Цомгууд (1)

Байгалаас Ирсэн Охин

Tigerfish
Үнэ
CD: 16,500
Урсгал
Pop
Гарсан он
2015-03-03
Tigerfish хамтлагийн танилцуулга “Tigerfish” хамтлаг нь 2011 онд Монголын анхны үкүлэлэ хавай гитараар тоглодог хамтлаг болж байгуулагдсан. Хавайн арлаас гаралтай дөрвөн чавхдаст үкүлэлэ хөгжмөөр үндэснийхээ аялгуу дуунаас гадна орон орны үндэсний дуу хөгжмийг тоглож байна. Энэхүү хөгжмөөр дамжуулан Монголынхоо уран бүтээлийг гадны улс оронд таниулах, эх орондоо үкүлэлэ хөгжмийг дэлгэрүүлж хүүхэд залууст хөгжмийн боловсрол олгох туйлын зорилготой. Хамтлагийн хувьд folkrock, poprock, rock төрлөөр уран бүтээлээ туурвидаг. Хамтлагийн ахлагч Г.Занданхүү нь 1979 оны 12-р сарын 7-нд төрсөн. Тайзны нэр Зандаа. Бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Хамтлагийн гишүүн Б.Батбаяр нь хамтлагийн соло гитарчин. Япон хэлний багш-орчуулагч мэргэжилтэй. Хамтлагийн гишүүн Б.Аззаяа нь 1982 оны 12-р сарын 26-нд төрсөн. Тайзны нэр Заяа, хамтлагийн гоцлол дуучин. Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй. Хятадын түүх судлаач, магистр. Хамтлагийн гишүүн П.Дамдинсүрэн нь 1980 оны 3-р сарын 21-нд төрсөн. Дуу хөгжмийн багш мэргэжилтэй. Тайзны нэр Даамий, хамтлагийн басс гитарчин. Хамтлагийн гишүүн Б.Оддэлгэр нь 1983 оны 12-р сарын 28-н төрсөн. Тайзны нэр Бади, хамтлагийн соло гитарчин. “Tigerfish “хамтлаг 2014 оны 12-р сард анхны бие даасан “Байгалаас ирсэн охин” хэмээх чихэнд сонсголонтой, гоё нэртэй цомгоо гаргасан. Тус цомогт 1960-аад оноос 2005 он хүртэлх амьд хөгжмийн чиг хандлагыг тодорхойлж байсан хамтлагуудын “Цэнхэр залаа”, “Байгалаас ирсэн охин”, “Охидын бүжиг”, “Үерхлийн тухай бодол”, “Би чадсангүй”, “Алив бос”, “Намуун орой”, “Гэрэлт ирээдүй намайг дуудна”, “Чи”, “Хайлсан шоколад”, “Гитарын дуу” зэрэг 11 уран бүтээлийг өөрсдийн үкулэлэ хөгжмийн найруулгад оруулан өөрчилж багтаажээ. “Tigerfish” хамтлаг  нь 2013 оны 12-р сарын 15-нд Улсын Филармонид “Ну, погоди!” тоглолт, 2015 оны 4-р сарын 16-нд “The Best of Cranberries” тоглолт, 2015 оны 11 сарын 26-нд “ХХ зууны үдэш” тоглолтуудаа сонсогчдодоо толилуулжээ. Сонирхуулахад, “Tigerfish”-ийн залуус өөрсдийн анхны уран бүтээл болох Ойн савдаг Ногун болон түүний нөхдийн тухай өгүүлэх "Ногун" цувралын “Өнгөт ертөнц” хүүхдийн дуугаа бяцхан сонсогчдодоо хүргэж байсан бол саяхан “Борооны дуу”-гаа толилуулсан юм.