The Colors

Урсгал: Indie Rock

Цомгууд (1)

Өнөөдөр хэдэн он бэ? Ноён тагтаа

The Colors
Үнэ
CD: 19,500 Татах: 14,400
Урсгал
Alternative Indie
Гарсан он
2015-02-10
0:00
The Colors хамтлагийн танилцуулга Монголын урлагийн ертөнцөд тэс өөр өнгө нэмж, өөр сонголт бий болгож чадсан "The Colors" хамтлаг 2010 онд байгуулагдсан түүхтэй. Тэд “ECOTONE 2012” дуу хөгжмийн фестивальд тэргүүн байр эзэлснээр олны танил болох гараагаа эхэлсэн юм. Тэдний уран бүтээлийг тун өвөрмөц, хөнгөн, аялгуулаг, өнгөлөг, цоглог хэмнэлтэй, өөр шийдэлтэй хэмээн фэнүүд нь магтдаг билээ. Хамтлаг таван гишүүнтэй. Хамтлагийн дуучин, ритм гитарчин Г.Тогтуун нь 1997 онд төрсөн. ШУТИС-ийн ҮТДС-ийн дизайны лицей сургуулийг төгссөн. Хамтлагийн басс гитарчин Б.Төгөлдөр нь 1996 онд төрсөн. Дүрслэх урлагийн дээд сургуульд сурдаг. Хамтлагийн гитарчин, төгөлдөр хуурч А.Тэргэл нь 1996 онд төрсөн. “Raffles” International Institute-д сурдаг. Хамтлагийн соль гитарчин Б.Хүслэн нь 1997 онд төрсөн. “Билэг-Оюун” дунд сургуулийг төгссөн. Н.Жамуха нь СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд сурдаг. “The Colors” хамтлагийн хувьд хоёрдугаар сарын 2-нд өөрсдийн шинэ цомог болох “Өнөөдөр хэдэн он бэ? Ноён тагтаа” анхны бие даасан цомгоо амьд хөгжимд дурлагсдад зориулан гаргасан. Тус цомог нь “Өнөөдөр хэдэн он бэ ноён тагтаа”, “Мальчик”, “UNQ Village”, “Mind oddity”, “Хүүхдийн дуу”, “Бороос ногоон”, “Тагтаа”, “Салхийн тээрэм” зэрэг 8 дуунаас бүрджээ. 2015 оны гуравдугаар сарын 28-нд “White Arch Studio”-ын байранд чихэвчтэй тоглолтоо хийсэн юм. Хамтлагийн гишүүд:
  • Тогтуун [дуучин]
  • Хүслэн [гитарчин]
  • Тэргэл [гитарчин]
  • Төгөлдөр [аргил гитарчин]
  • Жамух [бөмбөрчин]
  • Бат-Оюу [keyboard]