Цомгууд (1)

Хариуцлага

Rokit Bay
Үнэ
CD: 22,000 Татах: 19,800
Урсгал
Hip-Hop / Rap
Гарсан он
2016-5-16
0:00
Реппэр Rockit bay буюу О.Баярсайхан нь Улаанбаатар хотод төрсөн. ШУТИС-ийн КТМС-ийн компьютер графикийн ангийг төгссөн. 2009 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Өдгөө түүний “Нэг өдрийн хаан”, “Сахилга сул”, “Микрофоны ард” “Бид хоёр” “Эвдэрхий хүн”, “Бор арьст Гаамп” зэрэг олон уран бүтээл залуусыг байлдан дагуулж ирсэн. “Пуужин Баяраа” хэмээх анхны бие даасан цомгоо 2011 онд,“Эвдэрхий хүмүүс” нэртэй хоёр дахь бие даасан цомгоо 2013 онд тус тус гарсан. “Эвдэрхий хүмүүс”  цомгийн баяр нь 2013 оны 2 дугаар сарын 6-нд “iLoft function house”-д болсон бөгөөд энэхүү цомог нь өнөө цагийн хар бараан зүйлсээс болж хүмүүсийн зан авир хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулжээ. Rockit bay нь 2011 оны 11 дүгээр сарын 3-нд Нэг өдрийн хаан анхны бие даасан тоглолтоо UB palace-д, 2013 оны 11-р сарын 15-нд “Rockit bay with UFO” амьд хөгжимтэй тоглолтоо “Vegas” night club-т тус тус толилуулсан байна.