Реп бүжгийн хамтлагаас гараагаа эхэлж, монголын хип хоп урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон хамтлаг бол “Snep” хамтлаг. Тус хамтлаг хамтлагийн ахлагч Цэнгэл, хамтлагийн гишүүн MC Ариука зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэйгээр 2000 онд байгуулагдсан бөгөөд 2004 оноос эхлэн хип хоп чиглэлээр дуулах болсон. Тэдний анхны уран бүтээл нь 2004 онд гаргасан “Жин тан” хэмээх дуу юм. "Жин тан" /Enhanced/ нэртэй цомгоо хэвлүүлэн сонсогчдодоо хүргэж, тоглолтоо толилуулсан. “Жин тан” цомог нь “Хайртай”, “Савсөөн”, “Тэр л охинд”, “Энэ хайр мөн үү”, “Жин тан” зэрэг 13 дуунаас бүрджээ.