“Taffy” хамтлаг нь 2012 онд байгуулагдсан бөгөөд “shoegazing”, indie-grunge, not baggy урсгалаар тоглож, англиар уран бүтээлээ туурвидаг. Хамтлаг вокалист, ритм гитарчин Айрис, басс гитарчин Койчин, гоцлол гитарчин Асано, бөмбөрчин Кен гэсэн дөрвөн гишүүнтэй. “Taffy” хамтлаг нь “Caramel Sunset” нэртэй анхны бие даасан цомгоо 2012 оны тавдугаар сард гаргасан. Тус цомог нь гарсан даруйдаа борлуулалтаараа Япон төдийгүй Их Британид дээгүүрт бичигдэж байв. Хамтлагийн дуучин Айрисыг амьд сахиусан тэнгэр шиг хоолойтой хэмээн фенүүд нь үнэлдэг. Өнгөрсөн 2012 оны наймдугаар сард Монголд хүрэлцэн ирж “Playtime-2012” наадамд оролцон амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлсэн.