Цомгууд (1)

Expext the unexpected

Tulgat
Үнэ
CD: 5,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-03-03
Реппэр Тулгат нь 2011 онд Gee, Rockit bay нартай хамтран "Микрофоны ард" гэсэн нэртэй дуу гаргасан нь үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж хит болж, олны танил болсон. Вандандоржийн Тулгат нь 1989 оны 7 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн. Ахлах сургуульд сурч байх үеэсээ Монгол хип хоп хамтлагуудын дуунуудыг сонсч, дууны үг бичиж, үглэж эхэлсэн. Дунд сургуулиа төгсөх үед түүний 13 дуутай эхний альбом бэлэн болсон байжээ. 17 наснаасаа Бабуу буюу М.Ганболд хэмээх найзтайгаа хамтран "Үнэн үгс" нэртэй хамтлагийг байгуулж, реппэр Тулгат англи хэлээр, түүний найз монгол хэлээр үгэлж, уран бүтээлээ хийж эхэлсэн аж. Хүмүүст зөвхөн үнэнийг хэлэхийн тулд хамтлагтаа "Үнэн үгс" хэмээн нэр өгсөн гэдэг. Реппэр Тулгат нь 2011 онд "Expect The Unexpected" нэртэй бие даасан цомгоо гаргасан бөгөөд цомогт “Patient”, “The only one”, “Be Unstoppable”, “Discipline”, “Electronic Devices”, “Broken Waves”, “Smile”, “Let it rain”, “Time is flying” зэрэг 10 дуутай. Одоо шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа бөгөөд өөр өөр стилийн хөгжим, үглэлт хослуулж хийхийг хичээж байгаа аж.