбаяр /тенор/, Ж.Ганбаатар /басс/, Л.Ренчинням /баритон/ гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Тэд Хөгжим бүжгийн коллежийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. Хамтлагийн хамгийн анхны бүтээл нь яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлэг, МУУГЗ Б.Шаравын аялгуу “Өнө мөнх орон” дуу аж. “Увертюра” хамтлаг нь 2012 онд “Удиртгал” анхны бие даасан цомгоо гаргасан. Мөн 2013 оны 10-р сарын 23, 24-нд Улсын Драмын Эрдмийн Театр-т “...Төгсгөлгүй-Эхлэл ... нэртэй анхны бие даасан тоглолтоо толилуулжээ. “Өнө мөнх орон”, “Жамаас...”, “Дөрвөн цагийн тал” зэрэг уран бүтээлүүдээрээ урлагт өөрсдийн тод мөртэй яваа “Увертюра” хамтлаг өөрсдийн мөрөөдлөө биелүүлж, “Надад үлдсэн найз” нэртэй анхны мюзиклээ 2016 оны 1-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа тавьсан юм.