Шинэцог Geni

Урсгал:

Цомгууд (1)

Өнө Мөнхлэй

Шинэцог Д.
Үнэ
CD: 33,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-08-19
0:00
Д.Шинэцог-гени танилцуулга “Домог” хамтлагийн морин хуурч, МУСТА Доржнямын Шинэцог-гени нь 1985 оны 7-р сарын 12-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. 1997-2007 онд Хөгжим бүжгийн коллежид Ц.Амаржаргал багшийн удирлаганд суралцан төгссөн. 2009 онд ардын дуу бүжгийн чуулгын уртын дууч н.Энхбаатартай хамтран "Миний зүрхний аялгуу" буюу “Harmony of my heart” хэмээх нэртэй мэргэжлийн болон сонгодог хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн анхны бие даасан цомог, 2012 оны 3-р сард “Домог” хамтлагийн 5 жилийн ойн тоглолтын DVD, 2013 онд “Өнө мөнхлэй” нэртэй хоёр дахь бие даасан цомгоо тус тус гаргасан. Д.Шинэцог-гени нь 2009 онд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Удэ хотод болон Монгол улсын филармонид, 2014 оны 3-р сарын 21-нд Төрийн ордонд “Морин хуур мину” нэртэй тоглолтоо тус тус толилуулжээ.