Цомгууд (1)

Таавар мэт

Quiza
Үнэ
Татах: 14,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-08-19
0:00
Quiza “Чи бүхнээс илүү”, “Хийморийн сан” зэрэг дуугаараа залуусыг байлдан дагуулж чадсан дуучин Quiza. Quiza буюу Бавуугийн Батцэнгэл нь 1980 оны 11-р сарын 13-нд төрсөн. Тэрээр 1999 оноос бие даан дууны үг бичиж эхэлсэн бөгөөд түүний хамгийн анхны уран бүтээл нь “Интро" нэртэй дуу юм. Энэ дуу нь Quiza анх өөрийгөө танилцуулж гаргасан дуу бөгөөд  1999 онд ахтайгаа хамтран бичсэн байна. 2006 онд “Таавар мэт” анхны бие даасан цомог, 2006 онд “Хийморийн сан”, 2008 онд “I love new UB”, 2012 онд “Дунд голын дугуйлан” зэрэг цомгуудаа сонсогчдын хүртээл болгосон. “Дунд голын дугуйлан цомогт” нь“Best freinds”, “Хүртсэнээрээ амьдаръя”, “Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичье” зэрэг 13 дуу багтсан байдаг. Quiza нь 2007 оны 7-р сарын 13-нд Соёлын төв өргөөнд “Чи бүхнээс илүү” анхны бие даасан тоглолт, 2009 оны 12-р сарын 2-нд UB palace-т “Qool” тоглолтоо тус тус толилуулжээ.