Ундрал Н.

Урсгал:

Cинглүүд (2)


Эхийн элбэрэл хайр, ач буяныг санан дурсаж уудам хорвоод урт наслуулж, удаан жаргаахыг хүссэн тухай өгүүлсэн “Урт наслаарай ээжээ” хэмээх шинэхэн дуугаар олны талархлыг хүлээсэн залуу дуучин бол Н.Ундрал. МУГЖ Ц.Түвшинтөгсийн дуулснаар сонсогч түмний сэтгэлд хоногшсон “Сүүдэр цармын цэцэг” дууг 20 гаруй жилийн дараа шинэ хөгжмийн найруулга, өвөрмөц өнгө төрхөөр амилуулж байсан залуу дуучин маань өдгөө нийтийн дууны ертөнцөд нэгэн өнгө болон гялалзаж явна. Дуучин Н.Ундрал нь 1986 оны 12 дугаар сарын 28-нд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн. Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангид Ардын жүжигчин Б.Жаргалсайханы удирдлаган дор 2003-2008 онд сурч төгссөн. ХЦДБЧ-д гоцлол дуучнаар ажиллаж байгаад 2014 оноос бие даан уран бүтээл туурвиж эхэлсэн. “Сүүдэр цармын цэцэг”, “Энхрийхэн явъя даа”, “Урт наслаарай ээжээ”, дуучин Л.Нарангэрэлийн хамт “Бардо” киноны дуу зэрэг дуунуудыг олны хүртээл болгожээ. 2017 онд бие даасан анхны цомгоо гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.