Return

Урсгал: Alternative

Cинглүүд (4)


Цомгууд (1)

Rivers Underground

Return
Үнэ
CD: 19,500 Татах: 18,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2016-08-16
0:00
Return хамтлаг Алтернатив чиглэлээр уран бүтээлээ туурвидаг амьд хөгжмийн “Return” хамтлаг нь анх 2010 онд АНУ-ын Калифорниа мужид байгуулагдсан. 2013 онд гитарчин Geoff Nelson, бөмбөрчин Ц.Амирлан, басс гитарчин Т.Оргилон, дуучин, гитарчин Л.Зул гэсэн бүрэлдэхүүн дээр тогтож, уран бүтээлээ туурвиж эхэлжээ.   Гоцлол гитарчин Geoff Nelson нь 1989 онд төрсөн. Сувилагч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажилладаг. Бөмбөрчин Цогтбаярын Амирлан нь 1995 онд төрсөн. “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийн бөмбөрийн сургалтанд сурч төгссөн. Бизнесийн чиглэлээр сурч байна. Басс гитарчин Тулгын Оргилон нь 1989 онд төрсөн. Дунд сургуульд байхаасаа басс гитар тоглож сурсан. Дуучин, гитарчин Лхагвасүрэнгийн Зул нь 1992 онд төрсөн. 2010 онд Лос анжелес хотын ахлах сургуулийг төгссөн. Дууны инженерийн чиглэлээр сурч байна.   “Return” хамтлаг нь 2014 онд өөрсдөө гэрийн нөхцөлд бичиж байсан 10 дуутай “Rivers Underground” нэртэй анхны цомгоо 2016 онд албан ёсоор дахин бичүүлж гаргасан байна. Хамтлаг Калифорни мужид тогтмол тоглолтоо хийсээр ирсэн бөгөөд 2016 оны зун хоёр дахь бие даасан цомгоо бичүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.