Cинглүүд (2)


Tempo “25 дугаар суваг” телевизийн “Making the band-3” төслөөс төрөн гарсан хамтлагуудын нэг “Mixx” хамтлаг нь Б.Болдбаатар, Б.Төгсжаргал, Г.Энх-амар, Г.Амаржил, О.Гүнчин-Иш, Х.Гүлназ зэрэг зургаан гишүүнтэйгээр байгуулагджээ. Мix буюу холимог, Х нь нууцлаг, нууц гэсэн утгатайгаар “Mixx” нэртэй болжээ. Тус хамтлаг нь поп, хип хоп, R&B чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. “Хайртай”, “Зориулаад”, “Хайртай”, “Хүслийн од” зэрэг дуунууд нь өсвөр үеийнхэн, залуучуудын сонсох дуртай дуунууд болсон. Хамтлагийн ахлагч, реппэр Tempo буюу Б.Болдбаатар нь 1991 оны 8-р сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн. КУДС-ийн кино зураглаач-найруулагчийн ангийг төгссөн. “Шүүдэрхэн”, “Үглээчин” зэрэг өөрийн бие даасан дуунууд болон Заяа, “Mixx” хамтлагийн Амараатай хамтран “Mild” хэмэх уран бүтээлүүдээ үзэгч, сонсогчдод толилуулаад байна.