Уранзаяа Б.

Урсгал:

Cинглүүд (2)

Нүгэл Буян


Уранзаяа

Хувиршгүй


Уранзаяа

Залуу дуучин Бадарчийн Уранзаяа нь 1991 оны 6 дугаар сарын 15-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн. СУИС-ийн эстрад дуулаачийн ангид 2008-2013 онд МУАЖ Ч.Мөнхшүрийн удирдлаганд суралцаж төгссөн. “Итгэл”, “Торойсоор үлддэг миний ээж” зэрэг дуунуудыг үзэгч, сонсогчдын хүртээл болгосон залуу дуучин маань олон шилдэг дуунуудаараа ард түмэндээ танигдсан авьяаслаг  хөгжмийн зохиолч Муста Б.Пүрэвсүрэнгийн аялгуу, яруу найрагч М.Цэрэнтогтохын шүлэг  “Хувиршгүй” дууг амилуулжээ. Түүний “Хувиршгүй” дууны клипэнд нийтийн дууны урлагийн сор болсон хос дуучид буюу тодруулбал МУСТА, ардын дууч Д.Бурмаа өөрийн хань болох улсын начин Б.Насандэлгэрийн хамт мөн МУСТА, дуучин Э.Төрмандах гэргий дуучин О.Гансувд, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар тоглосон байна.